• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
            • “Монгол Ухаан Эрдэм” хөтөлбөрийн нээлт

            • Манай сургуулийн дэлхийд өрсөлдөх бодит чадвар, баялаг сэтгэлгээ олгох олон хөтөлбөрүүдийн нэг нь “Монгол Ухаан - Эрдэм” билээ. Энэхүү монголчуудын уламжлалт өв соёл, амьдралын нарийн арга ухааныг сурагчдад заах зорилготой хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа юм.

              Энэ жилийн “Монгол Ухаан Эрдэм” хөтөлбөрийн нээлтээр 11-р ангийнхан маань төрийн дууллаа эгшиглүүлж, “Жороон Жороо” бүжгээ бүжиж, 12-р ангийн ах эгчээсээ сэтгэгдэл зөвлөгөөг нь сонсож, баяртайгаар эхлүүллээ.

            • 1ST International Artificial Intelligence Olympiad (IAIO) - World round

            • New success of our school:

              Tenuun Erdenebayar: Bronze medal

              Competition: 1ST International Artificial Intelligence Olympiad (IAIO)
              Round: World round

              Анхны Олон Улсын Хиймэл Оюун Ухааны олимпиад (IAIO) нь 9 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Рияад хотод зохион байгуулагдсан.

              Энэхүү олимпиадад 25 улсын 90 гаруй хүүхэд сурагчид өрсөлдсөн ба Монгол Улсаа төлөөлж оролцсон баг нь нэг алт, нэг хүрэл, хоёр шагналт байранд тодорчээ.

              Манай сургуулийн 12а ангийн сурагч Э.Тэнүүн маань олимпиадаас хүрэл медалийг авчирлаа. Улсаа төлөөлөөд том амжилт гаргасан сурагчаараа бид маш их бахархаж байна. Мөн бэлтгэсэн багш Цолмон, Амарсанаа нарт халуун баяр хүргэе. Ухаантай мундаг хүү Тэнүүндээ улам их амжилт хүсье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • АНУ-ын шилдэг либерал арт коллежийн чансаагаар 4-т жагсдаг “Pomona" болон "Swarthmore" сургуулиудын төлөөлөгчдийг “Хобби” сургууль угтан авлаа.

              Америкийн баруун болон зүүн эргийн хамгийн шилдэгт тооцогдох энэхүү хоёр сургууль нь олон сурах чиглэл, сурагчдаасаа ямар чанаруудыг хайдаг гэх мэт өөрсдийн онцлог, арвин боломжуудын тухай хуваалцлаа. Манай ахлах ангийнханд үнэ цэнтэй мэдээллийг хүргэсэн Adam Sapp болон Lisa Shen нарт гүнээ талархал илэрхийлье. Танилцуулгад суусан сурагчид маань их сургуульд өргөдөл илгээх үйл явцын талаар илүү их мэдээлэлтэй боллоо.

            • Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

            • Багш, ажилчид нь дүүрэн сэтгэлээр зүтгэх

              Бахдам сурагчид нь оргилуун хүслээр шамдах

              Хүндэт эцэг эхчүүд  нь бат итгэлээр түших

              Хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ.

            • "Хобби" сургуулийн сурагчид "Алтай ятга"-аар аялгуулан тоглож сурах боломжтой боллоо.

            • Энэхүү боломжийг олгосон Урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг багшдаа баярлалаа.

              Урлагийг ойлгож биширдэг, дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилготой манай сургуулийн хөгжмийн сан 1400 жилийн түүхтэй “Алтай ятга”-аар эгшиг нэмлээ. Алтай ятгын “CHURE CLUB”-ийн үүсгэн байгуулагч, судлаач, соёлын үнэт өвийг өртөөлөн тээгч Ganpurev Dagvan энэхүү хосгүй өвийн үнэ цэн, утга бэлгэдлийг танилцуулж, бидний хүсэлтийн дагуу 10 ширхэг алтай ятгыг хүлээлгэн өгч, хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх хүсэл зорилгоо биелүүлэхийг бэлгэдэн, чихэнд үл тасрах, цээжин баринтагт хөлгөн их тууль “Жангар”-ын удиртгал хэсгээс хайлснаар хамтын ажиллагааны шанг татав.

              Манай сургуулийн сурагчид тун удахгүй “Алтай ятга”-ын чуулгаараа дэлхийн сонор, оюуныг мялаах эхлэл ийнхүү тавигдлаа.

              Уламжлал шинэчлэлийг хослуулсан эл хөгжим нь угсаатны дуу хуур, эртний туульсын уран нарийн ухааны оньсыг тайлж, утгын чинадад нэвтрэх дуун түлхүүр билээ.

              Сурагчид маань энэхүү хөгжмийн хөг, эгшиглэгээг сурснаар олон төрлийн дуу хуур, товшуурын татлага, бүүвэйн дууг эгшиглүүлэхэд хэм нэгдэж, хөг ойртох юм.

      • Login