Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулах олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор шүлэг, захидал бичих, гар зургийн уралдааныг зарласан билээ. 1-5-р ангийн гар зургийн уралдаанд 67 бүтээл, 6-8-р ангийн захидал бичих уралдаанд 89 бүтээл, 9-12 ангийн шүлэг бичих уралдаанд 61 бүтээл буюу нийт 217 сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Гар зургийн төрөлд:
1-р байр 4d Ундрам
2-р байр 4с Б.Нандин
3-р байр 4а Э.Амидаваа
Захидлын төрөлд:
1-р байр 8b Д.Ариунзаяа
2-р байр 7a Б.Номинноров
3-р байр 7d Ц.Манлай
Шүлгийн төрөлд:
1-р байр 11б Х.Жаргалмаа
2-р байр 11с Э.Манлай
3-р байр 12с Ж.Эмүүлэн
Шалгарсан 9 бүтээлийг дүүрэг рүү явуулснаас 8b ангийн сурагч Д.Ариунзаяагийн захидал дүүрэгт 2-р байр эзэлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдаа талархал илэрхийлье.