• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • Гамшгаас хамгаалах дадлага сургалт

            • “Хобби” сургуулийн 10А, 10B, 10C ангийн нийт 76 сурагч

              Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн 116 дугаар анги дээр зохион байгуулагдсан сургалт, дадлагад хамрагдлаа.

              Сургалтын үеэр сурагчид дараах сэдвүүдээр онол болон дадлагын хичээлд оролцсон юм:

              Аюулгүй өрхийн танхим

              Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

              Утаат орчноос аврах ажиллагаа

              Гал унтраах дадлага

              Газар хөдлөлтийн үеийн дадлага

              Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, анхан шатны тусламж үзүүлэх чадвар, аюулгүй байдлын дадал олгох байлаа.

            • “Намрын өнгө” танхимын бус сургалт

            • 2025 оны 9-р сарын 27-ны Бямба гарагт 10-р ангийн сурагчид Богд уул – Сүхийн талбай буюу Дугуй цагаан чиглэлд явган аялал хийж, анги хамт олон, үеийн найзуудтайгаа нэг өдрийг хөгжилтэй, утга учиртайгаар өнгөрүүллээ.

              Байгалийн сайханд, цэвэр агаарт сурагчид анхаарлаа төвлөрүүлэн “Анапана” бясалгал хийж,

              Монгол хэлний хичээлээр намрын тухай хөрөг бичиж,

              Биологийн хичээлээр ажлын хуудсаа гүйцэтгэн,

              SEEL-ийн хичээлээр өөрийгөө энэрэх, урам зориг өгөх талаар эргэцүүлэн бодлоо.

              Саадыг даван туулж, өөрийгөө хөгжүүлж чадсан сурагчдадаа болон хамтран ажилласан багш нартаа баярлалаа!

            • “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн нээлт

            • 2025 оны 9 дүгээр сарын 22-нд Хобби сургуулийн 11-р ангийн сурагчид “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийнхөө нээлтийг ёслол төгөлдөр хийж, 5 хоногийн турш уламжлалт ахуй, арга ухааны мэдлэгт суралцлаа.

              Энэ удаагийн сургалтаар:

              Эрэгтэй сурагчид мах эвдэх арга, үе мөч ясны бүтэц ялгах, мах махан бүтээгдэхүүний боловсруулалтын талаар суурь ойлголтыг эзэмшиж чадлаа.

              Эмэгтэй сурагчид малын гэдэс, дотор эрхтнийг нэрлэх, цэвэрлэх, бэлтгэх, амтлах уламжлалт арга технологийг эзэмшлээ.

              Өв соёлоо хүндэтгэн, ахуй мэдлэгээ өвлөн авч буй сурагчид маань эх оронч, бүтээлч иргэн болон төлөвшиж байгаа нь Хобби сургуулийн зорилго, үнэт зүйлсийн бодит биелэл юм.

            • “Монгол өв соёл” танхимын бус сургалтаас...

            • 2025 оны 9-р сарын 18, 24-нд “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд 1-р ангийн 4 бүлгийн 108 сурагчид маань Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвтэй хамтран танхимын бус сургалтад хамрагдлаа.

              Сурагчид маань монгол ахуй, өв соёл, ёс заншлыг мэдэж танин, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэв.

              Хүндэтгэлийн өргөө: гал түлэх ёс, есөн хөлт цагаан туг, төрийн бэлгэдэл, морин хуур, эрийн гурван наадамтай танилцаж, хүүхэд бүр нум сум харваж, аргал түүв.

              Малчны өргөө: таван хошуу малын ач тус, малчин айлын ахуй, хэрэглээний эд зүйлсийг үзэж сонирхов.

              Наадгайн өргөө: шагайгаар тоглож, хөгжмийн зэмсэг болон үндэсний хувцастай танилцлаа.

              Энэхүү сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төвийн хамт олон болон анги даасан багш нартаа талархал илэрхийлье.

            • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт

            • 2025 оны 9-р сарын 24-ний өдөр Хобби сургуулийн 6–12-р ангийн сурагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалтад хамрагдлаа.

              Сургалтыг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Д.Ган-Эрдэнэ удирдан явуулж, сурагчдад:

              Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны ойлголт

              Зам хөндлөн гарахдаа анхаарах зүйлс

              Дугуй болон цахилгаан хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал

              зэрэг чухал мэдээллийг онол, практик хэлбэрээр хүргэлээ.

              Энэхүү сургалт нь сурагчдад замын хөдөлгөөнд зөв, хариуцлагатай оролцох дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

            • СОЛИЛЦОХ ХУДАЛДАА

            • Эх дэлхийгээ хайрлая!

              Өөрөө ашиглахгүй байгаа ч өрөөлд хэрэгтэй байж мэдэх зүйлсээ өгч, хэрэгтэй зүйлээрээ солилцон борлуулцгаая!

              Хэзээ: 2025.09.26 /16:30–18:30/

              Хаана: Хобби сургуулийн 2-р давхрын спорт зааланд болно.

              Хүн бүрд нээлттэй!

              (Багш, ажилтан, сурагч, эцэг эх бүгд оролцох боломжтой)

              Юу авчирч болох вэ?

              • Шинээрээ шахуу, цэвэрхэн эд зүйлс

              • Өөрөө ашиглахгүй байгаа ч өрөөлд хэрэгтэй байж мэдэх зүйлс

              • Мэдээж та өөрийн гэсэн бараа борлуулдаг бол мөн л худалдаалж болно

              Жишээ:

              • Нүүрний будаг

              • Өмсөхгүй байгаа шинэвтэр хувцас

              • Ашиглахгүй байгаа тоног төхөөрөмж

              • Уншиж дуусгасан ном

              • Бэлгэд давхардаж ирсэн цахилгаан бараа… гэх мэт өөр бусад зүйлс ч байж болно.

              Үйл ажиллагааны заавар:

              • Бусдын авчирсан зүйлтэй солилцох

              • Өөрийн үнээр борлуулах

              • Өөрт хэрэгтэй шинэ зүйлсээ олох

              Худалдаа хийх талбайг бүрэн бэлдсэн байгаа.

              Та зөвхөн борлуулах, солилцох зүйлсээ авчирч оролцоно.

              Хамтдаа эх дэлхийгээ хайрлан, дахин хэрэглэх соёлыг дэмжицгээе!

            • “НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!”

            • 9-р сарын 19-ний өдөр Хобби сургуулийн 6–12-р ангийн суралцагчид Намрын спартикиадад оролцож, хурд хүч, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлээ харуулсан спортын дурсамжит өдөрлөгийг бүтээлээ.

              Тэмцээний турш хүүхдүүд бие сэтгэлээ дайчлан, ялалт, ялагдлын үнэ цэнийг мэдэрч, нөхөрлөл, бахархлыг хамтдаа хуваалцсан онцгой мөчүүдийг өнгөрүүллээ.

              6‑7‑р анги

              60м гүйлт

              Эрэгтэй: 7b – М.Бүтэмж • Эмэгтэй: 7b – М.Маргад

              Эрэгтэй: 6b – О.Зориг • Эмэгтэй: 7c – Ж.Энхжин

              Эрэгтэй: 7a – Б.Амир • Эмэгтэй: 7b – Э.Номуун

              Бөмбөг шидэлт

              Эрэгтэй: 7e – М.Билгүүн • Эмэгтэй: 7e – М.Шүр

              Эрэгтэй: 7d – Б.Түшиг • Эмэгтэй: 7e – Х.Маргад

              Эрэгтэй: 7e – Э.Энххан • Эмэгтэй: 7b – М.Нандин

              Байрнаас уртад харайлт

              Эрэгтэй: 7b – Э.Энхтэнүүн • Эмэгтэй: 7c – Д.Эгшиглэн

              Эрэгтэй: 7e – Э.Энххан • Эмэгтэй: 7c – Е.Мишээлт

              Эрэгтэй: 6c – И.Аригун • Эмэгтэй: 7b – Э.Ариун‑Эрдэнэ

              Олс таталт

              7d анги (Б.Оюундэлгэр багштай)

              7b анги (Б.Заяа багштай)

              7c анги (Г.Гантуяа багштай)

              Нийт төрлүүдийн нийлбэр дүнгээр (6–7-р анги)

              7b анги (Б.Заяа багштай)

              7e анги (Б.Урангуа багштай)

              7c анги (Г.Гантуяа багштай)

              8‑9‑р анги

              100м гүйлт

              Эрэгтэй: 9a – Т.Номон • Эмэгтэй: 9b – Б.Индранил

              Эрэгтэй: 9b – М.Бат-Идэр • Эмэгтэй: 9a – А.Хулан

              Эрэгтэй: 8b – Анар • Эмэгтэй: 8a – Ц.Тэмүүлэн

              Байрнаас уртад харайлт

              Эрэгтэй: 9b – Б.Мөнхравжаа • Эмэгтэй: 9b – Б.Индранил

              Эрэгтэй: 9b – М.Бат-Идэр • Эмэгтэй: 9b – С.Энэрэл

              Эрэгтэй: 8b – Анар • Эмэгтэй: 9a – А.Хулан

              Олс таталт

              9c анги (Г.Отгонсүрэн багштай)

              8a анги (Ш.Гаравхүү багштай)

              8c анги (Г.Бат-Орших багштай)

              Анги нийтийн кросс

              9b анги (Б.Нямчимэг багштай)

              8d анги (Ж.Эрдэнэцэцэг багштай)

              9a анги (Г.Төмөрцоож багштай)

              Нийлбэр дүнгээр (8–9-р анги)

              9b анги – Б.Нямчимэг багштай

              9а анги – Г.Төмөрцоож багштай

              8с анги – Г.Бат-Орших багштай

              10‑12‑р анги

              100м гүйлт

              Эрэгтэй: 12a – Б.Гал-Эрдэнэ • Эмэгтэй: 12в – А.Маргад

              Эрэгтэй: 11с – Г.Мөнхдалай • Эмэгтэй: 11с – М.Хүслэн

              Эрэгтэй: 10а – Т.Төгөлдөр • Эмэгтэй: 11с – Б.Эрхлэн

              Олс таталт

              12с анги (О.Батжаргал багштай)

              11с анги (Э.Хурцбилгүүн багштай)

              12а анги (Д.Лхамсүрэн багштай)

              Анги нийтийн кросс

              11а анги (Т.Дөлгөөн багштай)

              12а анги (Д.Лхамсүрэн багштай)

              12с анги (О.Батжаргал багштай)

              Буухиа гүйлт 4x100

              11с анги (Э.Хурцбилгүүн багштай)

              12а анги (Д.Лхамсүрэн багштай)

              12b анги (Э.Нинжинноров багштай)

              Нийлбэр дүнгээр (10–12-р анги)

              11с анги – Э.Хурцбилгүүн багштай

              12а анги – Д.Лхамсүрэн багштай

              12b анги – Э.Нинжинноров багштай

              Бүх багш, сурагчдадаа баяр хүргэе!

              Та бүхний хөдөлмөр, эв нэгдэл, спортын хурд хүч энэ тэмцээнийг гайхамшигтай сайхан болгож чадлаа.

              Амжилтаа улам ахиулсаар байгаарай!

              Зохион байгуулагч Гоо Зүйн нэгдэл

            • "МОНГОЛ ӨВ СОЁЛ" танхимын бус сургалтаас...

            • 2025.09.13-ны Бямба гарагт Хобби сургуулийн 8-р ангийн суралцагчид “Чингисийн хүрээ” жуулчны баазад “Монгол ухаан – Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан танхимын бус сургалтад хамрагдлаа.

              Суралцагчид:

              “МОНГОЛ ГЭР” өртөөгөөр аялж гэрийн бүрдэл хэсгийг судлав.

              "МОНГОЛ БӨХ" өртөөнд

              Улсын ахлах засуул Д.Ганболд багш бөхийн өв соёл , үүх түүх, өмсгөлийн талаар ярьсан ба бөхийн цолыг дуудаж сонирхууллаа.

              "АЖНАЙ" өртөөнд С. Доржмявхан багш маань адуу маллах өв соёлын талаар суралцагчдад танилцуулж, морины явдал, эмээл, хазаар, эдлэл хэрэглэлийг нэрлэн танилцуулж "Ажнай өртөө"-ний адуучин залуусын хамт суралцагчдад морь унуулж, хөтөллөө.

              Уран зохиолын хичээл дээр үзсэн “Монгол ардын ерөөл, магтаал” сэдвээ бататган, багаараа ажлын хуудас бөглөж, суралцахын зэрэгцээ цэвэр агаарт хөгжилдөж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

              Хамтран ажилласан Чингисийн Хүрээ жуулчны бааз -ын хамт олон болон анги даасан багш нар, зохион байгуулсан Хобби сургуулийн " Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлэг", МХБУЗ-ын багш А.Болормаа, Б.Энхчимэг нартаа гялайлаа.

            • "Дорнын өргөө"

            • “Манай сургууль сурагчдын бүтээлч үйл ажиллагаа, хэл соёлын хичээлийг дэмжих зорилгоор ‘Дорнын өргөө’ нэртэй шинэ танхимыг тохижуулан, сурагчдын хэрэгцээнд зориулан ашиглалтад орууллаа.”

              Хүүхдийн дуу цангинасан хүсэл мөрөөдлийн өргөө сургууль минь ийнхүү өнгө нэмж тохижсоор л байна.

              “Суралцагчид, багш нартаа мэдлэг бүтээх үйлсэд нь өндөр амжилт хүсье.”

              “Хамтдаа хөгжиж, ирээдүйгээ бүтээе”

              “Дорнын өргөө” танхимын тохижилтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн Render LLC компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

            • Pinecone Академийн Sprout Lab хөтөлбөрийг нэвтрүүлж эхэллээ.

            • Дэлхийн технологийн салбарт өрсөлдөх бүтээгч иргэн болох Хобби сургуулийн сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!

              Хамтран ажиллаж буй Pinecone Академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч багийнхандаа амжилт хүсье.

            • "Давсан урлалаар бүтээхүй" сайн үйлсийн аян

            • Хобби сургууль нь анх удаа "Скаут анги хөтөлбөр"-ийг санаачлан 8 бүлгийн 200 гаруй сурагчид тус хөтөлбөрт хамрагдлаа.

              Хөтөлбөрийн бүлгийн хичээлээр эзэмшсэн чадвараа ашиглан давсан урлал хийж өөрийн сурснаа бусдын сайн сайхны төлөө зориулж бүтээлийн үзэсгэлэн худалдаа, сайн үйлсийн аяныг 2025.05.28-ны өдөр амжилттай зохион байгуулж, олон хүний сэтгэлийн дэм, халуун дулаан оролцоотойгоор 140 гаруй бүтээлийг худалдан борлуулж 1,601,380 төгрөг цуглуулж чадсан билээ.

              Өгөөмөр зан нь хүүхдийг ирээдүйд ямар хүн болж төлөвших ирээдүйн дүр, хариуцлага, ухамсрыг бүтээх эхний алхам болдог. Бид хамтдаа зөвхөн бүтээл урлах бус сайн үйлсийн аяны орлогоор бусдад хайр түгээх, хуваалцах зорилгоор СХД-ийн "Эрдэм төв" асрамжийн газрын 29 хүүхдэд баярын бэлэг, давсан урлалын бүтээл, ном гарын авлага, тоглоом зэргийг гардуулан өглөө.

              Сайн үйлсийн аяныг дэмжсэн сургуулийн багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

              Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг.

              Хобби сургуулийн скаут бүлгэм

            • Хобби сургуулийн Жуниоракт клубийн сурагчид клубийн гишүүн болсон батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

            • Монгол улсад Ротару клуб үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хүрээнд клубийн гишүүн 30 гаруй суралцагч, үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч болох Т.Мишээлийн хамт энгэрийн тэмдэг гэрчилгээгээ Олон улсын Ротарийн 3450 дүүргийн 2024-2025 оны захирагч Найжэл Лөү, 2023-2024 оны захирагч асан Анди Ли, бүсийн захирагч асан Н.Мягмаржаргал, Бүсийн захирагчид Б.Долгорсүрэн, Б.Жавхлан, ээж клубийн төлөөллөөс гардан авлаа.

              Junioract хөдөлгөөн нь 6–12 насны хүүхдүүдэд "Өөрийгөө бусдын өмнө тавих" буюу “Service Above Self” хэмээх Ротаригийн үзэл санааг төлөвшүүлэх зорилготой бөгөөд тэднийг энэрэнгүй, хариуцлагатай, идэвхтэй иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэгддэг.

              Жуниорактын гишүүддээ бусдын төлөө цохилох зүрхтэй байж, эерэг нөлөө үзүүлж, өөрийгөө хөгжүүлэх аянд нь амжилт хүсье.

            • Миний сонголт – Миний ирээдүй

            • Зочин: Rokit Bay-Одонгийн Баярсайхан Монголын нэрт реппер, продюсер, найруулагч, жүжигчин

              “Миний ирээдүй” мэргэжил сонголтын талаарх уулзалтад 9-12 ангийн нийт 200 орчим сурагч оролцож сурагчдад өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлд нийцсэн мэргэжлийг зөв оновчтой сонгоход урам зориг өгөх, чиглүүлэх явдал юм.

              Үүний хүрээнд: Амжилтад хүрсэн зочны бодит түүх, туршлагаар дамжуулан сурагчид карьер төлөвлөлтийн талаарх ойлголтоо тэлэх боломж болон мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлсийг танин мэдэж, өөрийгөө эргэцүүлэн харах; Ирээдүйн зорилгоо тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах ур чадвар, хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлэх; Сурагчдыг бие даан сэтгэх, асуулт асуух, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх идэвхтэй оролцоонд уриалж, зөв мэргэжлийн талаарх ойлголтыг ухамсарлуулан, хариуцлагатай шийдвэр гаргахад туслах тухай олон сайхан зөвлөмж өгч туршлагаа ярилаа. Сурагчид зочноос асуулт асууж сэтгэгдлийг нь сонсож дурсгалын зургаа татуулан уулзалт үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

            • Хаврын Спартакиад

            • Xобби сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Хаврын Спартакиад” 5-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Спартакиадын үеэр манай 6-12-р ангийн залуу тамирчид 60м, 100м гүйлт, 4x100м бууxиа гүйлт, байрнаас уртын xарайлт, бөмбөг шидэлт, олс таталт болон энэ жил шинээр оруулж ирсэн ангийн кросс гүйлт төрлүүдэд авхаалж самбаагаа сорьж, спортын шилдгүүдээ шалгаруулсан. Хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж амжилттай оролцсон нийт сурагчид, анги хамт олонд баяр хүргэе. Дурсамжтай, хөгжилтэй, спортлог тэр нэг өдрийн дүрс бичлэгийг таалан соёрхож үзнэ үү.

              6-7-Р АНГИ:

              Бөмбөг Шидэлт /Эм/:

              7b З.Хишигмаа

              7а Б.Бөртэ

              6b Ш.Амирлан

              Бөмбөг Шидэлт /Эр/:

              7b Д.Билэгт

              7а Д.Идэр

              7b Ө.Эрболд

              Байрнаас Уртын Харайлт /Эм/:

              7a Ц.Тэмүүлэн

              6с Е.Мишээл, 6b М.Нандин

              6b Э.Ариун-Эрдэнэ

              Байрнаас Уртын Харайлт /Эр/:

              7b Ч.Анар

              7с Г.Энхтулга

              6d Б.Түшиг

              60м гүйлт /Эм/:

              6с Ж.Энхжин

              6b М.Маргад

              7a Ц.Тэмүүлэн

              60м гүйлт /Эр/:

              7с М.Нэгүүн

              7b Ч.Анар

              7b Б.Эрмүүн

              Шилдэг анги:

              С.Доржмявхан багштай 7b анги

              Ш.Гаравхүү багштай 7a анги

              Б.Заяа багштай 6b анги

              8-9-Р АНГИ:

              Ангийн 400м Кросс Гүйлт:

              Д.Пүрэвсүрэн багштай 9a анги

              Б.Нямчимэг багштай 8b анги

              Г.Отгонсүрэн багштай 8c анги

              Байрнаас Уртын Харайлт /Эм/:

              8b Б.Индранил

              9b Э.Уярал

              8a А.Хулан

              Байрнаас Уртын Харайлт /Эр/:

              9c Г.Дөлгөөн

              8b М.Бат-Идэр

              8a М.Аригун

              100м гүйлт/Эм/:

              8b Б.Индранил

              8a А.Хулан

              9c Ч.Хулан

              100м гүйлт/Эр/:

              9b Э.Баясгалан

              9a Т.Төгөлдөр

              8с Х.Дүүрэндалай

              Олс Таталт:

              Ж.Сүрэнханд багштай 9с анги

              Г.Төмөрцоож багштай 8а анги

              Г.Отгонсүрэн багштай 8c анги

              Шилдэг анги:

              Б.Нямчимэг багштай 8b анги

              Г.Төмөрцоож багштай 8a анги

              Д.Пүрэвсүрэн багштай 9a анги

              10-12-Р АНГИ:

              Ангийн 800м Кросс Гүйлт:

              А.Болормаа багштай 12с анги

              Т.Дөлгөөн багштай 10а анги

              Д.Лхамсүрэн багштай 11а анги

              Буухиа 4x100м:

              Х.Сүрэн багштай 12а анги

              А.Болормаа багштай 12c анги

              Э.Хурцбилгүүн багштай 10c анги

              100м гүйлт /Эм/:

              11b А.Маргад

              11b Б.Нандин

              12c Б.Анумаа

              100м гүйлт /Эр/:

              11a Б.Гал-Эрдэнэ

              10с Г.Мөнхдалай

              12a Э.Хөлөгжин

              Олс Таталт:

              А.Болормаа багштай 12с анги

              Х.Сүрэн багштай 12а анги

              Д.Лхамсүрэн багштай 11а анги

              Шилдэг анги:

              А.Болормаа багштай 12c анги

              Х.Сүрэн багштай 12a анги

              Д.Лхамсүрэн багштай 11a анги

            • “Театрын музей” танхимын бус хичээл

            • 2025.05.20-ны өдөр Хобби сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлийн хамт олон “Театрын музей” танхимын бус хичээлээ зохион байгууллаа. Тус хичээлд 12 дугаар ангийн 76 суралцагч, анги удирдсан багш нар оролцсон юм.

              Монголын театрын тайз дэлгэцийн, урлагийн, эд өлгийн цор ганц, ховор нандин зүйлсийг дэлгэн сонирхуулсан тус музейн үнэт үзмэрүүд манай суралцагчдын сонирхлыг гойд татаж, оюуны мэлмийг нь мялаалаа.

              Монголын Театрын Музейн тайлбарлагчид үзвэрүүдээ танилцуулсны дараа тусган хүлээж авсан мэдлэг, мэдээллийг бататган “АХА” тэмцээнийг суралцагчдын дунд зохион байгуулж 12с ангийн суралцагч Б.Тод түрүүллээ.

            • "Гэрэлт-Эргэлт" сургалт

            • "Гэрэлт-Эргэлт" сургалт нь өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг сурагч болон эцэг эхчүүдэд зориулан 2 дахь жилдээ хийж байгаа мэдээг хүргэхэд таатай байна.

              Энэ удаагийн сургалтад 6-р ангийн 138 сурагч оролцлоо. Сургалт маань өсвөр насныхны найз нөхөд, үерхэл нөхөрлөл, эцэг эхийн харилцаанд ихэвчлэн гардаг асуудлуудыг хөндөн хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх талаар мэдээлэл олгож, үеийн найз нөхдөд нь сэтгэл зүйн тусламж хэрэгтэй болсныг таньж мэдэх, түүнд туслах арга замуудыг санал болгодгоороо онцлог юм.

              Хамтран ажилласан НСЗБ, АУБ, Менежер ажилчдадаа чин сэтгэлээсээ талархаж байна.

            • XIII ЗУУН ЦОГЦОЛБОР”-той танилцах танхимын бус хичээл

            • Хобби сургуулийн VII ангийн багш сурагчид 2025.05.17-ны өдөр “XIII ЗУУН ЦОГЦОЛБОР”-той танилцах танхимын бус хичээлээ зохион байгууллаа.

              Сурагчид XIII зууны үед монголчууд хэрхэн амьдарч, аж төрөн хөдөлмөрлөж байсныг харуулах зорилго бүхий “Харуулын отог”, “Бөөгийн отог”, “Номын өргөө”, “Их өргөө”-тэй танилцаж, сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн, өртөөчилсөн аяллын зарчмаар шинэ мэдлэг бүтээж “Их өргөө”-нд тухлан өдрийн зоог барив.

              Мөн ангиуд хамт олноороо баг болон “Теннисний бөмбөг дамжуулах”, “Цагариг дамжуулах”, “Бөмбөг дамжуулах” гурван алхамт хөгжөөнт тоглоомоор өрсөлдсөнөөс Г.Бат-Орших багштай 7C анги “Тэргүүн” байр эзлэн, амттанаар шагнууллаа.

              Үүнээс гадна “Цонжин болдог” цогцолборын тайлбартай музейгээр зочилж, монгол хэл бичиг, уран зохиол, түүх, газар зүйн хичээлийн агуулгаар “АХА” тэмцээн зохион байгуулахад:

              7A анги Ц.Тэмүүлэн

              7B анги М.Саранчимэг

              7C анги Т.Гэрэлтболор

              7D анги М.Агар нар бусдыгаа хошуучлан “Тэргүүн” байр эзэлж, дурсгалын зүйлээр шагнуулав.

              Сурагчид шинэ мэдлэг бүтээн, танхимд үзсэн мэдлэгээ бататгаж, аян замын тэмдэглэл, илтгэх хуудас бичихэд зориулан нотолгоо, баримт цуглуулахын зэрэгцээ цэвэр агаарт тоглон наадаж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүллээ.

            • CUB Indoor Camp-1

            • Хобби Скаут бүлгэм нь ХУД-ийн Скаутын холбоотой хамтран “CUB Indoor Camp-1” үйл ажиллагааг 2025.05.09-10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Баяр хөөр, догдлол дүүрэн байгаа кабуудаа хүлээн авч хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаандаа орж нээлтийн үйл ажиллагааг Хобби сургуулийн бага боловсролын сургалтын менежер Д.Баянжаргал нээн эхлүүлж хаана ч байсан бие даах чадвартай, бусдад туслах эрмэлзэлтэй, эрэлч хайгуулч, бүтээлч байхыг хүслээ.

              Бага ангийнхан буюу 3-5 дугаар ангийн 150 гаруй суралцагчид оролцсоноороо онцлог болсон энэхүү “Cub indoor Camp-1” үйл ажиллагаанд 55 сайн дурын хүүхдүүд ч мөн хичээнгүйлэн ажилласанд талархал илэрхийлье.

              #Скаут бол хүнтэй найзалж нөхөрлөн бусадтай харилцах, өөрийгөө нээж илрүүлэх, асуудлыг шийдэх боломжийг олгодог хөдөлгөөн юм. Аливаад хариуцлагатай, өөрийгөө таних бусадтай харилцах хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд талархал илэрхийлье.

            • Урлагийн үзлэг

            • Хобби сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн "Урлагийн үзлэг" амжилттай зохион байгуулагдаж, 4-р сарын 5-нд сүр жавхлантайгаар өндөрлөлөө. Манай сурагчид жил бүр хүч хөдөлмөр сэтгэл гаргаж, авьяасаа тайзан дээр үзүүлдэг бөгөөд энэ жил урьд өмнө үзэж байгаагүй гайхамшигт үзүүлбэрүүдийг хүргэлээ. Оролцсон сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нартаа чин сэтгэлийн баяр хүргэе! Ирэх жилийн урлагийн үзүүлбэрүүдийг тэсэн ядан хүлээж байна.

    • Login