• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
            • Бяцхан зүрхэнд "ГЭРЭЛ ТҮГЭЭЕ" аянд нэгдэхийг уриалж байна.

            • “Хобби” сургуулийн сурагч нь сурсан мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг, хүнлэг сайхан сэтгэлтэй эх оронч иргэн болж, Монгол Улс болон сургуулийнхаа нэр хүндийг ямагт өндөрт авч явахыг эрмэлздэг.

              Тийм ч учраас Хан-Уул дүүргийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг нь 0-18 насны хүүхдийн нэг болон түүнээс дээш эрхтний цочмог дутагдал эсвэл архаг дутагдал цочмогоор хүндэрсэн яаралтай амь насанд заналхийлэл илэрсэн тохиолдлуудад эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд аюулгүй, тав тухай, ээлтэй орчин бүрдүүлэхэд мөн тусламж үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмж болон эд материалын тусламж үзүүлэхээр хандивын аян зохион байгуулж байна.

              Иймээс Хобби сургуулийнхаа эрхэм хүндэт нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, төгсөгч, багш ажилтан та бүхнийг энэхүү хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

            • Хобби сургууль – Great Place to Work боллоо!

            • “Хобби” сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great place to work institute-ээр үнэлүүлэн Монгол улсын хамгийн анхны “Ажиллахад таатай сургууль” боллоо.  

              Энэ үнэлгээ нь сургуулийн багш, ажилтнуудын итгэлцэл, бахархал, хүндлэл нөхөрлөл, найдвартай байдлыг бий болгож байгааг харуулсан чухал үзүүлэлт юм. 

              Бид бахархал дүүрэн, урам зоригтой, эвсэг хамт олноо цаашид ч дэмжиж, хамтын амжилтаа бататган ажиллах болно. 

            • 2025 оны Мэтгэлцээний Дэлхийн Конгрессд амжилттай оролцлоо.

            • Манай мэтгэлцэгчид Японы Парламентын Мэтгэлцээний Холбоогоос 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй 2025 оны Мэтгэлцээний Дэлхийн Конгрессд амжилттай оролцлоо.

              12А ангийн Б.Хишигбуян маань Шилдэг Мэтгэлцэгчээр тодорсон ба 11А ангийн М.Найдан маань Шилдэг Point of Information илтгэгчдийн нэгээр шалгарчээ.

              Мөн багаараа 8-р байрт орж, нэр хүндтэй амжилт гаргасанд томоос том баяр хүргэе!

            • ESDC буюу Евроазийн Сургуулиудын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах Тэмцээн

            • Манай мэтгэлцэгчид улсаа төлөөлөн ESDC буюу Евроазийн Сургуулиудын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож, Hobby Red болон Hobby Blue гэсэн хоёр багаараа ур чадвараа сорилоо.

              ESDC нь WSDC мэтгэлцээний хэлбэрийг дагадаг ба жил бүр Истанбул хотын Роберт Коллежид ахлах сургуулийн cурагчдын дунд зохион байгуулагддаг билээ. 2025 онд 1 дүгээр сарын 18-20-ний хооронд үргэлжилж, 20 улсын 50 гаруй баг оролцсон байна.

              Hobby Red баг:

              12C Д.Ирмүүн,

              11А М.Найдан,

              11А О.Билгүүн

              Hobby Blue баг:

              10А Э.Булганхүү,

              10А Д.Энх-Амaр,

              11А М.Элбэг,

              11B Э.Элдэв-Очир

              Тус тэмцээнд 11А М.Найдан маань 300 оролцогчоос 15-р байранд шалгарч шилдэг илтгэгчдийн нэгээр үнэлэгдсэнд баяр хүргэе!

            • 2025 оны Монголын Эдийн Засгийн Олимпиад

            • 2025 оны Монголын Эдийн Засгийн Олимпиад нь 1 дүгээр сарын 28-нд болж манай сурагчид амжилттайгаар оролцлоо.

              11А ангийн сурагч О.Билгүүн, 11С ангийн сурагч Б.Цэнгүүн нар II шатад шалгаран оролцсонд баяр хүргэе! Мөн 12А ангийн Э.Тэнүүн маань нийт III шатанд амжилттай оролцож, 2-р байрын шагнал хүртсэн бахдам амжилт гаргалаа!

              Тэргүүний 5 байрт шалгарсан сурагчид Үндэсний шигшээ багт орж, энэ зуны сүүлээр Азербайжаны Баку хотод болох 2025 оны Олон Улсын Эдийн Засгийн Олимпиадад эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхтэй боллоо.

              Мэдлэг чадвараа сорьж оролцсон бүх сурагчдадаа халуун баяр хүргэе!

            • Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад

            • Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад 22 дахь удаагаа 1-р сарын 14-17-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө!

              Бид энэхүү олимпиадыг жил бүр зохион байгуулснаараа сурагчдад англи хэлний мэдлэгээ сорих, ур чадвараа ахиулах боломжийг олгохыг зорьдог билээ. Олимпиад нь хоёр үе шаттай явагддаг ба эхний шат цахимаар, харин хоёрдугаар шат нь бичгийн болон ярианы чадварыг шалгасан хэлбэрээр биечлэн зохион байгуулагддаг.

              2025 оны олимпиадад нийт 2,305 сурагч, 32 багш оролцсон бөгөөд энэ жил орон нутгийн сурагчдын оролцоо улам бүр нэмэгдсэн байна!

              Өөрсдийгөө сорьж, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн бүх багш, сурагчдадаа баяр хүргэе! Дараа жилийн олимпиадаар дахин уулзацгаая!

            • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

            • 2024-2025 оны хичээлийн жилийн “Хобби” сургуулийн 6-12-р ангийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь 1 дүгээр сарын 28-31-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Авхаалж самбаагаа сорьж, үе тэнгийнхнээ тэргүүлэн өрсөлдсөн бүх тамирчин хүүхдүүддээ болон анги удирдсан багш нарт нь баяр хүргэе.

              6-7-р ангийн эрэгтэй төрөлд:

              Ж. Эрдэнэцэцэг багштай 7d алтан медаль

              Ш. Гаравхүү багштай 7a мөнгөн медаль

              Г. Бат-Орших багштай 7c хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 7d Ө. Гомбодорж

              6-7-р ангийн эмэгтэй төрөлд:

              Ш. Гаравхүү багштай 7a алтан медаль

              Г. Бат-Орших багштай 7c мөнгөн медаль

              С. Доржмявхан багштай 7b хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 7a Ц. Тэмүүлэн

              8-9-р ангийн эрэгтэй төрөлд:

              Б. Энхчимэг багштай 9b алтан медаль

              Д. Пүрэвсүрэн багштай 9a мөнгөн медаль

              Г. Төмөрцоож багштай 8а хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 9b Б. Төгсхүслэн

              8-9-р ангийн эмэгтэй төрөлд:

              Б. Энхчимэг багштай 9b алтан медаль

              Д. Пүрэвсүрэн багштай 9a мөнгөн медаль

              Ж. Сүрэнханд багштай 9c хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 9b Б. Баярчимэг

              10-12-р ангийн эрэгтэй төрөлд:

              А. Болормаа багштай 12c алтан медаль

              О. Батжаргал багштай 11c мөнгөн медаль

              С. Нарангэрэл багштай 12b хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 12c Э. Тэргэл

              10-12-р ангийн эмэгтэй төрөлд:

              Э. Нинжинноров багштай 11b алтан медаль

              С. Нарангэрэл багштай 12b мөнгөн медаль

              Х. Сүрэн багштай 12a хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 11b С. Ану-Үжин

            • Шинэ улиралд зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцууллаа.

            • Шинэ улирал эхэлж, бид нийт суралцагчидтайгаа уулзалт зохион байгуулан энэ улирлын туршид зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд бүр улирлын турш зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцох чиглэлээ тодорхойлж, зорилтоо дэвшүүлж байна.

      • Login