• Элсэлтийн мэдээлэл

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • Элсэлтийн мэдээлэл

    • СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ (2-11 ДҮГЭЭР АНГИ)

      2-11 дүгээр ангид шинээр элсэх хүсэлтэй сурагчдыг Хүлээлгийн жагсаалт (Waitlist)-д бүртгэнэ.

      Нэмэлт элсэлтийн үйл явц:

      · Орон тоо гарах: Тухайн бүртгүүлсэн ангид орон тоо гарсан тохиолдолд сургуулийн захиргаа нэмэлт элсэлт зохион байгуулах шийдвэр гаргана. Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн дарааллын дагуу эцэг эхтэй холбогдож, шалгалтад хамруулна. (Жич: Хэрэв тухайн ангид сул орон тоо гарахгүй бол тантай холбогдохгүй болохыг анхаарна уу).

      · Шалгалтын мэдээлэл: Нэмэлт элсэлтийн шалгалтыг Монгол хэл, Англи хэл, Математик гэсэн 3 хичээлээр авах бөгөөд шалгалтын хураамж 350,000 төгрөг байна.

      · Ярилцлага ба эцсийн шийдвэр: Шалгалт өгсөн 3 хичээл тус бүрдээ 70%-иас дээш үнэлгээ авсан сурагчийг эцэг эхийн хамт ярилцлага/уулзалтад урьж, сургуульд элсүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ.

      Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах:

      · Утас: 95055402

      СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

      2027–2028 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЭЛСЭЛТ

      2027 оны 9 дүгээр сарын 1-нээс хичээллэх бэлтгэл бүлэгт элсэх хүсэлтэй 2022 онд төрсөн хүүхдүүдийг хүлээлгийн жагсаалтад бүртгэнэ.

      Элсэлтийн үйл явц:

      · Хүлээлгийн жагсаалт: Хүлээлгийн жагсаалт 2026 оны 11 дүгээр сарын 2-нд нээгдэж, 2027 оны 2 дугаар сарын 1 хүртэл бүртгэл үргэлжилнэ.

      · Танилцах сургалт ба уулзалт, ажиглалт: Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн хүүхдүүдээс бүртгэлийн дараалал болон хүйсийн тэнцвэрийг харгалзан 2027 оны 6 дугаар сард зохион байгуулах танилцах сургалтад хамруулна. Танилцах сургалтын үеэр хүүхэд бүрийн тухайн насанд эзэмшсэн байвал зохих чадварууд болон нийгэмшихүйн чадварыг тоглоомын аргаар ажиглана.

      Жич: Танилцах сургалтад хамрагдах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай урьдчилан холбогдож мэдээлэл хүргэнэ. Уг тоонд багтаагүй тохиолдолд тусгайлан мэдэгдэл хүргүүлэхгүй болохыг анхаарна уу.

      Танилцах сургалтад хамрагдах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай урьдчилан холбогдож, мэдээлэл хүргэнэ.

      · Эцсийн шийдвэр: Уулзалт, ажиглалтын үр дүнг үндэслэн бэлтгэл бүлэгт элсүүлэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэж, эцэг эхэд мэдэгдэнэ.

      Анхаарах нь : Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн нь бэлтгэл бүлэгт элссэн гэсэн үг биш болохыг эрхэм эцэг эх та бүхэнд хүндэтгэлтэйгээр сануулъя. Элсэлтийн эцсийн шийдвэр нь танилцах сургалтын үеэр хийгдэх уулзалт, ажиглалтын үр дүнгээр гарна. Ойлгож хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа.

      Асууж тодруулах зүйл байвал 95055402 дугаарын утсаар холбогдоно уу.

      ХОББИ КИНДЕРГАРТЕН ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

        • Scholarship

        • Hobby School is always scouting for young talent, and we’re happy to offer a scholarship to students who can benefit the most from it. Aside from academic competence, we conduct a holistic review to see who would enrich our school environment the most. The searching process may be more art than science, but we typically look around from the Olympiads that we personally host.

    • Login