• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

            • Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд ангиуд хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

              Тэмцээний дүнгээр:

              🥇 1-р байр — Н.Вандансүрэн багштай 7А анги

              🥈 2-р байр — Ж.Балжинням багштай 6Д анги

              🥉 3-р байр — Э.Нинжинноров багштай 6А анги

              Медальт байрт шалгарсан ангиуддаа баяр хүргэж, тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын спортын амжилт хүсье!

            • “НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!

            • 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хобби сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчдын Намрын спортын их наадам (Спартакиад) амжилттай зохион байгуулагдлаа.

              Сурагчид хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөж, спортын нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

              НАМРЫН СПАРТАКИАДЫН ДҮН:

              ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД

              6–7-р анги

              Н.Вандансүрэн багштай 7A анги

              А.Дарьсүрэн багштай 7B анги

              П.Отгонбаяр багштай 7C анги

              8–9-р анги

              Ш.Гаравхүү багштай 9A анги

              О.Батжаргал багштай 8B анги

              Б.Урангуа багштай 8E анги

              10–12-р анги

              Э.Хурцбилгүүн багштай 12C анги

              Б.Нямчимэг багштай 10B анги

              Г.Төмөрцоож багштай 10A анги

              6–7-Р АНГИ

              60 м гүйлт

              Эмэгтэй: Б.Нандин 6C | Т.Намулун 6D | А.Жаргалмаа 7C

              Эрэгтэй: О.Зориг 7B | Б.Тэмүүжин 7A | Б.Маргад 6B

              Бөмбөг шидэлт

              Эмэгтэй: Б.Баттунгалаг 7A | М.Номин-Эрдэнэ 7B | Ж.Энхриймаа 7C

              Эрэгтэй: Ч.Тэлмэн 7B | Т.Байдар 7A | В.Алтжин 7C

              Байрнаас уртын харайлт

              Эмэгтэй: Д.Марал 6C | Б.Номин-Эрдэнэ 7A | Б.Аяна 7C

              Эрэгтэй: И.Аригүн 7C | Б.Маргад 6B | А.Номунгүн 7A

              Олс таталт

              А.Дарьсүрэн багштай 7B анги

              Н.Вандансүрэн багштай 7A анги

              Э.Нинжинноров багштай 6A анги

              8–9-Р АНГИ

              100 м гүйлт

              Эмэгтэй: Ж.Энхжин 8C | Ц.Тэмүүлэн 9A | А.Номин 9A

              Эрэгтэй: Ч.Анар 9B | Н.Цэлмэг 9D | Э.Содбилэг 9C

              Байрнаас уртын харайлт

              Эмэгтэй: Э.Биндэръяа 9C | Е.Мишээл 8C | Ц.Тэмүүлэн 9A

              Эрэгтэй: Ч.Анар 9B | Б.Сүлд 9B | Б.Түшиг 8D

              Ангийн кросс

              Г.Гантуяа багштай 8C анги

              Ж.Эрдэнэцэцэг багштай 9D анги

              Б.Урангуа багштай 8E анги

              Олс таталт

              Ш.Гаравхүү багштай 9A анги

              С.Доржмявхан багштай 9B анги

              О.Батжаргал багштай 8B анги

              10–12-Р АНГИ

              100 м гүйлт

              Эмэгтэй: М.Хүслэн 12C | Б.Эрхлэн 12C | Б.Индранил 10B

              Эрэгтэй: Т.Номон 10A | Э.Баясгалан 11B | М.Бат-Идэр 10B

              4×100 м буухиа

              10B – Д.Хулан, Б.Индранил, М.Бат-Идэр, Б.Тэнүүнбилэг

              12C – М.Хүслэн, Б.Эрхлэн, Ч.Эрхэс, Т.Ананд

              10A – А.Хулан, Х.Анир, Т.Номон, Ц.Цэнгүүн

              Ангийн кросс

              Т.Дөлгөөн багштай 12A анги

              Б.Нямчимэг багштай 10B анги

              Г.Төмөрцоож багштай 10A анги

              Тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, зохион байгуулсан багш, дасгалжуулагч болон дэмжиж оролцсон сайн дурын сурагчид, нийт хамт олондоо талархал илэрхийлье!

            • БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

            • Хобби сургуулийн 3–5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд нийт 12 анги хурд, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

              Хөгжөөн дэмжигчдийн уухай, хүүхдүүдийн хичээл зүтгэл, өрсөлдөөн дүүрэн тоглолтуудаар үргэлжилсэн тэмцээний дүнгээр:

              Аварга — 4D анги

              Дэд аварга — 5А анги

              Гутгаар байр — 4С анги

              Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа идэвх, хичээл зүтгэл, спортын эерэг хандлагаараа үлгэрлэн оролцсонд нь баяр хүргэе!

              Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан багш, дасгалжуулагч болон дэмжиж оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлье.

            • “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

            • Хобби сургууль тав дахь жилдээ “Индоор кэймп-7” үйл ажиллагааг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, 5–12 дугаар ангийн 240 орчим сурагч хамрагдлаа.

              Сурагчид сургуулийнхаа хашаанд гурван хэсэгт отоглон, майхнаа барин хонож, салаагаараа хамтран хоол хийж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулсан юм. Мөн 4 цогцолборын 21 өртөөгөөр аялж, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.

              Үнэлгээний нэгдсэн дүнгээр:

              “Шилдэг салаа”

              5–6 дугаар ангийн ангилал

              6B, 6C ангийн 4 дүгээр салаа

              Салаан багш: Б.Гэрэлцэцэг, бага ангийн сургалтын менежер

              Туслах багш нар: Г.Номин-Эрдэнэ /12A/, В.Мөнхжин /11C/, Т.Оюунжаргал /11B/, Ц.Цэнгүүн /10A/

              7–9 дүгээр ангийн ангилал

              7B, 7C ангийн 9 дүгээр салаа

              Салаан багш: Ц.Анхбаяр, мэдээллийн технологийн ажилтан

              Туслах багш нар: Т.Эмүжин, Г.Маралмаа /11C/, Т.Номон /10A/

              “Шилдэг өртөө”

              Оролцогчдын сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр:

              “Tanghulu хийцгээе”

              Удирдсан багш: Б.Хулан, дуу хөгжмийн багш

              Туслах багш нар: Э.Энхмарал, В.Анужин /10C/

              “Гялс гялс шатар тоглоё”

              Удирдсан багш: Ц.Туяа, бага ангийн багш

              Туслах багш нар: Б.Гоомарал, Д.Сүндари /10B/, Г.Баянмөнх /10C/

              Үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд, “Хобби скаутын бүлгэм”-ийн багш нар, эцэг эх, асран хамгаалагчид болон идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа талархал илэрхийлье.

            • "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!

            • 2026-2027 оны хичээлийн жилийн төгсөх ангийн суралцагчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийн түвшний хичээлүүдийг судалж, Advanced Placement (AP) шалгалтуудад өндөр амжилт үзүүллээ.

              Хобби сургуулийн хувьд AP хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн сургуулиудын нэг төдийгүй төгсөгчдөдөө дэлхийн их дээд сургуулийн академик чадварт бэлтгэхэд тасралтгүй анхаарч ирсэн билээ.

              AP шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе!

            • 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!

            • Хобби сургууль нь Монгол Улсад Advanced Placement (AP) хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж, ахлах ангийн сурагчдадаа их сургуулийн түвшний хичээлүүдийг сонгон судалж, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын академик орчинд өөрийгөө бэлтгэх боломжийг олон жилийн турш бүрдүүлж ирсэн билээ.

              AP хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судалж, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, задлан шинжлэх, асуудлыг олон талаас нь эргэцүүлэн бодох зэрэг их сургуулийн түвшинд шаардагдах ур чадвараа хөгжүүлдэг. Жил бүрийн хавар тэд дэлхийн олон орны сурагчидтай нэгэн зэрэг AP шалгалтад оролцож, тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, академик бэлтгэлээ сорьдог уламжлалтай.

              2025–2026 оны хичээлийн жилд AP шалгалтуудад өндөр амжилт үзүүлж, онцгой үр дүн гаргасан 2026 оны төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

            • Hobby School hosts Movement House alongside UNCCD COP17

            • On August 25–26, Hobby School partnered with New Nomad Institute to host Movement House, a youth-focused event held alongside UNCCD COP17.

              Young people, researchers, experts, artists, and organizations took part in discussions and activities on water, climate action, and sustainability.

              Guest speakers included former Costa Rican President Carlos Alvarado and chef and food systems advocate Jerome Waag. Students from Tomyo School also presented research on desertification using satellite observations.

              As an Eco-School, Hobby School continues to support youth engagement and action for a more sustainable future.

      • Login