• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
            • INDOOR CAMP

            • Cкаут хүүхдүүд, скаутын хөдөлгөөнийг сонирхож буй сурагчдаа, "Indoor Camp-3" бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ.

              Найз нөхөд хамт олонтойгоо скаутуудын ур чадварт суралцангаа сургууль дээрээ хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлцгээе.

              Хамрах хүрээ: 6-11-р анги

              Төлбөр: 77'000 төгрөг

              Данс: Хас банк 5001367983

              Данс эзэмшигч: Хобби Сургууль

              Холбоо барих утас: 95200096, 95019444, 88809458

            • “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” 2024

            • Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулах олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор шүлэг, захидал бичих, гар зургийн уралдааныг зарласан билээ. 1-5-р ангийн гар зургийн уралдаанд 67 бүтээл, 6-8-р ангийн захидал бичих уралдаанд 89 бүтээл, 9-12 ангийн шүлэг бичих уралдаанд 61 бүтээл буюу нийт 217 сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

              Гар зургийн төрөлд:

              1-р байр 4d Ундрам

              2-р байр 4с Б.Нандин

              3-р байр 4а Э.Амидаваа

              Захидлын төрөлд:

              1-р байр 8b Д.Ариунзаяа

              2-р байр 7a Б.Номинноров

              3-р байр 7d Ц.Манлай

              Шүлгийн төрөлд:

              1-р байр 11б Х.Жаргалмаа

              2-р байр 11с Э.Манлай

              3-р байр 12с Ж.Эмүүлэн

              Шалгарсан 9 бүтээлийг дүүрэг рүү явуулснаас 8b ангийн сурагч Д.Ариунзаяагийн захидал дүүрэгт 2-р байр эзэлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдаа талархал илэрхийлье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • Хобби сургууль “Augustana College”-ийн Элсэлтийн Албаны төлөөлөгчийг хүлээн авлаа. Augustana бол манай сургуулийн төгсөгчдийн дунд нэр хүндтэй, жил бүр бидний сурагчид энэхүү сургуулийг сонгон суралцдаг онцлох сургууль юм.

              Өндөр түвшний либерал арт коллежийн боловсрол олгодог уг сургууль нь оюутнуудад мэргэжлийн болон хувь хүний хувьд хөгжих өргөн боломжийг олгодог гэдгээрээ алдартай. Төлөөлөгч маань сургуулийн амьдрал, тэтгэлэг, хөтөлбөрүүд болон элсэлтийн үйл явцын талаар сурагчдад маань үнэ цэнтэй мэдээлэл хуваалцлаа.

              "Augustana College" болон хүрэлцэн ирсэн төлөөлөгч Лиздээ гүн талархал илэрхийлье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • Хобби сургууль Австрали улсын нэр хүндтэй найман их сургуулийн нэг, дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг "University of Western Australia"-ийн төлөөлөгчийг хүлээн авлаа.

              Энэхүү сургууль нь дэлхийн түвшний судалгаа, олон талт сургалтын хөтөлбөрүүдээрээ алдартай бөгөөд сурагчдад өргөдлийн үйл явц, боломжит тэтгэлэг, сургалтын орчин зэрэг үнэ цэнтэй мэдээллийг хүргэлээ. Ахлах ангийн сурагчид маань олон улсын оюутнуудад зориулсан дэмжлэг, сургуулийн амьдралын тухай сонирхолтой мэдээлэл хүлээн авсан нь тэдний ирээдүйн их сургуулийн сонголтод томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

              "University of Western Australia" болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөдөө гүн талархал илэрхийлье.

            • "Бид хамтдаа" сайн үйлсийн аян.

            • Нийслэлийн ерөнхий боловсролын 156 дугаар сургуулийн хүүхдүүдэд гутал, хувцас, тоглоом зэрэг материаллаг тусламжийг “Хобби” сургуулийн захиргаа, аж ахуй, эцэг, эхийн дэмжлэгтэйгээр “Cурагчдын Өөрсдөө Удирдах Зөвлөл”, “Скаут клуб”- ын гишүүн сурагчид сайн үйлсийн аян зохион байгуулж 11 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өглөө.

              Өнөөдрийн үйл ажиллагаанд Хобби сургуулийн 12б ангийн сурагч Удвал ая дуугаа өргөж 156 дугаар сургуулийн сурагчид урлагийн мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа зураг зурж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү аян нь тусч энэрэнгүй үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг нигүүлсэнгүй үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх, Хобби сургуулийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

            • "Бид хамтдаа" сайн үйлсийн аян

            • Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн хүүхдүүдэд гутал, хувцас, тоглоом зэрэг материаллаг тусламжийг “Хобби” сургуулийн захиргаа, аж ахуй, эцэг, эхийн дэмжлэгтэйгээр “Улаан загалмайн клуб”, “Интеракт клуб”- ын гишүүн сурагчид сайн үйлсийн аян зохион байгуулж 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө.

              Өнөөдрийн үйл ажиллагаанд Хобби сургуулийн 11а ангийн сурагч Эгшиглэн ая дуугаа өргөж 25 дугаар сургуулийн охидын хамтлаг бүжгээр мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа зураг зурж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү аян нь тусч энэрэнгүй үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг нигүүлсэнгүй үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх, Хобби сургуулийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

            • Биологийн сонгон судлах ангийн сурагчид "Монос" дадлага хичээлд хамрагдлаа.

            • 10 дугаар сарын 7-ны өдөр 11-р ангийн Хими, Биологийн сонгон судлах ангийн сурагчид "Монос" дадлага хичээлд хамрагдлаа. Уг дадлага хичээлээрээ:

              - Монос хүнс

              - Монос лаборатори

              - Монос эмийн үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага зэргийг мэдэж авсан тухай сэтгэгдлээ үлдээжээ. Та бүхэн сурагчдын сэтгэгдэлтэй QR уншуулж танилцаарай.

              Мөн энэхүү дадлага хичээлийг зохион байгуулах боломжоор хангасан Хобби сургуулийн 2005 оны төгсөгч, Монос группийн гүйцэтгэх захирал Х.Ананддаа баярлалаа

              Тайлан бэлтгэсэн: 11-р ангийн хими, биологийн сонгон судлах ангийн сурагчид

            • Гамшгаас Хамгаалах Сургалт

            • 10 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газарын дэргэдэх Нийслэлийн Иргэдийг Гамшгаас Хамгаалах Сургалт Арга Зүйн төвд 10-р ангийн 3 бүлгийн нийт 71 суралцагч гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургалтад суулаа.

              Манай сурагчид 2 багт хуваагдан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, хорт утаа гэсэн 3 өртөөгөөр дадлага сургуулилтад амжилттай хамрагдлаа.

            • Монголын багш нарын 58 дахь, дэлхийн багш нарын 30 дахь баяр

            • Монголын багш нарын 58 дахь, дэлхийн багш нарын 30 дахь баярыг тохиолдуулан “Хобби” сургуулийн сурагчид маань нэг өдөр багш нарыгаа орлож, багш нар хүүхдүүдийнхээ төлөө гаргадаг их хөдөлмөрийг бага ч гэсэн ойлгохын тулд уламжлалт “Сурагчийн Нэг Өдөр” арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа.

              Энэ жилийн “Сурагчийн Нэг Өдөр” хөтөлбөрийн нээлтээр 1-р ангийнхан маань “Шинэ Өглөө” дууг өргөж, сурагчид сугалаа сугалан 5-н азтай багшийг шагнаж, 10a Тэнүүн болон 5-р ангийнхан “Багшаа дуулья” дууг эгшиглүүлж баяртайгаар эхлүүлсэн. Манай ахлах ангийн сурагчид анги дааж, дүү нартаа хичээл орж байхад, багш нар маань өөрсдийн бага нас руугаа аялж сурагчдын заах хичээлүүдэд суусан билээ. Энэхүү өдрөөр сурагчид маань их зүйл сурахаас гадна, багш сурагчдын харилцаа болон ахлах ангийн ах эгч нар дүү нартайгаа илүү дотносож өндөрлөлөө.

            • “Монгол Ухаан Эрдэм” хөтөлбөрийн нээлт

            • Манай сургуулийн дэлхийд өрсөлдөх бодит чадвар, баялаг сэтгэлгээ олгох олон хөтөлбөрүүдийн нэг нь “Монгол Ухаан - Эрдэм” билээ. Энэхүү монголчуудын уламжлалт өв соёл, амьдралын нарийн арга ухааныг сурагчдад заах зорилготой хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжиж байгаа юм.

              Энэ жилийн “Монгол Ухаан Эрдэм” хөтөлбөрийн нээлтээр 11-р ангийнхан маань төрийн дууллаа эгшиглүүлж, “Жороон Жороо” бүжгээ бүжиж, 12-р ангийн ах эгчээсээ сэтгэгдэл зөвлөгөөг нь сонсож, баяртайгаар эхлүүллээ.

            • 1ST International Artificial Intelligence Olympiad (IAIO) - World round

            • New success of our school:

              Tenuun Erdenebayar: Bronze medal

              Competition: 1ST International Artificial Intelligence Olympiad (IAIO)
              Round: World round

              Анхны Олон Улсын Хиймэл Оюун Ухааны олимпиад (IAIO) нь 9 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Рияад хотод зохион байгуулагдсан.

              Энэхүү олимпиадад 25 улсын 90 гаруй хүүхэд сурагчид өрсөлдсөн ба Монгол Улсаа төлөөлж оролцсон баг нь нэг алт, нэг хүрэл, хоёр шагналт байранд тодорчээ.

              Манай сургуулийн 12а ангийн сурагч Э.Тэнүүн маань олимпиадаас хүрэл медалийг авчирлаа. Улсаа төлөөлөөд том амжилт гаргасан сурагчаараа бид маш их бахархаж байна. Мөн бэлтгэсэн багш Цолмон, Амарсанаа нарт халуун баяр хүргэе. Ухаантай мундаг хүү Тэнүүндээ улам их амжилт хүсье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • АНУ-ын шилдэг либерал арт коллежийн чансаагаар 4-т жагсдаг “Pomona" болон "Swarthmore" сургуулиудын төлөөлөгчдийг “Хобби” сургууль угтан авлаа.

              Америкийн баруун болон зүүн эргийн хамгийн шилдэгт тооцогдох энэхүү хоёр сургууль нь олон сурах чиглэл, сурагчдаасаа ямар чанаруудыг хайдаг гэх мэт өөрсдийн онцлог, арвин боломжуудын тухай хуваалцлаа. Манай ахлах ангийнханд үнэ цэнтэй мэдээллийг хүргэсэн Adam Sapp болон Lisa Shen нарт гүнээ талархал илэрхийлье. Танилцуулгад суусан сурагчид маань их сургуульд өргөдөл илгээх үйл явцын талаар илүү их мэдээлэлтэй боллоо.

            • Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

            • Багш, ажилчид нь дүүрэн сэтгэлээр зүтгэх

              Бахдам сурагчид нь оргилуун хүслээр шамдах

              Хүндэт эцэг эхчүүд  нь бат итгэлээр түших

              Хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ.

            • "Хобби" сургуулийн сурагчид "Алтай ятга"-аар аялгуулан тоглож сурах боломжтой боллоо.

            • Энэхүү боломжийг олгосон Урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг багшдаа баярлалаа.

              Урлагийг ойлгож биширдэг, дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилготой манай сургуулийн хөгжмийн сан 1400 жилийн түүхтэй “Алтай ятга”-аар эгшиг нэмлээ. Алтай ятгын “CHURE CLUB”-ийн үүсгэн байгуулагч, судлаач, соёлын үнэт өвийг өртөөлөн тээгч Ganpurev Dagvan энэхүү хосгүй өвийн үнэ цэн, утга бэлгэдлийг танилцуулж, бидний хүсэлтийн дагуу 10 ширхэг алтай ятгыг хүлээлгэн өгч, хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх хүсэл зорилгоо биелүүлэхийг бэлгэдэн, чихэнд үл тасрах, цээжин баринтагт хөлгөн их тууль “Жангар”-ын удиртгал хэсгээс хайлснаар хамтын ажиллагааны шанг татав.

              Манай сургуулийн сурагчид тун удахгүй “Алтай ятга”-ын чуулгаараа дэлхийн сонор, оюуныг мялаах эхлэл ийнхүү тавигдлаа.

              Уламжлал шинэчлэлийг хослуулсан эл хөгжим нь угсаатны дуу хуур, эртний туульсын уран нарийн ухааны оньсыг тайлж, утгын чинадад нэвтрэх дуун түлхүүр билээ.

              Сурагчид маань энэхүү хөгжмийн хөг, эгшиглэгээг сурснаар олон төрлийн дуу хуур, товшуурын татлага, бүүвэйн дууг эгшиглүүлэхэд хэм нэгдэж, хөг ойртох юм.

    • Login