Hobby School Of Ulaanbaatar
“Их нүүдэл-2026” тэмцээн
Хан-Уул дүүргийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл-2026” тэмцээнд тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуулийн 27 багийн 600 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Багийн нэгдсэн дүнгээр Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургууль Тусгай байрт шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэе.
"Сүйн гэгээ” их наадмын бүжгийн амжилт.
2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан “Сүйн гэгээ” бүжгийн улсын чанартай урлагийн их наадамд 2000 сурагчидтай өрсөлдсөн манай сургуулийн сурагчид дунд насны ангилалд хамтлаг болон гоцлол төрлөөр амжилттай оролцож, дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд:
Гоцлол төрөл
Олон үндэстний бүжиг – 9а ангийн сурагч А.Хулан (Тэргүүн байр)
Зохиомжит бүжиг – 6с ангийн сурагч Ч.Эмүжин (Гутгаар байр)
Хамтлаг төрөл
Зохиомжит бүжиг – Гутгаар байр
Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан” - Domestic round
Nyamkhand Otgonbayar: 1st place / Gold medal
Yundari Mendbayar: 1st place / Gold medal
Norjmaa Sugir-Erdene: 1st place / Gold medal
Enkhtselmuun Enkhbat: 2nd place / Silver medal
Michidmaa Munkhbayar: 3rd place / Bronze medal
Khulan Batbaatar: 3rd place / Bronze medal
Competition: Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан”
Round: Domestic round
“Гар зургийн уралдаан”-д амжилттай оролцлоо!
Монгол Улсын Ардын зураач, Франц Улсын Ардын зураач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан” 2026 оны 1-р сарын 31, 2-р сарын 1-ний өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож дараах шагналт байруудыг эзэллээ
УЛААНБААТАР КАП
Хан-Уул дүүргийн ЕБС-уудын дунд зохион байгуулагдсан “УЛААНБААТАР КАП” сагсан бөмбөгийн тэмцээнд Хобби сургуулийн Ү. Давхарбаяр дасгалжуулагчтай, Г. Нинжин ахлагчтай охидын баг 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. Мөн 11C ангийн сурагч М. Хүслэн тэмцээний шилдэг тоглогч-оор шалгарлаа.
ХУД-ийн Газарзүйн олимпиадын дүн мэдээ
Хан-Уул дүүргийн Газарзүйн олимпиадад амжилттай оролцож, улсын олимпиадад оролцох эрх авсан суралцагчид, багш нартаа халуун баяр хүргэе.
Дунд ангийн ангилал
Ундрам Ганибал (9A) – 2-р байр, улсад оролцох эрх
Анхилуун Пүрэвсүрэн (9A) – 3-р байр, улсад оролцох эрх
Ахлах ангийн ангилал
Ивээл Ганзориг (11А) – 2-р байр, улсад оролцох эрх
Багшийн ангилал
Төмөрцоож Гантулга – 3-р байр, улсад оролцох эрх
Оюундэлгэр Батдэлгэр – батламж, улсад оролцох эрх
Нийт оролцогчдод баяр хүргэж, улсын олимпиадад нь улам их амжилт хүсье!
Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг хамт олон
Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг хамт олон шалгаруулах уралдаанд сургалтын чанар,ажлын үр дүнгээр II байр эзэлж "Хан-Уул дүүргийн 2025 оны шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг" -ээр шалгарсан Хобби сургуулийн дүрслэх урлаг,технологийн багш нартаа баяр хүргэе!
Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг багш шалгаруулах уралдаан
Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг багш шалгаруулах уралдаанд сургалтын чанар, ажлын үр дүнгээр Тэргүүн байр эзэлж "Хан-Уул дүүргийн 2025 оны шилдэг багш" -аар шалгарсан Хобби сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш Б.Мөнхбүрэн танд халуун баяр хүргэе!
Хобби сургууль – хоёр дахь жилдээ Great Place to Work боллоо!
1
Хобби” сургууль нь дэлхийн 5 тивийн 97 улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work Institute-ээр байгууллагын соёлоо үнэлүүлж, Монгол Улсын анхны “Ажиллахад таатай сургууль”-аар хоёр дахь жилдээ шалгарч, батламжаа гардан авлаа. Манай хамт олны итгэлцэл дээр суурилсан хамтын хүч, үнэт зүйлсийн нэгдэл, тасралтгүй сайжруулалтад чиглэсэн соёл ийнхүү олон улсын түвшинд дахин баталгаажсанд баяр хүргэе.
PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресс 2026 (11 дэх удаа)
1
Манай сургуулийн мэтгэлцээний Hobby White баг — Г.Энх-Амгалан, А.Энх-Амьдрал, Б.Учрал — Монголын багийг төлөөлөн, цахимаар зохион байгуулагдсан PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресст оролцлоо.
Тус баг 12 улсын 21 багаас 3 ялалт байгуулж, 175 оноо аван хагас шигшээд шалгарч, нийт дүнгээр 3-р байранд орсон байна. Мөн 10Б ангийн сурагч Б.Учрал Шилдэг илтгэгчийн шагнал хүртсэн бол Монголын баг үндэсний соёлоо онцгой таниулснаар Соёлын хувь нэмрийн шагнал хүртлээ.
Hobby White багийн энэхүү бахархам амжилтад халуун баяр хүргэе!
“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” уриа дор Нийт багш, ажилтан албан хаагчдын сургалт зохион байгуулагдлаа.
2
“Хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг 2026.01.14-ний өдөр хүүхэд хамгааллын үндэсний зөвлөх, “Галт шувуу” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн, хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч А.Энхбаяр, нийгэм сэтгэл зүйн багийнхан чиглүүлэн зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
Хүүхэд хамгаалал
Багш, боловсролын ажилтны үүрэг, хүүхэдтэй ажиллах арга зүй
Кейс менежмент
Хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.
IZHO 2026 – Олон улсын Математик, Физик, Мэдээлэлзүйн олимпиад
Энэ сарын 10–15-ны өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад 16 орны 170 багш, 750 гаруй сурагч оролцлоо. Монгол Улсыг төлөөлөн нийт 4 баг, 25 сурагч математик ангилалд оролцож, 4 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.
Хобби сургуулийг төлөөлөн математикийн багш А.Ууганбаяр болон 11А ангийн суралцагч Үнэнтөгсийн Эрхэс амжилттай оролцлоо.
А.Ууганбаяр (багш) – Мөнгөн медаль, 2-р байр
Ү.Эрхэс (сурагч) – Хүрэл медаль, 3-р байр
Энэхүү олимпиадад оролцоход дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд болон ММЗАН-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Hour of AI | Computer Science Education Week.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар зохион байгуулагддаг Hour of AI арга хэмжээнд Хобби сургууль оролцлоо.
12-р сарын 10–12-ны өдрүүдэд Харолдын багшийн удирдлага дор 5-р ангийн сурагчид хиймэл оюун ухаан гэж юу болох, хэрхэн ажилладаг, бодит амьдралд—ялангуяа уур амьсгал, байгаль орчны хамгаалалд—хэрхэн ашиглагддаг талаар сонирхолтой хичээлүүдэд хамрагдлаа.
Мөн хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах тухай чухал ойлголтуудыг хэлэлцэж, арга хэмжээг амжилттай дүүргэсэн сурагчдад сертификат гардууллаа.
The Voice of Hobby!
Хобби сургуулийн 1-12 ангийн сурагчид та бүхнийг "The Voice of Hobby " дууны уралдаанд оролцохыг урьж байна.
Хобби сургуулийн шилдэг дуу хоолойн эзэн та ч байж магадгүй.
Англи Хэлний Заах Аргын Нэгдэл
Хобби сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан онлайн сургалтыг "Нийгэм сэтгэл зүйн баг"-аас эхлүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь 9 долоо хоногийн турш 2025.12.18- 2026.02.12 хооронд Пүрэв гараг бүрийн 18:30-19:30 цагт зохион байгуулагдана.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн идэвхтэй хамрагдана уу!
Сургалтын линк: Teams: https://tinyurl.com/yppzsrzb
Сургуулийн гар бөмбөгийн шилдэг баг, тамирчид тодорлоо!
12
2025–2026 оны хичээлийн жилийн дунд,ахлах ангийн сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 12-р сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн сурагчиддаа баярлалаа
Ахлах анги эрэгтэй төрөл
12А анги – Д. Лхамсүрэн багштай (алт)
12С анги – О. Батжаргал багштай (мөнгө)
10В анги – Б. Энхчимэг багштай (хүрэл)
Ахлах анги эмэгтэй төрөл
12В анги – Э. Нинжинноров багштай (алт)
10С анги – Ж. Сүрэнханд багштай (мөнгө)
10А анги – Д. Пүрэвсүрэн багштай (хүрэл)
Model United Nations Conference 2025!
1
On November 22–23, Hobby School hosted its first-ever Model United Nations Conference, welcoming delegates from 20 schools across Ulaanbaatar. For two days, students engaged in structured debate, diplomacy, and meaningful global dialogue. Throughout the conference, delegates strengthened key skills including public speaking, critical thinking, research, negotiation, teamwork, and problem-solving. Each committee produced thoughtful discussions and well-developed resolutions that reflected the commitment of all participants. As our first MUN, HSMUN 2025 was a clear success and an important milestone for our school community. Thank you to all chairs, delegates, organizers, and volunteers who contributed to making the event possible. We look forward to continuing this initiative and supporting future student leaders. #HobbySchoolMUN #HSMUN2025 #FirstMUN #DiplomacyInAction #StudentLeadership #GlobalCitizenship
Хувцас загварын “Гоодаль” тэмцээн зохион байгуулагдлаа!
4
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хувцас загварын Гоодаль тэмцээн маань амжилттай болж өндөрлөлөө.Гоодаль тэмцээн нь : Хувцасны эскиз зураг зурах ур чадварын уралдаан Хувцас зохион бүтээлт гэсэн 2 ангилал дор явагддаг билээ. Ингээд та бүхэндээ дүн мэдээгээ танилцуулъя.
“ Уран сэтгэмжит загвар ” төрөлд:
Тэргүүн байр: 10с ангийн сурагч Б.Аръяа, Ч.Энх-Эрдэнэ
Дэд байр: 10а ангийн сурагч Г.Гэрэлт-Од, Б.Аззаяа,Б.Нандин
Гутгаар байр: 10а ангийн сурагч Үжин, Гүнжинлхам, Номин
“ Гоёлын загвар” төрөлд :
"Уран жиргээ"-2025 наадам!
11
Хобби сургуулийн Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгээс 2025.11.20-ны өдөр зохион байгуулсан "Уран жиргээ"-2025 наадамд 6-12-р ангийн 28 сурагч оролцсоноос
6-7-р ангийн ангилалд
7е ангийн сурагч Б.Ундрам "Үнэг хэрээ хоёр" үлгэрээр 1-р байр
6b ангийн сурагч Э.Сорхан-Ивээл Д.Пүрэвдоржийн "Чингис" шүлгээр 2-р байр
6с ангийн сурагч Ч.Эмүжин Д.Содномдоржийн "Будаа" шүлгээр 3-р байр
8-9-р ангийн ангилалд
9b ангийн сурагч Д.Ариунзаяа Г.Жамъяны "Цасхан" өгүүллэгээр 1-р байр
8а ангийн сурагч Б.Номинноров Д.Мөнхзулын "Эх орондоо унших шүлэг"-ээр 2-р байр
“Хобби” сургуулийн мэтгэлцээний клуб Бээжингийн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ!
4
Манай “Hobby Debate Club”-ын нийт 16 сурагч Хятад улсын нийслэл Бээжин хотод 2025 оны 11-р сарын 14–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан, чансаа өндөр “Beijing International Schools Debating Competition” тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Энэ жилийн тэмцээнд 33 багийн 112 илтгэгч өрсөлдсөн бөгөөд манай сурагчид 2 насны ангилалд 4 багийн бүрэлдэхүүнээр хүч түрэн оролцов. Junior болон Elementary багууд анх удаа олон улсын тавцанд өрсөлдөж, үнэтэй туршлага хуримтлуулсан нь онцлох үйл явдал байлаа.
НҮБ-ын Загвар Хуралдаан
11 сарын 16-ны өдөр Хобби сургуулийн НҮБ-ын Загвар Хуралдааны эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаан нь багийн ажил, дипломат харилцаа болон нийгмийн идэвхийг дэмжих үүрэгтэй билээ. Удахгүй дахин уулзацгаая.
"INDOOR CAMP-4" амжилттай зохион байгуулагдлаа!
14
Скаутын үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн дотоод ертөнцийг нээж, өөрийгөө танин мэдэх, хамтран суралцах, бие даах, асуудал шийдэх, бусдын төлөө нийгэмд хувь нэмрээ оруулах чухал аялал юм.
2025 оны 11-р сарын 14–16-нд зохион байгуулагдсан “INDOOR CAMP-4” нь
“Хамтын хүчээр хийсэн нэг алхам ганцаараа хийснээс холд хүргэдэг. Хамтдаа, хамтдаа, хамтдаа.”
уриан дор амжилттай болж өндөрлөлөө.
Оролцогчдын бүрэлдэхүүн
5–9-р ангийн 140 гаруй суралцагч
9–12-р ангийн 57 сайн дурын IST сурагч
9 багш, ажилтан
Drama Showcase 2025
36
Бага ангийн сурагчдын маань бүтээлч жүжгийн үзүүлэх тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө!
5-р анги
5A – Climate Control (Term 2)
• The Lorax – Dr. Seuss
• Teachers: Jake, Jeniffer, Enkhtsetseg
5B – Climate Control (Term 2)
• Journey to the Center of the Earth – Jules Verne
• Teachers: Munkh-Erdene, Tsogtsatsral, Nomin-Erdene N.
5C – Building a Village (Term 1)
• The Chronicles of Narnia: The Lion, Village and the Wardrobe – C.S. Lewis
• Teachers: Namuunaa, Tsogtsatsral, Sukhsuren
5D – Building a Village (Term 1)
“Соёлтой Хоббичууд” аян — ЦЭВЭР ДАДАЛ, ЦЭМЦГЭР ОРЧИН
4
Хобби сургуулийн Интеракт клуб “Соёлтой хоббичууд” аяны хүрээнд Эрдмийн Оргил сургуулийн дотуур байранд “ЦЭВЭР ДАДАЛ, ЦЭМЦГЭР ОРЧИН” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа!
Аяны үеэр дотуур байрны сурагчдад зориулан дараах хэрэгцээт зүйлсийг цуглуулж гардуулан өгсөн юм:
нүүрний саван
ариун цэврийн хэрэглэл
ном, сэтгүүл
сэтгэхүй хөгжүүлэх тоглоом
дулаан хувцас
принтер
угаалгын нунтаг, угаалгын шингэн
баримлын шавар
Эцэг эхчүүдийн халуун дэмжлэгийн үр дүнд 1,800,000₮-ийн хандив цугларч, дээрх бүх зүйлсээр бүрэн хангах боломжтой боллоо. Аяныг Хобби сургуулийн Интеракт клубийн 20 сурагч, Охидын зөвлөлийн 3 сурагч — нийт 23 сурагч хамтран амжилттай хэрэгжүүллээ.
“Hobby Drama Competition 2025” – Шилдэг дүр ба шилдэг жүжгийн эзэд тодорлоо!
26
Энэ жилийн жүжгийн үзүүлбэрүүд сурагчдын авьяас, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг гайхалтайгаар харууллаа!
6–7-р ангийн ангилал:
Шилдэг жүжиг: 7A – “In Search of the Spots”
Шилдэг эмэгтэй дүр: 7C – “Caroline” жүжгийн Амарсанаа овогтой Төгсгоо (Caroline)
Шилдэг эрэгтэй дүр: 7D – “Harry Potter” жүжгийн Батболд овогтой Бат-Ирээдүй (Dumbledore)
8–9-р ангийн ангилал:
Шилдэг жүжиг: 9B – “Хөхөө Намжил”
Шилдэг эмэгтэй дүр: 8D – “Wednesday” жүжгийн Эрдэнэбаяр овогтой Амин-Эрдэнэ (Wednesday)
“Алтан намар” гар зургийн уралдаан
Хобби сургуулийн 1–12-р ангийн сурагчдын дунд “Алтан намар” сэдэвт гар зургийн уралдаан болж, шилдгүүдээ тодрууллаа!
Уралдаан 4 насны ангиллаар явагдсан бөгөөд дараах сурагчид шилдгээр шалгарлаа
1–3-р ангийн ангилал
Тэргүүн байр – 2C Түвшинбат
Дэд байр – 3D Б.Хулан
Гутгаар байр – 1D Номуулин
4–6-р ангийн ангилал
Тэргүүн байр – 5A Уранбилиг
Дэд байр – 5A Б.Сондор
Гутгаар байр – 5D Б.Ундрам
7–9-р ангийн ангилал
Тэргүүн байр – 8A Б.Номинноров
Дэд байр – 9C Намулун
Гутгаар байр – 8B Б.Эмүжин
Хобби сургуулийн нийт багш скаутын “Сургагч багш” боллоо.
2025 оны 10-р сарын 23-ны өдөр Хобби сургуулийн хамт олон бид Монголын Скаутын Холбоотой хамтран хүүхэд бүрийн төлөвшил, зан чанар, багаар ажиллах чадвар болон ёс суртахууны төлөвшилд чиглэсэн үнэ цэнтэй сургалтад амжилттай хамрагдлаа.
Энэхүү сургалтад Монгол болон гадаад багш нар маань бүрэн хамрагдаж, скаутын:
• үнэт зүйлс
• үндсэн зарчим
• арга зүй, хөтөлбөрийн онцлогийг
сурч, сургалт болон өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ур чадвар эзэмшсэн юм.
Үүний үр дүнд Хобби сургууль, багш нар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ “Сургагч багш”-аар батламжлагдсан Монголын анхны сургууль боллоо.
Nihongo Partners хөтөлбөр – Соёлын солилцооны өдөр
3
2025 оны 10-р сарын 21-нд Nihongo Partners хөтөлбөрийн хүрээнд Японы багш нар манай сургуульд зочиллоо. Зочин багш нар сурагчдад япон улсын соёлын тухай хичээл зааж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаад буцлаа.
Хамтын ажиллагааны энэ өдрийг улам үнэ цэнтэй болгосон,
хөтөлбөрт идэвхтэй оролцож хамтран ажилласан бүх багш, сурагчдадаа талархал илэрхийлье.
Монгол соёлоо түгээн сурталчлахын тулд сурагчид маань зочдодоо:
• Морин хуурын аялгуу
• Алтайн ятгын эгшгээр
сэтгэл булаам мэндчилгээ өргөлөө.
Багш нар хамтдаа суралцаж, хөгжсөөр...
2
2025.10.21-ний өдөр Хобби сургууль нийт багш, хамт олныхоо дунд "Багш ба Хүүхэд–2" өртөөчилсөн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг хоёр дахь жилдээ Нийгэм, сэтгэл зүйн баг амжилттай удирдан явуулсан бөгөөд хамтын сургалт, хөгжлийн бодит жишээ боллоо.
Сургалт дараах 5 өртөөгөөр өрнөлөө:
Хүүхэд хамгаалал ба соёл
Зөрчил ба соёл
Харилцаа ба соёл
Тэгш хамруулах ба соёл
Сэтгэл зүй ба соёл
Багш нар маань туршлага, санаа бодлоо хуваалцан, харилцан суралцаж, хамтдаа хөгжих урам зориг дүүрэн, үр дүнтэй өдөр байлаа.
З.Эрхэснабил
Манай 2024 оны төгсөгч З.Эрхэснабил сургуулийнхаа номын санд зориулж АНУ-аас бэлэг явуулжээ. Сургуулийн дүү нарынхаа боловсрол, эрдэм номд ямагт анхаарч ирсэн мундаг шавьдаа гүн талархал илэрхийлье.
"Учиртай гурван толгой"-н ертөнцөөр аялсан сонгодог үдэш
Хобби сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид (УДБЭТ) Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 63 дахь улирлын нээлтийн тоглолт “Учиртай гурван толгой” дуурийг хамт олноороо үзэж мэлмий, сонор, оюунаа цэнгүүлэв. Суралцагчид маань монголын анхны үндэсний дуурь болох "Учиртай гурван толгой" дуурийн 2469 дэх тоглолтоор уран зохиолын танхимд судалсан агуулга, театрын соёлын талаарх мэдлэг ойлголтоо бататгаж дурсамж дүүрэн сонгодог үдшийг бүтээлээ.
“Нөхөрсөг үе тэнгийнхэн” сургалтад хамрагдлаа!
Хобби сургуулийн 9 болон 6-р ангийн сурагчид Эмнести Интернэшнл олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Нөхөрсөг үе тэнгийнхэн” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтын үеэр сурагчид:
Үе тэнгийнхэнтэйгээ зөв, эерэг харилцах
Бусдыг хүндэтгэх, ойлгох
Зөрчлийг шийдвэрлэх эерэг арга замуудыг хэрэглэх
Эерэг, дэмжлэгтэй орчин бүрдүүлэх
тухай мэдлэг, ур чадвар эзэмшиж, идэвхтэй хамтран оролцлоо.
Сургалтыг мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлсэн Эмнести Интернэшнл байгууллагын сургагч багш нартаа талархал илэрхийлье!
Скаут бол амьдралын сургууль!
1
Хобби Скаутын бүлгэмийн 2025–2026 оны хичээлийн жилийн нээлт амжилттай боллоо!
Скаутын үйл ажиллагаанд оролцсоноор сурагчид
идэвх санаачилгатай,
багаар ажиллах чадвартай,
бие даан сэтгэдэг,
байгаль орчноо хайрладаг,
бусдыг хүндэтгэдэг, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэгч иргэн болон төлөвшдөг.
Энэ жил “Хобби Скаутын бүлгэм” 1–11-р ангийн сурагчдаас шинэ элсэлтээ авч, олон олон шинэхэн гишүүдээр эгнээгээ тэллээ!
Скаут бол зүг чигээ олдог луужин мэт — амьдралын замд зөвийг сонгох хөтөч юм.
Эрхэм багш нартаа болон эрч хүч, урам зориг дүүрэн скаутуудаа амжилт хүсье!
2025–2026 оны хичээлийн жилийн Бага болон Дунд ангийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө!
3
Сурагчид авьяас чадвар, эв нэгдэл, спортын ур чадвараа бүрэн харуулж, сэтгэл хөдөлгөм тоглолтууд өрнөлөө.
Төрлүүдийн амжилт үзүүлсэн ангиуд:
3–5-р ангийн төрөл
1-р байр – 5d анги (Г.Сарангэрэл багштай баг)
2-р байр – 5а анги (Э.Энхцэцэг багштай баг)
3-р байр – 3а анги (Б.Номин-Эрдэнэ багштай баг)
6–7-р ангийн төрөл
1-р байр – 6а анги (Б.Вандансүрэн багштай баг)
2-р байр – 7е анги (Б.Урангуа багштай баг)
3-р байр – 7а анги (П.Сарангарав багштай баг)
8–9-р ангийн төрөл
1-р байр – 8b анги (С.Доржмявхан багштай баг)
Хобби сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн Ахлах ангийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө!
Сурагчдын ур чадвар, багийн ажиллагаа, спортын хандлагыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн эв нэгдэл, эрч хүч, өрсөлдөөнөөр дүүрэн өрнөж, онцгой урам зориг хайрлалаа.
12А анги — Д.Лхамсүрэн багштай баг — Алтан медаль
11Б анги — Б.Лхагвасүрэн багштай баг — Мөнгөн медаль
10Б анги —Б.Энхчимэг багштай баг — Хүрэл медаль
Амжилт гаргасан бүх сурагчид, дасгалжуулагч багш нартаа халуун баяр хүргэе!
Гамшгаас хамгаалах дадлага сургалт
“Хобби” сургуулийн 10А, 10B, 10C ангийн нийт 76 сурагч
Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн 116 дугаар анги дээр зохион байгуулагдсан сургалт, дадлагад хамрагдлаа.
Сургалтын үеэр сурагчид дараах сэдвүүдээр онол болон дадлагын хичээлд оролцсон юм:
Аюулгүй өрхийн танхим
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх
Утаат орчноос аврах ажиллагаа
Гал унтраах дадлага
Газар хөдлөлтийн үеийн дадлага
Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар, аюулгүй байдлын дадал олгох байлаа.
“Намрын өнгө” танхимын бус сургалт
2025 оны 9-р сарын 27-ны Бямба гарагт 10-р ангийн сурагчид Богд уул – Сүхийн талбай буюу Дугуй цагаан чиглэлд явган аялал хийж, анги хамт олон, үеийн найзуудтайгаа нэг өдрийг хөгжилтэй, утга учиртайгаар өнгөрүүллээ.
Байгалийн сайханд, цэвэр агаарт сурагчид анхаарлаа төвлөрүүлэн “Анапана” бясалгал хийж,
Монгол хэлний хичээлээр намрын тухай хөрөг бичиж,
Биологийн хичээлээр ажлын хуудсаа гүйцэтгэн,
SEEL-ийн хичээлээр өөрийгөө энэрэх, урам зориг өгөх талаар эргэцүүлэн бодлоо.
Саадыг даван туулж, өөрийгөө хөгжүүлж чадсан сурагчдадаа болон хамтран ажилласан багш нартаа баярлалаа!
“Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн нээлт
5
2025 оны 9 дүгээр сарын 22-нд Хобби сургуулийн 11-р ангийн сурагчид “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийнхөө нээлтийг ёслол төгөлдөр хийж, 5 хоногийн турш уламжлалт ахуй, арга ухааны мэдлэгт суралцлаа.
Энэ удаагийн сургалтаар:
Эрэгтэй сурагчид мах эвдэх арга, үе мөч ясны бүтэц ялгах, мах махан бүтээгдэхүүний боловсруулалтын талаар суурь ойлголтыг эзэмшиж чадлаа.
Эмэгтэй сурагчид малын гэдэс, дотор эрхтнийг нэрлэх, цэвэрлэх, бэлтгэх, амтлах уламжлалт арга технологийг эзэмшлээ.
Өв соёлоо хүндэтгэн, ахуй мэдлэгээ өвлөн авч буй сурагчид маань эх оронч, бүтээлч иргэн болон төлөвшиж байгаа нь Хобби сургуулийн зорилго, үнэт зүйлсийн бодит биелэл юм.
“Монгол өв соёл” танхимын бус сургалтаас...
8
2025 оны 9-р сарын 18, 24-нд “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд 1-р ангийн 4 бүлгийн 108 сурагчид маань Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвтэй хамтран танхимын бус сургалтад хамрагдлаа.
Сурагчид маань монгол ахуй, өв соёл, ёс заншлыг мэдэж танин, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэв.
Хүндэтгэлийн өргөө: гал түлэх ёс, есөн хөлт цагаан туг, төрийн бэлгэдэл, морин хуур, эрийн гурван наадамтай танилцаж, хүүхэд бүр нум сум харваж, аргал түүв.
Малчны өргөө: таван хошуу малын ач тус, малчин айлын ахуй, хэрэглээний эд зүйлсийг үзэж сонирхов.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт
2025 оны 9-р сарын 24-ний өдөр Хобби сургуулийн 6–12-р ангийн сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Д.Ган-Эрдэнэ удирдан явуулж, сурагчдад:
Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны ойлголт
Зам хөндлөн гарахдаа анхаарах зүйлс
Дугуй болон цахилгаан хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал
зэрэг чухал мэдээллийг онол, практик хэлбэрээр хүргэлээ.
СОЛИЛЦОХ ХУДАЛДАА
Эх дэлхийгээ хайрлая!
Өөрөө ашиглахгүй байгаа ч өрөөлд хэрэгтэй байж мэдэх зүйлсээ өгч, хэрэгтэй зүйлээрээ солилцон борлуулцгаая!
Хэзээ: 2025.09.26 /16:30–18:30/
Хаана: Хобби сургуулийн 2-р давхрын спорт зааланд болно.
Хүн бүрд нээлттэй!
(Багш, ажилтан, сурагч, эцэг эх бүгд оролцох боломжтой)
Юу авчирч болох вэ?
• Шинээрээ шахуу, цэвэрхэн эд зүйлс
• Өөрөө ашиглахгүй байгаа ч өрөөлд хэрэгтэй байж мэдэх зүйлс
• Мэдээж та өөрийн гэсэн бараа борлуулдаг бол мөн л худалдаалж болно
Жишээ:
• Нүүрний будаг