• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • НҮБ-ын Загвар Хуралдаан

            • 11 сарын 16-ны өдөр Хобби сургуулийн НҮБ-ын Загвар Хуралдааны эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаан нь багийн ажил, дипломат харилцаа болон нийгмийн идэвхийг дэмжих үүрэгтэй билээ. Удахгүй дахин уулзацгаая.

            • "INDOOR CAMP-4" амжилттай зохион байгуулагдлаа!

            • Скаутын үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн дотоод ертөнцийг нээж, өөрийгөө танин мэдэх, хамтран суралцах, бие даах, асуудал шийдэх, бусдын төлөө нийгэмд хувь нэмрээ оруулах чухал аялал юм.

              2025 оны 11-р сарын 14–16-нд зохион байгуулагдсан “INDOOR CAMP-4” нь

              “Хамтын хүчээр хийсэн нэг алхам ганцаараа хийснээс холд хүргэдэг. Хамтдаа, хамтдаа, хамтдаа.”

              уриан дор амжилттай болж өндөрлөлөө.

              Оролцогчдын бүрэлдэхүүн

              5–9-р ангийн 140 гаруй суралцагч

              9–12-р ангийн 57 сайн дурын IST сурагч

              9 багш, ажилтан

              Хамтран ажилласан байгууллагуудын 5 зочин багш

              Нийт оролцогчид салбар салбарын туршлага, ур чадвараа нэгтгэн хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үр дүнтэй оролцоог бий болголоо.

              4 чиглэлийн 20 гаруй өртөөт аялал

              Оролцогчдыг скаутын салаан зарчмаар багуудад хуваарлан sungame аргачлалаар дараах цогцолборуудаар аялуулж, олон талын хөгжлийг дэмжив:

              Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор

              Тогтвортой хөгжлийн зорилго (SDG) цогцолбор

              Буухиа цогцолбор

              Хамтын ажиллагааны цогцолбор

              Эдгээр өртөөнүүд нь суралцагчдын асуудал шийдэх, багаар ажиллах, манлайлах, бүтээлч сэтгэлгээний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц орчин бүрдүүллээ.

              Шилдгүүдийг шалгарууллаа

              Өртөөний гүйцэтгэл болон дэг журам, хамтын ажиллагаа, санаачилга, хариуцлагын шалгуурын дагуу:

              5–6-р анги, 7–9-р анги тус бүрт — “Шилдэг салаа”

              Салаан оролцогчдын үнэлгээгээр — “Өртөөний шилдэг багш” 3

              IST сайн дурын сурагчдаас — “Шилдэг зохион байгуулагч сурагч” 2

              тус тус шалгарч, шагнал хүртлээ.

              Талархалтын үг

              Энэхүү үйл ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлдэг:

              Хан-Уул дүүргийн скаутын холбоо

              “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн зураач, уран бичээч Г.Мөнхбаатар

              “Юникүе Повер Теч” AR/VR контент хөгжүүлэлтийн компани

              НҮБ-ын Залуучуудын зөвлөлийн хорооны зохицуулагч багш нар — Б.Амар-Отгон, Г.Энхзаяа

              Мөн Хобби сургуулийн захиргаа болон суралцагчдынхаа хөгжилд чин сэтгэлээсээ анхаардаг эцэг эх, асран хамгаалагчид

              бүхэнд талархал илэрхийлье.

              Хобби сургуулийн Скаутын бүлгэм

            • Drama Showcase 2025

            • Бага ангийн сурагчдын маань бүтээлч жүжгийн үзүүлэх тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө!

              5-р анги

              5A – Climate Control (Term 2)

              • The Lorax – Dr. Seuss

              • Teachers: Jake, Jeniffer, Enkhtsetseg

              5B – Climate Control (Term 2)

              • Journey to the Center of the Earth – Jules Verne

              • Teachers: Munkh-Erdene, Tsogtsatsral, Nomin-Erdene N.

              5C – Building a Village (Term 1)

              • The Chronicles of Narnia: The Lion, Village and the Wardrobe – C.S. Lewis

              • Teachers: Namuunaa, Tsogtsatsral, Sukhsuren

              5D – Building a Village (Term 1)

              • Oliver Twist – Charles Dickens

              • Teachers: Reynan, Sarangerel

              4-р анги

              4A – Young Entrepreneurs (Term 1)

              • Matilda – Roald Dahl

              • Teachers: Altantuya Ts., Nomin

              4B – Homes and Houses (Term 3)

              • Cinderella – Charles Perrault

              • Teachers: Yesun-Erdene, Senathi, Bumlkham

              4C – Homes and Houses (Term 3)

              • Encanto: The Magic Within Us – Jared Bush & Charise Castro Smith

              • Teachers: Abby, Oyunchimeg

              4D – Homes and Houses (Term 3)

              • Trolls – Jonathan Aibel & Glenn Berger

              • Teachers: Harold, Sukhee

              3-р анги

              3A – Scavengers and Settlers

              • Wizard of Oz – Lyman Frank Baum

              • Teachers: Florenel, Buyan-Orgil, Nomin-Erdene

              3B – Island Life (Term 3)

              • Friendship Between the Earth and Mars – John Heavy

              • Teachers: Erdenesuvd, Tuya

              3C – The Land, Sea, Sky

              • Avatar: The Spirit of Pandora – James Cameron

              • Teachers: Enkhzaya B., Sanchir B.

              3D – Island Life (Term 3)

              • Moana – Walt Disney

              • Teachers: Jenie, Elozau, Dolgor

              2-р анги

              2A – Toy Maker

              • Toyland Adventure – Edith King Hall

              • Teachers: Batmunkh, Maule

              2B – Time Travellers (Term 1)

              • Where the Wild Things Are – Maurice Sendak

              • Teachers: Enkhzaya G., Zaya B., Tsevelmaa

              2C – People from the Past

              • The Twelve Dancing Princesses – Wilhelm & Jacob Grimm

              • Teachers: Khongorzul, Altantuya

              2D – People from the Past

              • The Selfish Giant – Michelle Van Loon

              • Teachers: Munkhnaran, Enkh-Otgon.

              Бүтээлч, авьяаслаг сурагчдаараа бид бахархаж байна.

            • “Соёлтой Хоббичууд” аян — ЦЭВЭР ДАДАЛ, ЦЭМЦГЭР ОРЧИН

            • Хобби сургуулийн Интеракт клуб “Соёлтой хоббичууд” аяны хүрээнд Эрдмийн Оргил сургуулийн дотуур байранд “ЦЭВЭР ДАДАЛ, ЦЭМЦГЭР ОРЧИН” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа!

              Аяны үеэр дотуур байрны сурагчдад зориулан дараах хэрэгцээт зүйлсийг цуглуулж гардуулан өгсөн юм:

              нүүрний саван

              ариун цэврийн хэрэглэл

              ном, сэтгүүл

              сэтгэхүй хөгжүүлэх тоглоом

              дулаан хувцас

              принтер

              угаалгын нунтаг, угаалгын шингэн

              баримлын шавар

              Эцэг эхчүүдийн халуун дэмжлэгийн үр дүнд 1,800,000₮-ийн хандив цугларч, дээрх бүх зүйлсээр бүрэн хангах боломжтой боллоо. Аяныг Хобби сургуулийн Интеракт клубийн 20 сурагч, Охидын зөвлөлийн 3 сурагч — нийт 23 сурагч хамтран амжилттай хэрэгжүүллээ.

              Биднийг сайхан сэтгэлээр хүлээн авч, үйл ажиллагааг дэмжсэн дараах хүмүүс болон байгууллагад гүн талархал илэрхийлье:

              Эрдмийн Оргил сургуулийн захирал О.Оюунтуяа

              Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч Ё.Батболд

              Дотуур байрны багш Ц.Дашдорж

              Дотуур байрны сурагчдын зөвлөлийн гишүүн Э.Ариунзаяа

              Хамтын оролцоо, халуун сэтгэлийн тусламжтайгаар хэрэгжсэн энэхүү аян маань хүүхэд бүрт цэвэр орчин, зөв дадал хэвшүүлэхэд бодит хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

              Соёлтой хоббичууд!

            • “Hobby Drama Competition 2025” – Шилдэг дүр ба шилдэг жүжгийн эзэд тодорлоо!

            • Энэ жилийн жүжгийн үзүүлбэрүүд сурагчдын авьяас, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг гайхалтайгаар харууллаа!

              6–7-р ангийн ангилал:

              Шилдэг жүжиг: 7A – “In Search of the Spots”

              Шилдэг эмэгтэй дүр: 7C – “Caroline” жүжгийн Амарсанаа овогтой Төгсгоо (Caroline)

              Шилдэг эрэгтэй дүр: 7D – “Harry Potter” жүжгийн Батболд овогтой Бат-Ирээдүй (Dumbledore)

              8–9-р ангийн ангилал:

              Шилдэг жүжиг: 9B – “Хөхөө Намжил”

              Шилдэг эмэгтэй дүр: 8D – “Wednesday” жүжгийн Эрдэнэбаяр овогтой Амин-Эрдэнэ (Wednesday)

              Шилдэг эрэгтэй дүр: 8A – “Home Alone” жүжгийн Долгион овогтой Ананд (Harry)

              10–12-р ангийн ангилал:

              Шилдэг жүжиг: 11A – “The Government Inspector”

              Шилдэг эмэгтэй дүр: 10C – “Mistress of the Inn” жүжгийн Алтангэрэл овогтой Минжинсор

              Шилдэг эрэгтэй дүр: 12C – “Tartuffe” жүжгийн Бямбадорж овогтой Амарчингүн

              Бүх сурагчдадаа баяр хүргэе!

            • “Алтан намар” гар зургийн уралдаан

            • Хобби сургуулийн 1–12-р ангийн сурагчдын дунд “Алтан намар” сэдэвт гар зургийн уралдаан болж, шилдгүүдээ тодрууллаа!

              Уралдаан 4 насны ангиллаар явагдсан бөгөөд дараах сурагчид шилдгээр шалгарлаа

              1–3-р ангийн ангилал

              Тэргүүн байр – 2C Түвшинбат

              Дэд байр – 3D Б.Хулан

              Гутгаар байр – 1D Номуулин

              4–6-р ангийн ангилал

              Тэргүүн байр – 5A Уранбилиг

              Дэд байр – 5A Б.Сондор

              Гутгаар байр – 5D Б.Ундрам

              7–9-р ангийн ангилал

              Тэргүүн байр – 8A Б.Номинноров

              Дэд байр – 9C Намулун

              Гутгаар байр – 8B Б.Эмүжин

              10–12-р ангийн ангилал

              Тэргүүн байр – 11C Б.Учрал

              Дэд байр – 10B А.Энх-Амьдрал

              Гутгаар байр – 11C А.Бүжмаа

              Дараа жилийн “Алтан намар”-аар дахин уулзъя!

            • Хобби сургуулийн нийт багш скаутын “Сургагч багш” боллоо.

            • 2025 оны 10-р сарын 23-ны өдөр Хобби сургуулийн хамт олон бид Монголын Скаутын Холбоотой хамтран хүүхэд бүрийн төлөвшил, зан чанар, багаар ажиллах чадвар болон ёс суртахууны төлөвшилд чиглэсэн үнэ цэнтэй сургалтад амжилттай хамрагдлаа.

              Энэхүү сургалтад Монгол болон гадаад багш нар маань бүрэн хамрагдаж, скаутын:

              • үнэт зүйлс

              • үндсэн зарчим

              • арга зүй, хөтөлбөрийн онцлогийг

              сурч, сургалт болон өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ур чадвар эзэмшсэн юм.

              Үүний үр дүнд Хобби сургууль, багш нар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ “Сургагч багш”-аар батламжлагдсан Монголын анхны сургууль боллоо.

              Батламжаа гардан авсан багш нартаа халуун баяр хүргэе!

              Хамтран ажилласан Монголын скаутын холбооны удирдлагууддаа баярлалаа.

            • Nihongo Partners хөтөлбөр – Соёлын солилцооны өдөр

            • 2025 оны 10-р сарын 21-нд Nihongo Partners хөтөлбөрийн хүрээнд Японы багш нар манай сургуульд зочиллоо. Зочин багш нар сурагчдад япон улсын соёлын тухай хичээл зааж, сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаад буцлаа.

              Хамтын ажиллагааны энэ өдрийг улам үнэ цэнтэй болгосон,

              хөтөлбөрт идэвхтэй оролцож хамтран ажилласан бүх багш, сурагчдадаа талархал илэрхийлье.

              Монгол соёлоо түгээн сурталчлахын тулд сурагчид маань зочдодоо:

              • Морин хуурын аялгуу

              • Алтайн ятгын эгшгээр

              сэтгэл булаам мэндчилгээ өргөлөө.

              Соёлын харилцан ойлголцол, найрамдлын шинэ гүүр бий болсон сайхан өдөр байлаа.

            • Багш нар хамтдаа суралцаж, хөгжсөөр...

            • 2025.10.21-ний өдөр Хобби сургууль нийт багш, хамт олныхоо дунд "Багш ба Хүүхэд–2" өртөөчилсөн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг хоёр дахь жилдээ Нийгэм, сэтгэл зүйн баг амжилттай удирдан явуулсан бөгөөд хамтын сургалт, хөгжлийн бодит жишээ боллоо.

              Сургалт дараах 5 өртөөгөөр өрнөлөө:

              Хүүхэд хамгаалал ба соёл

              Зөрчил ба соёл

              Харилцаа ба соёл

              Тэгш хамруулах ба соёл

              Сэтгэл зүй ба соёл

              Багш нар маань туршлага, санаа бодлоо хуваалцан, харилцан суралцаж, хамтдаа хөгжих урам зориг дүүрэн, үр дүнтэй өдөр байлаа.

              Сургалтын зорилго:

              Хүүхдийн хөгжил, хамгаалал,

              Сургуулийн соёлыг хичээл, харилцаандаа шингээх,

              Сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлэх,

              Зөрчил шийдвэрлэх ур чадварыг нэмэгдүүлэх,

              Тэгш хамруулах боловсролын үзэл баримтлалыг ойлгож, хэрэгжүүлэхэд оршсон юм.

              Идэвхтэй оролцож, урам зоригтойгоор хамтран ажилласан нийт багш нартаа халуун талархал илэрхийлье.

              Бид хамтдаа суралцаж, хамтдаа хөгждөг!

            • З.Эрхэснабил

            • Манай 2024 оны төгсөгч З.Эрхэснабил сургуулийнхаа номын санд зориулж АНУ-аас бэлэг явуулжээ. Сургуулийн дүү нарынхаа боловсрол, эрдэм номд ямагт анхаарч ирсэн мундаг шавьдаа гүн талархал илэрхийлье.

            • "Учиртай гурван толгой"-н ертөнцөөр аялсан сонгодог үдэш

            • Хобби сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид (УДБЭТ) Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 63 дахь улирлын нээлтийн тоглолт “Учиртай гурван толгой” дуурийг хамт олноороо үзэж мэлмий, сонор, оюунаа цэнгүүлэв. Суралцагчид маань монголын анхны үндэсний дуурь болох "Учиртай гурван толгой" дуурийн 2469 дэх тоглолтоор уран зохиолын танхимд судалсан агуулга, театрын соёлын талаарх мэдлэг ойлголтоо бататгаж дурсамж дүүрэн сонгодог үдшийг бүтээлээ.

            • “Нөхөрсөг үе тэнгийнхэн” сургалтад хамрагдлаа!

            • Хобби сургуулийн 9 болон 6-р ангийн сурагчид Эмнести Интернэшнл олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Нөхөрсөг үе тэнгийнхэн” сэдэвт сургалтад хамрагдлаа.

              Сургалтын үеэр сурагчид:

              Үе тэнгийнхэнтэйгээ зөв, эерэг харилцах

              Бусдыг хүндэтгэх, ойлгох

              Зөрчлийг шийдвэрлэх эерэг арга замуудыг хэрэглэх

              Эерэг, дэмжлэгтэй орчин бүрдүүлэх

              тухай мэдлэг, ур чадвар эзэмшиж, идэвхтэй хамтран оролцлоо.

              Сургалтыг мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлсэн Эмнести Интернэшнл байгууллагын сургагч багш нартаа талархал илэрхийлье!

            • Скаут бол амьдралын сургууль!

            • Хобби Скаутын бүлгэмийн 2025–2026 оны хичээлийн жилийн нээлт амжилттай боллоо!

              Скаутын үйл ажиллагаанд оролцсоноор сурагчид

              идэвх санаачилгатай,

              багаар ажиллах чадвартай,

              бие даан сэтгэдэг,

              байгаль орчноо хайрладаг,

              бусдыг хүндэтгэдэг, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэгч иргэн болон төлөвшдөг.

              Энэ жил “Хобби Скаутын бүлгэм” 1–11-р ангийн сурагчдаас шинэ элсэлтээ авч, олон олон шинэхэн гишүүдээр эгнээгээ тэллээ!

              Скаут бол зүг чигээ олдог луужин мэт — амьдралын замд зөвийг сонгох хөтөч юм.

              Эрхэм багш нартаа болон эрч хүч, урам зориг дүүрэн скаутуудаа амжилт хүсье!

              Хичээл зүтгэл бүхэн чинь үр дүн болон цэцэглэж, амжилтаар дүүрэн байх болтугай.

            • 2025–2026 оны хичээлийн жилийн Бага болон Дунд ангийн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө!

            • Сурагчид авьяас чадвар, эв нэгдэл, спортын ур чадвараа бүрэн харуулж, сэтгэл хөдөлгөм тоглолтууд өрнөлөө.

              Төрлүүдийн амжилт үзүүлсэн ангиуд:

              3–5-р ангийн төрөл

              1-р байр – 5d анги (Г.Сарангэрэл багштай баг)

              2-р байр – 5а анги (Э.Энхцэцэг багштай баг)

              3-р байр – 3а анги (Б.Номин-Эрдэнэ багштай баг)

              6–7-р ангийн төрөл

              1-р байр – 6а анги (Б.Вандансүрэн багштай баг)

              2-р байр – 7е анги (Б.Урангуа багштай баг)

              3-р байр – 7а анги (П.Сарангарав багштай баг)

              8–9-р ангийн төрөл

              1-р байр – 8b анги (С.Доржмявхан багштай баг)

              2-р байр – 9а анги (Г.Төмөрцоож багштай баг)

              3-р байр – 9c анги (Г.Отгонсүрэн багштай баг)

              Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх анги, сурагчид, дасгалжуулагч багш нартаа баяр хүргэе!

              Хөдөлгөөнтэй, эрүүл, авьяаслаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

            • Гамшгаас хамгаалах дадлага сургалт

            • “Хобби” сургуулийн 10А, 10B, 10C ангийн нийт 76 сурагч

              Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн 116 дугаар анги дээр зохион байгуулагдсан сургалт, дадлагад хамрагдлаа.

              Сургалтын үеэр сурагчид дараах сэдвүүдээр онол болон дадлагын хичээлд оролцсон юм:

              Аюулгүй өрхийн танхим

              Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

              Утаат орчноос аврах ажиллагаа

              Гал унтраах дадлага

              Газар хөдлөлтийн үеийн дадлага

              Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар, аюулгүй байдлын дадал олгох байлаа.

            • “Намрын өнгө” танхимын бус сургалт

            • 2025 оны 9-р сарын 27-ны Бямба гарагт 10-р ангийн сурагчид Богд уул – Сүхийн талбай буюу Дугуй цагаан чиглэлд явган аялал хийж, анги хамт олон, үеийн найзуудтайгаа нэг өдрийг хөгжилтэй, утга учиртайгаар өнгөрүүллээ.

              Байгалийн сайханд, цэвэр агаарт сурагчид анхаарлаа төвлөрүүлэн “Анапана” бясалгал хийж,

              Монгол хэлний хичээлээр намрын тухай хөрөг бичиж,

              Биологийн хичээлээр ажлын хуудсаа гүйцэтгэн,

              SEEL-ийн хичээлээр өөрийгөө энэрэх, урам зориг өгөх талаар эргэцүүлэн бодлоо.

              Саадыг даван туулж, өөрийгөө хөгжүүлж чадсан сурагчдадаа болон хамтран ажилласан багш нартаа баярлалаа!

            • “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн нээлт

            • 2025 оны 9 дүгээр сарын 22-нд Хобби сургуулийн 11-р ангийн сурагчид “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийнхөө нээлтийг ёслол төгөлдөр хийж, 5 хоногийн турш уламжлалт ахуй, арга ухааны мэдлэгт суралцлаа.

              Энэ удаагийн сургалтаар:

              Эрэгтэй сурагчид мах эвдэх арга, үе мөч ясны бүтэц ялгах, мах махан бүтээгдэхүүний боловсруулалтын талаар суурь ойлголтыг эзэмшиж чадлаа.

              Эмэгтэй сурагчид малын гэдэс, дотор эрхтнийг нэрлэх, цэвэрлэх, бэлтгэх, амтлах уламжлалт арга технологийг эзэмшлээ.

              Өв соёлоо хүндэтгэн, ахуй мэдлэгээ өвлөн авч буй сурагчид маань эх оронч, бүтээлч иргэн болон төлөвшиж байгаа нь Хобби сургуулийн зорилго, үнэт зүйлсийн бодит биелэл юм.

            • “Монгол өв соёл” танхимын бус сургалтаас...

            • 2025 оны 9-р сарын 18, 24-нд “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд 1-р ангийн 4 бүлгийн 108 сурагчид маань Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвтэй хамтран танхимын бус сургалтад хамрагдлаа.

              Сурагчид маань монгол ахуй, өв соёл, ёс заншлыг мэдэж танин, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэв.

              Хүндэтгэлийн өргөө: гал түлэх ёс, есөн хөлт цагаан туг, төрийн бэлгэдэл, морин хуур, эрийн гурван наадамтай танилцаж, хүүхэд бүр нум сум харваж, аргал түүв.

              Малчны өргөө: таван хошуу малын ач тус, малчин айлын ахуй, хэрэглээний эд зүйлсийг үзэж сонирхов.

              Наадгайн өргөө: шагайгаар тоглож, хөгжмийн зэмсэг болон үндэсний хувцастай танилцлаа.

              Энэхүү сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн хамт олон болон анги даасан багш нартаа талархал илэрхийлье.

            • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт

            • 2025 оны 9-р сарын 24-ний өдөр Хобби сургуулийн 6–12-р ангийн сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалтад хамрагдлаа.

              Сургалтыг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Д.Ган-Эрдэнэ удирдан явуулж, сурагчдад:

              Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны ойлголт

              Зам хөндлөн гарахдаа анхаарах зүйлс

              Дугуй болон цахилгаан хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал

              зэрэг чухал мэдээллийг онол, практик хэлбэрээр хүргэлээ.

              Энэхүү сургалт нь сурагчдад замын хөдөлгөөнд зөв, хариуцлагатай оролцох дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

      • Login