• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • Хобби сургууль – хоёр дахь жилдээ Great Place to Work боллоо!

            • Хобби” сургууль нь дэлхийн 5 тивийн 97 улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work Institute-ээр байгууллагын соёлоо үнэлүүлж, Монгол Улсын анхны “Ажиллахад таатай сургууль”-аар хоёр дахь жилдээ шалгарч, батламжаа гардан авлаа. Манай хамт олны итгэлцэл дээр суурилсан хамтын хүч, үнэт зүйлсийн нэгдэл, тасралтгүй сайжруулалтад чиглэсэн соёл ийнхүү олон улсын түвшинд дахин баталгаажсанд баяр хүргэе.

            • PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресс 2026 (11 дэх удаа)

            •  

              Манай сургуулийн мэтгэлцээний Hobby White баг — Г.Энх-Амгалан, А.Энх-Амьдрал, Б.Учрал — Монголын багийг төлөөлөн, цахимаар зохион байгуулагдсан PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресст оролцлоо.

              Тус баг 12 улсын 21 багаас 3 ялалт байгуулж, 175 оноо аван хагас шигшээд шалгарч, нийт дүнгээр 3-р байранд орсон байна. Мөн 10Б ангийн сурагч Б.Учрал Шилдэг илтгэгчийн шагнал хүртсэн бол Монголын баг үндэсний соёлоо онцгой таниулснаар Соёлын хувь нэмрийн шагнал хүртлээ.

              Hobby White багийн энэхүү бахархам амжилтад халуун баяр хүргэе!

              The 11th PDA High School Parliamentary Debate World Congress 2026

              Our debate team Hobby White — Enkh-Amgalan G, Enkh-Amidral A, and Uchral B — represented Team Mongolia at the 11th PDA High School Parliamentary Debate World Congress 2026, which was conducted online.

              Competing among 21 teams from 12 countries, the team achieved three wins, earned a total score of 175 ballots, advanced to the Semifinals, and finished 3rd overall.

              Individually, Uchral Batbold (Grade 10B) received the Best Speaker Award, while Team Mongolia was honored with the Cultural Contribution Prize.

              Congratulations to Hobby White for this outstanding achievement and for representing our school and country with excellence.

              Hobby Debate

            • “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” уриа дор Нийт багш, ажилтан албан хаагчдын сургалт зохион байгуулагдлаа.

            • “Хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг 2026.01.14-ний өдөр хүүхэд хамгааллын үндэсний зөвлөх, “Галт шувуу” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн, хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч А.Энхбаяр, нийгэм сэтгэл зүйн багийнхан чиглүүлэн зохион байгууллаа.

              Сургалтын хүрээнд:

              Хүүхэд хамгаалал

              Багш, боловсролын ажилтны үүрэг, хүүхэдтэй ажиллах арга зүй

              Кейс менежмент

              Хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

              Хүүхэд бүр эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч хөгжихөд хүн бүрийн оролцоо чухал билээ.

              Хамтдаа хамгаалъя!

            • IZHO 2026 – Олон улсын Математик, Физик, Мэдээлэлзүйн олимпиад

            • Энэ сарын 10–15-ны өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад 16 орны 170 багш, 750 гаруй сурагч оролцлоо. Монгол Улсыг төлөөлөн нийт 4 баг, 25 сурагч математик ангилалд оролцож, 4 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.

              Хобби сургуулийг төлөөлөн математикийн багш А.Ууганбаяр болон 11А ангийн суралцагч Үнэнтөгсийн Эрхэс амжилттай оролцлоо.

              А.Ууганбаяр (багш) – Мөнгөн медаль, 2-р байр

              Ү.Эрхэс (сурагч) – Хүрэл медаль, 3-р байр

              Энэхүү олимпиадад оролцоход дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд болон ММЗАН-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

      • Login