Achievements and awards
2025/2026
National round
Binderiya Khurelbaatar
- 2nd place /silver medal/
- Снөүбоардын (Snowboarding) Улсын аварга · National round · 2025/2026
- Хобби сургуулийн 4Б ангийн сурагч Х.Биндэръяа 2025–2026 оны Снөүбоардын (Snowboarding) Улсын аварга шалгаруулах тэмцээний “Параллель жиант слалом” (Parallel Giant Slalom) төрөлд 9-өөс доош насны ангилалд амжилттай оролцож, 2-р байр эзлэн мөнгөн медалийн эзэн боллоо.
Амжилт гаргасан сурагчдаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсье!
Tenuun Ganzorig
- 1st place / gold medal /
- Сүйн гэгээ · National round · 2025/2026
- “Сүйн гэгээ” улсын чанартай урлагийн их наадмаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ!
2026 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан “Сүйн гэгээ” улсын чанартай урлагийн их наадамд Хобби сургуулийн 11a ангийн сурагч Г.Тэнүүн дууны төрөлд, ахлах насны ангилалд гоцлол дуугаар амжилттай оролцож, Тэргүүн байр, АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, авьяас чадвар, уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ энэхүү бахархам амжилтыг гаргасан сурагчдаа баяр хүргэе!
Цаашдын сурлага, уран бүтээлийн их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Ariunzaya Daariimaa
- 3rd place /bronze/
- Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборын нэрэмжит "БАЙГАЛИЙН УХААН"-ы олимпиад · National round · 2025/2026
- Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолборын нэрэмжит "БАЙГАЛИЙН УХААН"-ы олимпиадын "БИОЛОГИ" хичээлийн дунд ангийн ангилалд нийт 195 сурагч мэдлэг, чадвараа сорин оролцсоноос Хобби сургуулийн 9B ангийн сурагч Д.Ариунзаяа амжилттай оролцож ХҮРЭЛ медаль хүртлээ.
Amarbold Enkhbayar
- 3rd place / bronze
- Улсын аварга шалгаруулах тэмцээн · National round · 2025/2026
- 2026 оны 01 сарын 19-20-ны өдрүүдэд зохиогдсон Монголын Таеквондогийн холбооны ПҮМСЭ улсын аварга шалгаруулах тэмцээний 15-17 насны ангилалд 9c ангийн сурагч Э.Амарболд нь III байр эзлэн хүрэл медалийн эзэн боллоо.
Сурагчдаа баяр хүргэе!
Nandin Buyanbal
- Алтан медаль
- · National round · 2025/2026
- 2025-2026 оны хичээлийн жилийн “Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиад”-ын хоёрын даваа 2025.12.18-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Хан-Уул дүүргийн төрийн өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч, хувийн өмчийн сургууль тус бүрээс 2 сурагч нийт 71 сурагч оролцсоноос Хобби сургуулийн
12b ангийн сурагч Буянбалын Нандин тэргүүн байр эзэлж алтан медаль, улсын олимпиадад оролцох эрх
12b ангийн сурагч Баярцэцэгийн Хулан дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн 3 жил монгол хэл бичгийн хичээлээр дүүрэг, нийслэлийн олимпиадад өндөр амжилттай оролцож буй сурагчдадаа, бэлтгэсэн багш Д.Лхамсүрэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Хобби сургуулийн захиргаа
Khulan Bayartsetseg
- Мөнгөн медаль
- · National round · 2025/2026
- 2025-2026 оны хичээлийн жилийн “Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиад”-ын хоёрын даваа 2025.12.18-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Хан-Уул дүүргийн төрийн өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч, хувийн өмчийн сургууль тус бүрээс 2 сурагч нийт 71 сурагч оролцсоноос Хобби сургуулийн
12b ангийн сурагч Буянбалын Нандин тэргүүн байр эзэлж алтан медаль, улсын олимпиадад оролцох эрх
12b ангийн сурагч Баярцэцэгийн Хулан дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн 3 жил монгол хэл бичгийн хичээлээр дүүрэг, нийслэлийн олимпиадад өндөр амжилттай оролцож буй сурагчдадаа, бэлтгэсэн багш Д.Лхамсүрэнд баяр хүргэж, амжилт хүсье.
Хобби сургуулийн захиргаа
Ochirsaikhan Uuganbayar
- Мөнгөн медаль
- Азийн математикийн SEAMO олимпиад · National round · 2025/2026
- 5B ангийн сурагч У.Очирсайхан Зүүн өмнөд Азийн математикийн SEAMO олимпиадын 1-р шатанд МӨНГӨН медаль хүртлээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, тэмцээнд нь улам их амжилт хүсье
Oyun Choibat
- Хүрэл медаль
- Ерөнхийлөгчийн цомын тэмцээн · National round · 2025/2026
- 2025 оны 11-р сарын 06–09-ний өдрүүдэд Баянгол дүүрэгт зохион байгуулагдсан “Монголын усан спорт сонирхогчдын холбоо”-ны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд
Хобби сургуулийн 9А ангийн сурагч Ч. Оюун амжилттай оролцож, 13–14 насны ангилалд 5-н хүртэл хүрэл медаль хүртлээ!
Спортлог, шаргуу сурагчдаа баяр хүргэе!
Agar Ganzorig
- Алтан медаль
- Кикбоксын тэмцээн · National round · 2025/2026
- 2025 оны 11-р сарын 1-нд зохиогдсон Нийслэлийн аварга шалгаруулах Challenger клубийн нэрэмжит кикбоксын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд манай сургуулийн 10а ангийн сурагч Г.Агар 14–15 насны ангиллын +65 кг жинд хүч үзэж, алтан медаль хүртсэн нь бидний хувьд бахархалтай амжилт юм.
Сурагчийнхаа спортын авьяас, хичээл зүтгэлд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Maralmaa Nyamdavaa
- Хүрэл медаль
- Уран сайхны гимнастик · National round · 2025/2026
- 2025 оны 11-р сарын 7-9-ний өдрүүдэд Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулсан 50 дахь удаагийн "Уран сайхны гимнастик"-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 7D ангийн сурагч Н.Маралмаа амжилттай оролцон 2013С ангилалд 3-р байр хүрэл медаль хүртлээ. Сурагчдаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
Odtushig Altanzul
- Алтан медаль
- Улсын Хөл бөмбөгийн аварга U10 насны ангилал · National round · 2025/2026
- Хобби сургуулийн 4А ангийн сурагч А.Одтүшиг Улсын Хөл бөмбөгийн аварга U10 насны ангилалд "Хүрэл медаль", "Calcium king Cup" U9 насны ангилалд Алтан медаль, "Western cup" U9 насны ангилалд Хүрэл медаль", СХД нээлтийн цомын тэмцээн U9 насны ангилалд "Мөнгөн медаль", TG-cup U10 насны ангилалд "Алтан медаль" 10 сард зохион байгуулагдсан Deren Cup U9 ангилалд "Мөнгөн медаль" тус тус хүртжээ. Амжилт гаргасан сурагчдаа сурлага, спортын амжилт хүсье.
Maral Darkhanbaatar
- Улсын аварга
- МБСХ-ны 10 бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн · National round · 2025/2026
- Амжилтын эзэн – 7А ангийн сурагч Д.Марал
Өмнөговь аймагт зохион байгуулагдсан "South Gobi 2025" МБСХ-ны 10 бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд
Хобби сургуулийн 7А ангийн сурагч Д.Марал хосын төрөлд амжилттай оролцож, Өсвөр-1 насны ангилалд – Улсын аварга,
Өсвөр-2 насны ангилалд – Улсын аварга
цолыг тус тус хүртлээ!
Бидний бахархал болсон Маралдаа халуун баяр хүргэж,
урлаг, спортын улам олон амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Regional round
Temuulen Badruun
- 2nd place /silver/
- SEAMO 2025 · Regional round · 2025/2026
- Зүүн Өмнөд Азийн математикийн “SEAMO 2025” олимпиадад Хобби сургуулийн 3С ангийн сурагч Б.Тэмүүлэн 1-р шатанд мөнгөн медаль хүртлээ. Мөн Индонез улсад зохион байгуулагдсан 2-р шатанд амжилттай оролцож, дахин мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Тэмүүлэнд баяр хүргэж, цаашдын олимпиад болон сурлагад нь өндөр амжилт хүсье.
Dulguunmurun Battulga
- 2nd place /silver/
- GELOSEA (Global English Language Olympiad of Southeast Asia) · Regional round · 2025/2026
- 5a ангийн сурагч Б.Дөлгөөнмөрөн GELOSEA (Global English Language Olympiad of Southeast Asia) – Зүүн Өмнөд Азийн олон улсын англи хэлний олимпиадад амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт гаргалаа.
Амжилт гаргасан сурагчдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлагад нь амжилт хүсье.
- Silver certificate
- OLYMPIAD USA · Regional round · 2025/2026
- Хобби сургуулийн 4С ангийн сурагч Ганхуяг овогтой Сүлд-Эрдэнэ нь "OLYMPIAD USA" Олон улсын математикийн олимпиадын 1-р шатанд амжилт үзүүлж SILVER өргөмжлөлөөр шагнуулан 2026 оны 7-р сарын 10-14 хооронд АНУ-н Хьюстон хотод зохион байгуулагдах Олон улсын финалын шатанд оролцох эрхээ авч чадлаа.
Амжилт гаргасан сурагчдаа баяр хүргэж финалын шатанд амжилт хүсье!
Yesui Munkhzorig
- 1st place /gold/
- Asia Future Musicians Competition 2026 · Regional round · 2025/2026
- БНСУ-д зохион байгуулагдсан “Asia Future Musicians Competition 2026” төгөлдөр хуурын уралдаанд Хобби сургуулийн 8С ангийн сурагч М.Есүй амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Авьяаслаг суралцагчдаа баяр хүргэе!
Anand Amartuvshin
- Мөнгөн медаль
- · Regional round · 2025/2026
- Зүүн өмнөд Азийн математикийн “SEAMO 2025” олимпиадад Хобби сургуулийн сурагчид оролцсоноос:
3С ангийн сурагч А. Ананд – мөнгөн медаль
3С ангийн сурагч Б.Тэмүүлэн - мөнгөн медаль
3С ангийн сурагч А. Авид – хүрэл медаль тус тус хүртлээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Temuulen Badruun
- Мөнгөн медаль
- · Regional round · 2025/2026
- Зүүн өмнөд Азийн математикийн “SEAMO 2025” олимпиадад Хобби сургуулийн сурагчид оролцсоноос:
3С ангийн сурагч А. Ананд – мөнгөн медаль
3С ангийн сурагч Б.Тэмүүлэн - мөнгөн медаль
3С ангийн сурагч А. Авид – хүрэл медаль тус тус хүртлээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Avid Anar
- Хүрэл медаль
- · Regional round · 2025/2026
- Зүүн өмнөд Азийн математикийн “SEAMO 2025” олимпиадад Хобби сургуулийн сурагчид оролцсоноос:
3С ангийн сурагч А. Ананд – мөнгөн медаль
3С ангийн сурагч Б.Тэмүүлэн - мөнгөн медаль
3С ангийн сурагч А. Авид – хүрэл медаль тус тус хүртлээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Oyu Munkhbayar
- Алтан медаль
- Азийн химийн олимпиадад · Regional round · 2025/2026
- 1-р сарын 15-18-ны өдрүүдэд Индонезийн Бали хотод зохиогдсон Азийн химийн олимпиадад (Asian Chemistry Olympiad (AChO) Хобби сургуулийн 10c ангийн сурагч М. Оюу алтан медаль хүртлээ. Энэхүү олимпиадад 12 орны 1000 гаруй сурагчид оролцсон байна. Өндөр амжилт гаргасан М. Оюудаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.