Main Page
News
Find out what is new in our school6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!
- 22/9/2026
- 7
Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд ангиуд хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр:
🥇 1-р байр — Н.Вандансүрэн багштай 7А анги
🥈 2-р байр — Ж.Балжинням багштай 6Д анги
🥉 3-р байр — Э.Нинжинноров багштай 6А анги
- 6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!: Read more
“НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!
- 21/9/2026
2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хобби сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчдын Намрын спортын их наадам (Спартакиад) амжилттай зохион байгуулагдлаа.
Сурагчид хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөж, спортын нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
- “НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!: Read more
БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!
- 17/9/2026
- 18
Хобби сургуулийн 3–5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд нийт 12 анги хурд, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Хөгжөөн дэмжигчдийн уухай, хүүхдүүдийн хичээл зүтгэл, өрсөлдөөн дүүрэн тоглолтуудаар үргэлжилсэн тэмцээний дүнгээр:
Аварга — 4D анги
- БАГА АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН САШТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!: Read more
“ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
- 15/9/2026
Хобби сургууль тав дахь жилдээ “Индоор кэймп-7” үйл ажиллагааг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, 5–12 дугаар ангийн 240 орчим сурагч хамрагдлаа.
Сурагчид сургуулийнхаа хашаанд гурван хэсэгт отоглон, майхнаа барин хонож, салаагаараа хамтран хоол хийж, тулгарсан бэрхшээлээ хамтдаа даван туулсан юм. Мөн 4 цогцолборын 21 өртөөгөөр аялж, мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа хөгжүүлэв.
- “ИНДООР КЭМП-7” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА: Read more
"AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!
- 11/9/2026
2026-2027 оны хичээлийн жилийн төгсөх ангийн суралцагчид маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийн түвшний хичээлүүдийг судалж, Advanced Placement (AP) шалгалтуудад өндөр амжилт үзүүллээ.
Хобби сургуулийн хувьд AP хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн сургуулиудын нэг төдийгүй төгсөгчдөдөө дэлхийн их дээд сургуулийн академик чадварт бэлтгэхэд тасралтгүй анхаарч ирсэн билээ.
- "AP" АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР!: Read more
2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!
- 10/9/2026
Хобби сургууль нь Монгол Улсад Advanced Placement (AP) хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж, ахлах ангийн сурагчдадаа их сургуулийн түвшний хичээлүүдийг сонгон судалж, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын академик орчинд өөрийгөө бэлтгэх боломжийг олон жилийн турш бүрдүүлж ирсэн билээ.
AP хөтөлбөрөөр сурагчид сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судалж, мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, задлан шинжлэх, асуудлыг олон талаас нь эргэцүүлэн бодох зэрэг их сургуулийн түвшинд шаардагдах ур чадвараа хөгжүүлдэг. Жил бүрийн хавар тэд дэлхийн олон орны сурагчидтай нэгэн зэрэг AP шалгалтад оролцож, тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, академик бэлтгэлээ сорьдог уламжлалтай.
- 2026 ОНЫ ТӨГСӨГЧДИЙНХӨӨ "AP" АМЖИЛТЫГ ХАМТДАА ТЭМДЭГЛЭЕ!: Read more
2025/2026
Regional round
Avid Anar
- Хүрэл медаль
- · Regional round · 2025/2026
- Зүүн өмнөд Азийн математикийн “SEAMO 2025” олимпиадад Хобби сургуулийн сурагчид оролцсоноос:
3С ангийн сурагч А. Ананд – мөнгөн медаль
3С ангийн сурагч Б.Тэмүүлэн - мөнгөн медаль
3С ангийн сурагч А. Авид – хүрэл медаль тус тус хүртлээ.
Амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Oyu Munkhbayar
- Алтан медаль
- Азийн химийн олимпиадад · Regional round · 2025/2026
- 1-р сарын 15-18-ны өдрүүдэд Индонезийн Бали хотод зохиогдсон Азийн химийн олимпиадад (Asian Chemistry Olympiad (AChO) Хобби сургуулийн 10c ангийн сурагч М. Оюу алтан медаль хүртлээ. Энэхүү олимпиадад 12 орны 1000 гаруй сурагчид оролцсон байна. Өндөр амжилт гаргасан М. Оюудаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
District round
Emujin Choidog
- 2nd place /silver/
- Хараацай-2026 · District round · 2025/2026
- Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хараацай-2026” хүүхдийн урлагийн их наадамд Хобби сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
6С ангийн сурагч Ч.Эмүжин “Гоцлол бүжиг” төрлийн дунд насны ангилалд бүжгийн багш М.Саруулбуянгийн дэглэлт “Тогоруу гоо” бүжгээр оролцож, Дэд байр эзлэн мөнгөн медаль хүртлээ.
Emujin Bayaraa
- 1st place /gold/
- Хараацай-2026 · District round · 2025/2026
- Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хараацай-2026” хүүхдийн урлагийн их наадамд Хобби сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.
8B ангийн сурагч Б.Эмүжин “Гоцлол дуу” төрлийн дунд насны ангилалд Adele-ийн “Hello” дуугаар оролцож, Тэргүүн байр эзлэн Алтан медаль хүртсэн.

Oyutsetsen Tsengelbayar
- 2nd place /silver/
- ХУД-ийн үндэсний бичгийн ганцаарчилсан олимпиад · District round · 2025/2026
- Хан-Уул дүүргийн 6-12 дугаар ангийн үндэсний бичгийн ганцаарчилсан олимпиад 2026.02.27-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадын ангилал бүрд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн сургууль тус бүрээс 5 сурагч, хувийн өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч, нийт 960 сурагч оролцож мэдлэг чадвараа сорилоо.
6 дугаар ангийн ангилалд 154 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Д.Лхамсүрэнгийн бэлтгэсэн:
6с ангийн сурагч Ц.Оюуцэцэн II байр
6с ангийн сурагч З.Тэмүүл III байр
7 дугаар ангийн ангилалд 157 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Ж.Сүрэнхандын бэлтгэсэн:
7с ангийн сурагч Б.Байдар III байр
МХБУЗ-ын багш П.Сарангаравын бэлтгэсэн:
7а ангийн сурагч Д.Марал тусгай байр
9 дүгээр ангийн ангилалд 136 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Г.Отгонсүрэнгийн бэлтгэсэн:
9а ангийн сурагч Г.Ундрам II байр
12 дугаар ангийн ангилалд 120 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Д.Лхамсүрэнгийн бэлтгэсэн:
12с ангийн сурагч Б.Нандин II байр
12с ангийн сурагч Э.Тэргэл III байр
12b ангийн сурагч Н.Тэмүгэ тусгай байр эзэлж нийслэлийн үндэсний бичгийн олимпиадад оролцохоор шалгарлаа.

Temuul Zorigt
- 3rd place /bronze/
- ХУД-ийн үндэсний бичгийн ганцаарчилсан олимпиад · District round · 2025/2026
- Хан-Уул дүүргийн 6-12 дугаар ангийн үндэсний бичгийн ганцаарчилсан олимпиад 2026.02.27-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус олимпиадын ангилал бүрд Хан-Уул дүүргийн төрийн өмчийн сургууль тус бүрээс 5 сурагч, хувийн өмчийн сургууль тус бүрээс 3 сурагч, нийт 960 сурагч оролцож мэдлэг чадвараа сорилоо.
6 дугаар ангийн ангилалд 154 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Д.Лхамсүрэнгийн бэлтгэсэн:
6с ангийн сурагч Ц.Оюуцэцэн II байр
6с ангийн сурагч З.Тэмүүл III байр
7 дугаар ангийн ангилалд 157 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Ж.Сүрэнхандын бэлтгэсэн:
7с ангийн сурагч Б.Байдар III байр
МХБУЗ-ын багш П.Сарангаравын бэлтгэсэн:
7а ангийн сурагч Д.Марал тусгай байр
9 дүгээр ангийн ангилалд 136 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Г.Отгонсүрэнгийн бэлтгэсэн:
9а ангийн сурагч Г.Ундрам II байр
12 дугаар ангийн ангилалд 120 сурагч оролцсоноос, МХБУЗ-ын багш Д.Лхамсүрэнгийн бэлтгэсэн:
12с ангийн сурагч Б.Нандин II байр
12с ангийн сурагч Э.Тэргэл III байр
12b ангийн сурагч Н.Тэмүгэ тусгай байр эзэлж нийслэлийн үндэсний бичгийн олимпиадад оролцохоор шалгарлаа.
Alumni
Founded in 2018, the Hobby School Alumni Association NGO (commonly known as #HobbyAlumni) is a non-profit organisation based in Ulaanbaatar, Mongolia. Hobby Alumni has grown to become a platform where young Mongolian leaders express their opinions, share their stories, headhunt one another at alumni events, and most importantly inspire and support one another. Follow us on Facebook, Twitter, Instagram, and LinkedIn official pages and stay connected!
Become our fan
- Number of visits: 1293629