Скаутын үйл ажиллагаа нь хүүхэд бүрийн дотоод ертөнцийг нээж, өөрийгөө танин мэдэх, хамтран суралцах, бие даах, асуудал шийдэх, бусдын төлөө нийгэмд хувь нэмрээ оруулах чухал аялал юм.
2025 оны 11-р сарын 14–16-нд зохион байгуулагдсан “INDOOR CAMP-4” нь
“Хамтын хүчээр хийсэн нэг алхам ганцаараа хийснээс холд хүргэдэг. Хамтдаа, хамтдаа, хамтдаа.”
уриан дор амжилттай болж өндөрлөлөө.
Оролцогчдын бүрэлдэхүүн
5–9-р ангийн 140 гаруй суралцагч
9–12-р ангийн 57 сайн дурын IST сурагч
9 багш, ажилтан
Хамтран ажилласан байгууллагуудын 5 зочин багш
Нийт оролцогчид салбар салбарын туршлага, ур чадвараа нэгтгэн хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үр дүнтэй оролцоог бий болголоо.
4 чиглэлийн 20 гаруй өртөөт аялал
Оролцогчдыг скаутын салаан зарчмаар багуудад хуваарлан sungame аргачлалаар дараах цогцолборуудаар аялуулж, олон талын хөгжлийг дэмжив:
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор
Тогтвортой хөгжлийн зорилго (SDG) цогцолбор
Буухиа цогцолбор
Хамтын ажиллагааны цогцолбор
Эдгээр өртөөнүүд нь суралцагчдын асуудал шийдэх, багаар ажиллах, манлайлах, бүтээлч сэтгэлгээний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц орчин бүрдүүллээ.
Шилдгүүдийг шалгарууллаа
Өртөөний гүйцэтгэл болон дэг журам, хамтын ажиллагаа, санаачилга, хариуцлагын шалгуурын дагуу:
5–6-р анги, 7–9-р анги тус бүрт — “Шилдэг салаа”
Салаан оролцогчдын үнэлгээгээр — “Өртөөний шилдэг багш” 3
IST сайн дурын сурагчдаас — “Шилдэг зохион байгуулагч сурагч” 2
тус тус шалгарч, шагнал хүртлээ.
Талархалтын үг
Энэхүү үйл ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлдэг:
Хан-Уул дүүргийн скаутын холбоо
“Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн зураач, уран бичээч Г.Мөнхбаатар
“Юникүе Повер Теч” AR/VR контент хөгжүүлэлтийн компани
НҮБ-ын Залуучуудын зөвлөлийн хорооны зохицуулагч багш нар — Б.Амар-Отгон, Г.Энхзаяа
Мөн Хобби сургуулийн захиргаа болон суралцагчдынхаа хөгжилд чин сэтгэлээсээ анхаардаг эцэг эх, асран хамгаалагчид
бүхэнд талархал илэрхийлье.
Хобби сургуулийн Скаутын бүлгэм