• Main Page

      • Hobby School has a lot of firsts in Mongolia: first to introduce a dual English-Mongolian curriculum, first to integrate the AP curriculum, first to send a student to Harvard University, and the first and only to have sent students to all eight Ivy League schools. Please enjoy a look at our website, and see if you would like to join, “The First, The Best.”
    • News

      Find out what is new in our school
        • 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

        • 22/9/2026
        • Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд ангиуд хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

          Тэмцээний дүнгээр:

          🥇 1-р байр — Н.Вандансүрэн багштай 7А анги

          🥈 2-р байр — Ж.Балжинням багштай 6Д анги

          🥉 3-р байр — Э.Нинжинноров багштай 6А анги

        • 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!: Read more
        • БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

        • 17/9/2026
        • Хобби сургуулийн 3–5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд нийт 12 анги хурд, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

          Хөгжөөн дэмжигчдийн уухай, хүүхдүүдийн хичээл зүтгэл, өрсөлдөөн дүүрэн тоглолтуудаар үргэлжилсэн тэмцээний дүнгээр:

          Аварга — 4D анги

        • БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!: Read more
        • “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        • 15/9/2026
        • Хобби сургууль тав дахь жилдээ “Индоор кэймп-7” үйл ажиллагааг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, 5–12 дугаар ангийн 240 орчим сурагч хамрагдлаа.

          Сурагчид сургуулийнхаа хашаанд гурван хэсэгт отоглон, майхнаа барин хонож, салаагаараа хамтран хоол хийж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулсан юм. Мөн 4 цогцолборын 21 өртөөгөөр аялж, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.

        • “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА: Read more
        • "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!

        • 11/9/2026
        • 2026-2027 оны хичээлийн жилийн төгсөх ангийн суралцагчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийн түвшний хичээлүүдийг судалж, Advanced Placement (AP) шалгалтуудад өндөр амжилт үзүүллээ.

          Хобби сургуулийн хувьд AP хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн сургуулиудын нэг төдийгүй төгсөгчдөдөө дэлхийн их дээд сургуулийн академик чадварт бэлтгэхэд тасралтгүй анхаарч ирсэн билээ.

        • "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!: Read more
        • 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!

        • 10/9/2026
        • Хобби сургууль нь Монгол Улсад Advanced Placement (AP) хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж, ахлах ангийн сурагчдадаа их сургуулийн түвшний хичээлүүдийг сонгон судалж, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын академик орчинд өөрийгөө бэлтгэх боломжийг олон жилийн турш бүрдүүлж ирсэн билээ.

          AP хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судалж, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, задлан шинжлэх, асуудлыг олон талаас нь эргэцүүлэн бодох зэрэг их сургуулийн түвшинд шаардагдах ур чадвараа хөгжүүлдэг. Жил бүрийн хавар тэд дэлхийн олон орны сурагчидтай нэгэн зэрэг AP шалгалтад оролцож, тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, академик бэлтгэлээ сорьдог уламжлалтай.

        • 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!: Read more
    •  
      • 2025/2026

      • International round

          • Erkhes Unentugs

          • Хүрэл медаль
          • Олон улсын Математик, Физик, Мэдээлэлзүйн олимпиад · International round · 2025/2026
          • IZHO 2026 – Олон улсын Математик, Физик, Мэдээлэлзүйн олимпиад
            Энэ сарын 10–15-ны өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад 16 орны 170 багш, 750 гаруй сурагч оролцлоо. Монгол Улсыг төлөөлөн нийт 4 баг, 25 сурагч математик ангилалд оролцож, 4 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.
            Хобби сургуулийг төлөөлөн математикийн багш А.Ууганбаяр болон 11А ангийн суралцагч Үнэнтөгсийн Эрхэс амжилттай оролцлоо.
            А.Ууганбаяр (багш) – Мөнгөн медаль, 2-р байр
            Ү.Эрхэс (сурагч) – Хүрэл медаль, 3-р байр
            Энэхүү олимпиадад оролцоход дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд болон ММЗАН-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
          • Munkhtemuulen Gantumur

          • Алтан медаль
          • Эрдэм шинжилгээний хурал · International round · 2025/2026
          • БНХАУ-д зохион байгуулагдсан “Олон улсын хүүхдийн цайны замын соёл - Эрдмийн үйл ажиллагаа”-ны Эрдэм шинжилгээний хуралд дэлхийн 250 гаруй сурагч оролцсоноос 7А ангийн сурагч Г.Мөнхтэмүүлэн “Цайны замын нууцыг илрүүлэхүй: Дипломат байдал ба санхүүгийн арга зам” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.
            Амжилт гаргасан сурагчдаа сурлагын өндөр амжилт хүсье.
          • Nandin Galt

          • Хүрэл медаль
          • АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАД · International round · 2025/2026
          • “ХИППО -2025” АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬТАН ТӨРЛӨӨ “ХИППО – 2025” англи хэлний олон улсын олимпиадын "WORLD FINAL" шатны шалгаруулалт Итали улсын Ассиси хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад энэ жил 73 улсын 93224 сурагч оролцсон ба "WORLD FINAL" шатанд 317 оролцогч шалгарч, Монгол Улсаа төлөөлөн S1 ангилалд оролцсон Хобби сургуулийн 7е ангийн сурагч Галт овогтой Нандин S1 ангилалд хүрэл медаль хүртсэн ба бэлтгэсэн багш Б. Лхагвасүрэн сүүлийн 3 жилд бэлтгэж оролцуулсан сурагчдын амжилтаараа "HIPPO-INSPIRER" шилдэг 3 багшийн нэгээр шалгарсанд баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
          • Margad Myagmar

          • Хүрэл медаль
          • төгөлдөр хуурын олон улсын тэмцээн · International round · 2025/2026
          • Сингапур улсад зохион байгуулагдсан "11th Singapore Raffles International Music Festival 2025" төгөлдөр хуурын олон улсын тэмцээний 12 хүртэлх насны хосын төрлөөр хүрэл медаль хүртсэн Хобби сургуулийн 8C ангийн сурагч М.Маргаддаа баяр хүргэе!
      • National round

          • Amin-Erdene Naranbat

          • 1st place /Gold/
          • Англи хэлний улсын 28 дугаар олимпиад · National round · 2025/2026
          • Англи хэлний улсын 28 дугаар олимпиад 4-р сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
            Тус олимпиадад аймаг, дүүргээс шалгарсан шилдэг сурагчид мэдлэг, чадвараараа өрсөлдсөн бөгөөд 9-р ангийн "ГҮНЗГИЙ" ангилалд 9а ангийн сурагч Н. Амин-Эрдэнэ 1-р байр эзэлж, АЛТАН медаль хүртлээ.
            Бахдам амжилт гаргасан сурагч болон бэлтгэсэн багш Б. Лхагвасүрэн нартаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
          • Oyun Choibat

          • 1st place /gold/
          • Залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн · National round · 2025/2026
          • 2026 оны 4-р сарын 11–13-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан “Залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Хобби сургуулийн 9А ангийн сурагч Ч.Оюун амжилттай оролцож, 4 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
            Спортын өндөр амжилт гаргасан сурагчдаа баяр хүргэж, дараагийн тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье.
        • Alumni

        • Founded in 2018, the Hobby School Alumni Association NGO (commonly known as #HobbyAlumni) is a non-profit organisation based in Ulaanbaatar, Mongolia. Hobby Alumni has grown to become a platform where young Mongolian leaders express their opinions, share their stories, headhunt one another at alumni events, and most importantly inspire and support one another. Follow us on Facebook, Twitter, Instagram, and LinkedIn official pages and stay connected!

          Visit website 

           
           
        • alumni
    • Become our fan

    • Number of visits: 1293562
      • Login