• Main Page

      • Hobby School has a lot of firsts in Mongolia: first to introduce a dual English-Mongolian curriculum, first to integrate the AP curriculum, first to send a student to Harvard University, and the first and only to have sent students to all eight Ivy League schools. Please enjoy a look at our website, and see if you would like to join, “The First, The Best.”
    • News

      Find out what is new in our school
        • 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

        • 22/9/2026
        • Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд ангиуд хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

          Тэмцээний дүнгээр:

          🥇 1-р байр — Н.Вандансүрэн багштай 7А анги

          🥈 2-р байр — Ж.Балжинням багштай 6Д анги

          🥉 3-р байр — Э.Нинжинноров багштай 6А анги

        • 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!: Read more
        • БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

        • 17/9/2026
        • Хобби сургуулийн 3–5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд нийт 12 анги хурд, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

          Хөгжөөн дэмжигчдийн уухай, хүүхдүүдийн хичээл зүтгэл, өрсөлдөөн дүүрэн тоглолтуудаар үргэлжилсэн тэмцээний дүнгээр:

          Аварга — 4D анги

        • БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!: Read more
        • “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        • 15/9/2026
        • Хобби сургууль тав дахь жилдээ “Индоор кэймп-7” үйл ажиллагааг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, 5–12 дугаар ангийн 240 орчим сурагч хамрагдлаа.

          Сурагчид сургуулийнхаа хашаанд гурван хэсэгт отоглон, майхнаа барин хонож, салаагаараа хамтран хоол хийж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулсан юм. Мөн 4 цогцолборын 21 өртөөгөөр аялж, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.

        • “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА: Read more
        • "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!

        • 11/9/2026
        • 2026-2027 оны хичээлийн жилийн төгсөх ангийн суралцагчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийн түвшний хичээлүүдийг судалж, Advanced Placement (AP) шалгалтуудад өндөр амжилт үзүүллээ.

          Хобби сургуулийн хувьд AP хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн сургуулиудын нэг төдийгүй төгсөгчдөдөө дэлхийн их дээд сургуулийн академик чадварт бэлтгэхэд тасралтгүй анхаарч ирсэн билээ.

        • "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!: Read more
        • 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!

        • 10/9/2026
        • Хобби сургууль нь Монгол Улсад Advanced Placement (AP) хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж, ахлах ангийн сурагчдадаа их сургуулийн түвшний хичээлүүдийг сонгон судалж, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын академик орчинд өөрийгөө бэлтгэх боломжийг олон жилийн турш бүрдүүлж ирсэн билээ.

          AP хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судалж, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, задлан шинжлэх, асуудлыг олон талаас нь эргэцүүлэн бодох зэрэг их сургуулийн түвшинд шаардагдах ур чадвараа хөгжүүлдэг. Жил бүрийн хавар тэд дэлхийн олон орны сурагчидтай нэгэн зэрэг AP шалгалтад оролцож, тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, академик бэлтгэлээ сорьдог уламжлалтай.

        • 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!: Read more
    •  
      • 2024/2025

      • Domestic round

          • Od Temuulen

          • Хүрэл медаль
          • Талбайн теннис · Domestic round · 2024/2025
          • 2024.12.22-ны өдөр болсон "Gan Cup 2024" талбайн теннисний нээлттэй тэмцээнд 2С ангийн сурагч Т. Од амжилттай оролцож III байр "Хүрэл " медаль хүртсэн байна. Амжилт үзүүлсэн сурагчдаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
          • Ankhiluun-Erdene Amarsanaa

          • Тусгай байр
          • "АГААРЫН БОХИРДОЛ-МИНИЙ АМЬДРАЛД" гар зургийн уралдаан · Domestic round · 2024/2025
          • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан "АГААРЫН БОХИРДОЛ-МИНИЙ АМЬДРАЛД" гар зургийн уралдаанд Хобби сургуулийн 1D ангийн сурагч А.Анхилуун-Эрдэнэ тусгай байр, 6D ангийн сурагч С.Норжмаа тэргүүн байр эзэллээ
          • Norjmaa Sugir-Erdene

          • Тэргүүн байр
          • "АГААРЫН БОХИРДОЛ-МИНИЙ АМЬДРАЛД" гар зургийн уралдаан · Domestic round · 2024/2025
          • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музейгээс хамтран зохион байгуулсан "АГААРЫН БОХИРДОЛ-МИНИЙ АМЬДРАЛД" гар зургийн уралдаанд Хобби сургуулийн 1D ангийн сурагч А.Анхилуун-Эрдэнэ тусгай байр, 6D ангийн сурагч С.Норжмаа тэргүүн байр эзэллээ
          • Yesui Munkhzorig

          • Мөнгөн медаль
          • Төгөлдөр хуур · Domestic round · 2024/2025
          • 2024 оны 10 сард Норовбанзад сангаас мэргэжлийн болон сонирхогчдын түвшинд Япон монголын хамтын харилцааны 50 жилийн ойд зориулсан төгөлдөр хуурын тэмцээн II үе шаттай зохион байгуулагдсан ба 7с ангийн сурагч М.ЕСҮЙ шагналт байранд шалгарсан амжилт үзүүллээ. Мөн 2024 оны 11-р сарын 03-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгуулсан улсын “Эрдэнэт сонат -2024 “ уралдаан 2 шатлалтай явагдаж 100 гаруй авьяастан оролцсоноос II байр эзэлж мөнгөн медалиар шагнагдлаа.
          • Tuvden-Ochir Davaatseren

          • Мөнгөн медаль
          • “Ирээдүйн Одод” Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн · Domestic round · 2024/2025
          • Улсын хэмжээний 70 гаруй клубийн 1200 хүүхэд оролцсон “Ирээдүйн Одод” Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ногоон бүстэй 9 насны эрэгтэй төрөлд 4с ангийн сурагч Д.Түвдэн-Очир амжилттай оролцож мөнгөн медаль, өргөмжлөлийн эзэн боллоо.
          • Maral Davaajav

          • Алтан медаль /Латин бүжгийн 4 төрөлд/
          • латин бүжгийн 4 төрөлд, мөн стандарт бүжгийн 1 төрөл · Domestic round · 2024/2025
          • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-д Хобби сургуулийн 6А ангийн сурагч Даваажавын Марал латин бүжгийн 4 төрөлд, мөн стандарт бүжгийн 1 төрөлд тэргүүлж, Улаанбаатар хотын бүжгийн аваргаар шалгарсан бахдам амжилт гаргалаа.
        • Alumni

        • Founded in 2018, the Hobby School Alumni Association NGO (commonly known as #HobbyAlumni) is a non-profit organisation based in Ulaanbaatar, Mongolia. Hobby Alumni has grown to become a platform where young Mongolian leaders express their opinions, share their stories, headhunt one another at alumni events, and most importantly inspire and support one another. Follow us on Facebook, Twitter, Instagram, and LinkedIn official pages and stay connected!

          Visit website 

           
           
        • alumni
    • Become our fan

    • Number of visits: 1295789
      • Login