Хобби сургууль тав дахь жилдээ “Индоор кэймп-7” үйл ажиллагааг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, 5–12 дугаар ангийн 240 орчим сурагч хамрагдлаа.
Сурагчид сургуулийнхаа хашаанд гурван хэсэгт отоглон, майхнаа барин хонож, салаагаараа хамтран хоол хийж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулсан юм. Мөн 4 цогцолборын 21 өртөөгөөр аялж, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.
Үнэлгээний нэгдсэн дүнгээр:
“Шилдэг салаа”
5–6 дугаар ангийн ангилал
6B, 6C ангийн 4 дүгээр салаа
Салаан багш: Б.Гэрэлцэцэг, бага ангийн сургалтын менежер
Туслах багш нар: Г.Номин-Эрдэнэ /12A/, В.Мөнхжин /11C/, Т.Оюунжаргал /11B/, Ц.Цэнгүүн /10A/
7–9 дүгээр ангийн ангилал
7B, 7C ангийн 9 дүгээр салаа
Салаан багш: Ц.Анхбаяр, мэдээллийн технологийн ажилтан
Туслах багш нар: Т.Эмүжин, Г.Маралмаа /11C/, Т.Номон /10A/
“Шилдэг өртөө”
Оролцогчдын сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр:
“Tanghulu хийцгээе”
Удирдсан багш: Б.Хулан, дуу хөгжмийн багш
Туслах багш нар: Э.Энхмарал, В.Анужин /10C/
“Гялс гялс шатар тоглоё”
Удирдсан багш: Ц.Туяа, бага ангийн багш
Туслах багш нар: Б.Гоомарал, Д.Сүндари /10B/, Г.Баянмөнх /10C/
Үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд, “Хобби скаутын бүлгэм”-ийн багш нар, эцэг эх, асран хамгаалагчид болон идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа талархал илэрхийлье.