• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
            • Бяцхан зүрхэнд "ГЭРЭЛ ТҮГЭЭЕ" аянд нэгдэхийг уриалж байна.

            • “Хобби” сургуулийн сурагч нь сурсан мэдсэн зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг, хүнлэг сайхан сэтгэлтэй эх оронч иргэн болж, Монгол Улс болон сургуулийнхаа нэр хүндийг ямагт өндөрт авч явахыг эрмэлздэг.

              Тийм ч учраас Хан-Уул дүүргийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг нь 0-18 насны хүүхдийн нэг болон түүнээс дээш эрхтний цочмог дутагдал эсвэл архаг дутагдал цочмогоор хүндэрсэн яаралтай амь насанд заналхийлэл илэрсэн тохиолдлуудад эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд аюулгүй, тав тухай, ээлтэй орчин бүрдүүлэхэд мөн тусламж үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмж болон эд материалын тусламж үзүүлэхээр хандивын аян зохион байгуулж байна.

              Иймээс Хобби сургуулийнхаа эрхэм хүндэт нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, төгсөгч, багш ажилтан та бүхнийг энэхүү хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

            • Хобби сургууль – Great Place to Work боллоо!

            • “Хобби” сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great place to work institute-ээр үнэлүүлэн Монгол улсын хамгийн анхны “Ажиллахад таатай сургууль” боллоо.  

              Энэ үнэлгээ нь сургуулийн багш, ажилтнуудын итгэлцэл, бахархал, хүндлэл нөхөрлөл, найдвартай байдлыг бий болгож байгааг харуулсан чухал үзүүлэлт юм. 

              Бид бахархал дүүрэн, урам зоригтой, эвсэг хамт олноо цаашид ч дэмжиж, хамтын амжилтаа бататган ажиллах болно. 

            • 2025 оны Мэтгэлцээний Дэлхийн Конгрессд амжилттай оролцлоо.

            • Манай мэтгэлцэгчид Японы Парламентын Мэтгэлцээний Холбоогоос 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй 2025 оны Мэтгэлцээний Дэлхийн Конгрессд амжилттай оролцлоо.

              12А ангийн Б.Хишигбуян маань Шилдэг Мэтгэлцэгчээр тодорсон ба 11А ангийн М.Найдан маань Шилдэг Point of Information илтгэгчдийн нэгээр шалгарчээ.

              Мөн багаараа 8-р байрт орж, нэр хүндтэй амжилт гаргасанд томоос том баяр хүргэе!

            • ESDC буюу Евроазийн Сургуулиудын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах Тэмцээн

            • Манай мэтгэлцэгчид улсаа төлөөлөн ESDC буюу Евроазийн Сургуулиудын Мэтгэлцээний Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож, Hobby Red болон Hobby Blue гэсэн хоёр багаараа ур чадвараа сорилоо.

              ESDC нь WSDC мэтгэлцээний хэлбэрийг дагадаг ба жил бүр Истанбул хотын Роберт Коллежид ахлах сургуулийн cурагчдын дунд зохион байгуулагддаг билээ. 2025 онд 1 дүгээр сарын 18-20-ний хооронд үргэлжилж, 20 улсын 50 гаруй баг оролцсон байна.

              Hobby Red баг:

              12C Д.Ирмүүн,

              11А М.Найдан,

              11А О.Билгүүн

              Hobby Blue баг:

              10А Э.Булганхүү,

              10А Д.Энх-Амaр,

              11А М.Элбэг,

              11B Э.Элдэв-Очир

              Тус тэмцээнд 11А М.Найдан маань 300 оролцогчоос 15-р байранд шалгарч шилдэг илтгэгчдийн нэгээр үнэлэгдсэнд баяр хүргэе!

            • 2025 оны Монголын Эдийн Засгийн Олимпиад

            • 2025 оны Монголын Эдийн Засгийн Олимпиад нь 1 дүгээр сарын 28-нд болж манай сурагчид амжилттайгаар оролцлоо.

              11А ангийн сурагч О.Билгүүн, 11С ангийн сурагч Б.Цэнгүүн нар II шатад шалгаран оролцсонд баяр хүргэе! Мөн 12А ангийн Э.Тэнүүн маань нийт III шатанд амжилттай оролцож, 2-р байрын шагнал хүртсэн бахдам амжилт гаргалаа!

              Тэргүүний 5 байрт шалгарсан сурагчид Үндэсний шигшээ багт орж, энэ зуны сүүлээр Азербайжаны Баку хотод болох 2025 оны Олон Улсын Эдийн Засгийн Олимпиадад эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхтэй боллоо.

              Мэдлэг чадвараа сорьж оролцсон бүх сурагчдадаа халуун баяр хүргэе!

            • Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад

            • Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад 22 дахь удаагаа 1-р сарын 14-17-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө!

              Бид энэхүү олимпиадыг жил бүр зохион байгуулснаараа сурагчдад англи хэлний мэдлэгээ сорих, ур чадвараа ахиулах боломжийг олгохыг зорьдог билээ. Олимпиад нь хоёр үе шаттай явагддаг ба эхний шат цахимаар, харин хоёрдугаар шат нь бичгийн болон ярианы чадварыг шалгасан хэлбэрээр биечлэн зохион байгуулагддаг.

              2025 оны олимпиадад нийт 2,305 сурагч, 32 багш оролцсон бөгөөд энэ жил орон нутгийн сурагчдын оролцоо улам бүр нэмэгдсэн байна!

              Өөрсдийгөө сорьж, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн бүх багш, сурагчдадаа баяр хүргэе! Дараа жилийн олимпиадаар дахин уулзацгаая!

            • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

            • 2024-2025 оны хичээлийн жилийн “Хобби” сургуулийн 6-12-р ангийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь 1 дүгээр сарын 28-31-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Авхаалж самбаагаа сорьж, үе тэнгийнхнээ тэргүүлэн өрсөлдсөн бүх тамирчин хүүхдүүддээ болон анги удирдсан багш нарт нь баяр хүргэе.

              6-7-р ангийн эрэгтэй төрөлд:

              Ж. Эрдэнэцэцэг багштай 7d алтан медаль

              Ш. Гаравхүү багштай 7a мөнгөн медаль

              Г. Бат-Орших багштай 7c хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 7d Ө. Гомбодорж

              6-7-р ангийн эмэгтэй төрөлд:

              Ш. Гаравхүү багштай 7a алтан медаль

              Г. Бат-Орших багштай 7c мөнгөн медаль

              С. Доржмявхан багштай 7b хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 7a Ц. Тэмүүлэн

              8-9-р ангийн эрэгтэй төрөлд:

              Б. Энхчимэг багштай 9b алтан медаль

              Д. Пүрэвсүрэн багштай 9a мөнгөн медаль

              Г. Төмөрцоож багштай 8а хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 9b Б. Төгсхүслэн

              8-9-р ангийн эмэгтэй төрөлд:

              Б. Энхчимэг багштай 9b алтан медаль

              Д. Пүрэвсүрэн багштай 9a мөнгөн медаль

              Ж. Сүрэнханд багштай 9c хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 9b Б. Баярчимэг

              10-12-р ангийн эрэгтэй төрөлд:

              А. Болормаа багштай 12c алтан медаль

              О. Батжаргал багштай 11c мөнгөн медаль

              С. Нарангэрэл багштай 12b хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 12c Э. Тэргэл

              10-12-р ангийн эмэгтэй төрөлд:

              Э. Нинжинноров багштай 11b алтан медаль

              С. Нарангэрэл багштай 12b мөнгөн медаль

              Х. Сүрэн багштай 12a хүрэл медаль

              “Шилдэг Тоглогч” 11b С. Ану-Үжин

            • Шинэ улиралд зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцууллаа.

            • Шинэ улирал эхэлж, бид нийт суралцагчидтайгаа уулзалт зохион байгуулан энэ улирлын туршид зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд бүр улирлын турш зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцох чиглэлээ тодорхойлж, зорилтоо дэвшүүлж байна.

            • Хобби сургуулийн багш, суралцагчид

            • 2024-2025 оны хичээлийн жилийн ХУД-ийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд 10 судлагдахуун тус бүр дээр медальт байрыг эзэлж, амжилт дүүрэн оролцлоо.

              МАТЕМАТИК:

              5b ангийн сурагч Ц.Орхон, 1-р байр алтан медаль.

              6е ангийн сурагч Г. Нандин, 3 байр хүрэл медаль.

              9с ангийн сурагч Г. Номунсайхан, 2 байр мөнгөн медаль, нийслэлд оролцох эрх

              10с ангийн сурагч Ү. Эрхэс, 2 байр мөнгөн медаль, нийслэлд оролцох эрх

              11b ангийн сурагч Э.Элдэв-Очир, 2 байр мөнгөн медаль, нийслэлд оролцох эрх

              12а ангийн сурагч Э.Тэнүүн, 2 байр мөнгөн медаль , нийслэлд оролцох эрх.

              МОНГОЛ ХЭЛ:

              9с анги - Анги нийтийн олимпиадын төрөлд 1 байр алтан медаль, улсад оролцох эрх

              12с ангийн сурагч Г. Халиун 2-р байр мөнгөн медаль.

              МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ:

              12a ангийн сурагч Э. Тэнүүн, 1-р байр алтан медаль, нийслэлд оролцох эрх

              10a ангийн сурагч Ү. Эрхэс, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              10b ангийн сурагч Х. Билгүүн, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              8b ангийн сурагч Б. Оюунбат, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              ТҮҮХ:

              9c ангийн сурагч М.Төгөлдөр, 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              10c ангийн сурагч Г.Дөлгөөн, 1-р байр алтан медаль

              10а ангийн сурагч О.Амина, 2-р байр мөнгөн медаль

              10b ангийн сурагч Ц.Цолмон, 3-р байр хүрэл медаль

              10а ангийн сурагч Б.Есүдарь, 3-р байр хүрэл медаль

              10а ангийн сурагч Г. Номин-Эрдэнэ, 3-р байр хүрэл медаль

              10а ангийн сурагч Н. Маяа, 3-р байр хүрэл медаль

              11с ангийн сурагч Б. Нандин, 1-р байр алтан медаль

              11с ангийн сурагч Г. Билгүүнгэрэлт, 2-р байр мөнгөн медаль

              11а ангийн сурагч О.Билгүүн, 3-р байр хүрэл медаль

              11b ангийн сурагч Д. Аминсэтгэл, 3-р байр хүрэл медаль

              11с ангийн сурагч Н. Нандин-Эрдэнэ, 3-р байр хүрэл медаль

              11а ангийн сурагч М. Найдан тусгай байр.

              12с ангийн сурагч Ц. Энэрэл, 3-р байр хүрэл медаль, улсад оролцох эрх

              12с ангийн сурагч Т. Нарансувд, тусгай байр, улсад оролцох

              ГАЗАРЗҮЙ:

              9b ангийн сурагч Б. Учрал 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              9а ангийн сурагч Т. Мичид 3-р байр хүрэл медаль, улсад оролцох эрх

              9с ангийн сурагч А. Номунсайхан тусгай байр, улсад оролцох эрх

              10a ангийн сурагч Ү. Эрхэс 2-р байр мөнгөн медаль

              10b ангийн сурагч Х. Билгүүн 2-р байр мөнгөн медаль

              10a ангийн сурагч Г. Ивээл 3-р байр хүрэл медаль

              10b ангийн сурагч Ц. Цолмон тусгай байр

              11а ангийн сурагч Э. Сэр-Од 1-р байр алтан медаль

              11a ангийн сурагч Э. Чингүүн тусгай байр

              12a ангийн сурагч Э. Тэнүүн 2-р байр мөнгөн медаль, улсад оролцох эрх

              12b ангийн сурагч Э. Өнөбаяр тусгай байр

              НИЙГЭМ СУДЛАЛ:

              11b ангийн сурагч О.Мөнгөншагай, 1-р байр алтан медаль

              11b ангийн сурагч Н. Тэмүгэ, 3-р байр хүрэл медаль

              АНГЛИ ХЭЛ:

              12а ангийн сурагч Б. Хишигбуян, 2-р байр мөнгөн медаль, улсад орох эрх

              12с ангийн сурагч А. Болорцэцэг, 3-р байр хүрэл медаль, улсад орох эрх

              9с ангийн сурагч А. Номунсайхан, 3-р байр хүрэл медаль, улсад орох эрх

              9с ангийн сурагч М. Майдар, тусгай байр, улсад орох эрх

              9с ангийн сурагч А. Содбилэг, тусгай байр, улсад орох эрх

              9с ангийн сурагч С. Нинжин, тусгай байр, улсад орох эрх

              БИОЛОГИ:

              12b ангийн сурагч Э. Марал, 1-р байр алтан медаль, нийслэлд оролцох эрх

              9с ангийн сурагч М. Оюу, 2-р байр мөнгөн медаль, нийслэлд оролцох эрх

              8с ангийн сурагч Т. Мишээл, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              ХИМИ:

              9с ангийн сурагч М. Оюу, 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              9а ангийн сурагч Э. Номин-Эрдэнэ, 3-р байр хүрэл медаль

              9с ангийн сурагч С. Нинжин, 3-р байр хүрэл медаль

              11b ангийн сурагч Б. Нандин, 2-р байр мөнгөн медаль

              11а ангийн сурагч Ч. Хүслэн, 3-р байр хүрэл медаль

              12b ангийн сурагч О. Жаргал, 3-р байр хүрэл медаль

              ФИЗИК:

              7d ангийн сурагч Б. Сүлд-Эрдэнэ, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              8а ангийн сурагч Э. Сайнхүү, 1-р байр алтан медаль, нийслэлд оролцох эрх

              8а ангийн сурагч Г. Ундрам, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              8b ангийн сурагч Д. Ариунзаяа, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              9а ангийн сурагч Б. Цэцэйхэн, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              9с ангийн сурагч О. Энхмэнд, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              10а ангийн сурагч Ү. Эрхэс, 2-р байр мөнгөн медаль, нийслэлд оролцох эрх

              11b ангийн сурагч Э. Элдэв-Очир, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              11а ангийн сурагч Ц. Баттүшиг, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              12а ангийн сурагч Э. Тэнүүн, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              12b ангийн сурагч Ц. Эрхэм, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              12с ангийн сурагч А.Болорцэцэг, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              БАГШ АНГИЛАЛД:

              Монгол хэл, уран зохиолын багш П. Сарангарав, 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              Математикийн багш А. Ууганбаяр, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              Түүхийн багш Ж. Балжинням, 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              Газарзүйн багш Г. Төмөрцоож, 1-р байр алтан медаль, улсад оролцох эрх

              Газарзүйн багш Б. Оюундэлгэр, 2-р байр мөнгөн медаль, улсад оролцох эрх

              Англи хэлний багш Б. Амарлин, тусгай байр, улсад оролцох эрх

              Биологийн багш Б. Заяа, 1-р байр, алтан медаль, нийслэлд оролцох эрх

              Биологийн багш Б. Урангуа, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              Физикийн багш Г. Ариунаа, 3-р байр хүрэл медаль, нийслэлд оролцох эрх

              Физикийн багш С. Доржмявхан, тусгай байр, нийслэлд оролцох эрх

              Багш, сурагчдадаа нийслэл, улс, олон улсын олимпиадад нь амжилтын дээдийг хүсье.

              Хобби сургуулийн захиргаа.

              2024.12.24

            • Hobby Spotlight арга хэмжээ зохион байгуулагдлаа.

            • Хагас жилийн ахиц амжилтаа дүгнэж 1-5 дугаар ангиас:

              Сурлагын ахиц

              Хүмүүжил төлөвшил (Positive Role Model)

              Урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт гаргасан амжилт, бүтээлийн эзэд болсон суралцагчдаа алдаршууллаа.

              Сурлагын ахицын хувьд:

              "А" үнэлгээтэй бол “Super Honor Roll”,

              “А", "B" үнэлгээтэй бол “Honer Roll”,

              “А”, “B” үнэлгээтэй ч зөвхөн нэг хичээл "С" Үнэлгээтэй бол “Honorable Mention” суралцагч

              Хүмүүжил төлөвшлийн хувьд:

              Бусдыг хүндэтгэдэг, бусдад тусалдаг, тууштай, эерэг нөлөөллөөр бусдад үлгэрлэдэг сурагч, мөн цэвэрч, уншигч ангиудын амжилтыг хамтдаа бататгалаа. Бид өрсөлдөхөөс илүү

              Хамтарсан,

              Бахархсан,

              Хайрласан,

              Суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн амжилтын баяраа тэмдэглэлээ.

              Дараагийн улирлын амжилтын баяраар хүүхэд бүр өөр өөрийн ахицыг бий болгон хичээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

            • Indoor camp 3

            • Хамтрах, хүндлэх, хөгжихөд тасралтгүй суралцаж байдаг скаут сурагчид маань “Indoor Camp” үйл ажиллагаагаа гуравдах жилдээ амжилттай зохион байгууллаа. 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд 6-12-р ангийн сурагчид маань скаутуудын практик чадвар, дасан зохицох болон бие даах чадваруудад суралцуулах зорилготой хөтөлбөрөөр 2 өдөр 1 шөнийн үйл ажиллагаанд оролцлоо.

            • AP хөтөлбөрийн шилдгүүддээ баяр хүргэе!

            • Xобби сургууль маань Advanced Placement (AP) буюу иx сургуулийн түвшний xичээлийг аxлаx ангид сонгон суралцах олон улсын хөтөлбөрийг Монгол улсад анx нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж ирсэн. Сурагчид маань жил бүрийн хавар тухайн жилдээ судалсан АР хичээлүүдийнхээ олон улсын шалгалтыг дэлхийн өнцөг бүр дэх үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэн өгч, ухаанаа уралдуулдаг билээ. Харин өнөөдөр бид 2023-2024 оны хичээлийн жилд AP шалгалтууддаа үнэмлэхүй амжилт гаргаж олон улсын шагнал авсан сурагчдадаа баяр хүргэе.

              2023-2024 оны xичээлийн жилд дэлxий даяар 4 сая гаруй AP шалгалт өгснөөс 10 хүрэхгүй хувь нь AP Scholar with Honor, түүнээс бүр цөөн нь AP Scholar with Distinction, AP International Diploma шагналыг хүртжээ. Хоббигийн 11-12-р ангийн сурагчид 66 шагнал хүртэж, AP Scholar, AP Scholar with Honor, AP Scholar with Distinction, AP International Diploma буюу Олон улсын AP дипломын эзэд болсон бахархам сайхан амжилтад хүрлээ.

              2023-2024 онд Хобби сургуулийн AP судлагдахуунууд:

              AP Микро эдийн засаг

              AP Макро эдийн засаг

              AP Xими

              AP Физик

              AP Англи xэл бичиг

              AP Англи уран зоxиол

              AP Статистик

              AP Calculus АB/BC

              AP Дэлxийн түүx

              AP Сэтгэл судлал

            • “Cosplay”

            • Хобби сургуулийн Гадаад Хэлний Тэнхимээс зохион байгуулсан “Cosplay” уралдаан нь 12 дугаар сарын 6-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь 2-9-р ангийнхныг хамрах ба бага болон дунд гэсэн 2 ангилалтай явагдлаа.

              Хайртай дүрүүддээ хувцаслалт, нүүр хувиргалтаас авхуулаад маш сайн хувирч чадсан уран мэдрэмжтэй хүүхдүүддээ баяр хүргэе.

              Ялагчид:

              8a У.Сондор

              8a А.Ирмүүн

              8a Ц.Марал

            • INDOOR CAMP

            • Cкаут хүүхдүүд, скаутын хөдөлгөөнийг сонирхож буй сурагчдаа, "Indoor Camp-3" бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ.

              Найз нөхөд хамт олонтойгоо скаутуудын ур чадварт суралцангаа сургууль дээрээ хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлцгээе.

              Хамрах хүрээ: 6-11-р анги

              Төлбөр: 77'000 төгрөг

              Данс: Хас банк 5001367983

              Данс эзэмшигч: Хобби Сургууль

              Холбоо барих утас: 95200096, 95019444, 88809458

            • “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” 2024

            • Нутаг дэвсгэр дэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулах олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор шүлэг, захидал бичих, гар зургийн уралдааныг зарласан билээ. 1-5-р ангийн гар зургийн уралдаанд 67 бүтээл, 6-8-р ангийн захидал бичих уралдаанд 89 бүтээл, 9-12 ангийн шүлэг бичих уралдаанд 61 бүтээл буюу нийт 217 сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

              Гар зургийн төрөлд:

              1-р байр 4d Ундрам

              2-р байр 4с Б.Нандин

              3-р байр 4а Э.Амидаваа

              Захидлын төрөлд:

              1-р байр 8b Д.Ариунзаяа

              2-р байр 7a Б.Номинноров

              3-р байр 7d Ц.Манлай

              Шүлгийн төрөлд:

              1-р байр 11б Х.Жаргалмаа

              2-р байр 11с Э.Манлай

              3-р байр 12с Ж.Эмүүлэн

              Шалгарсан 9 бүтээлийг дүүрэг рүү явуулснаас 8b ангийн сурагч Д.Ариунзаяагийн захидал дүүрэгт 2-р байр эзэлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдаа талархал илэрхийлье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • Хобби сургууль “Augustana College”-ийн Элсэлтийн Албаны төлөөлөгчийг хүлээн авлаа. Augustana бол манай сургуулийн төгсөгчдийн дунд нэр хүндтэй, жил бүр бидний сурагчид энэхүү сургуулийг сонгон суралцдаг онцлох сургууль юм.

              Өндөр түвшний либерал арт коллежийн боловсрол олгодог уг сургууль нь оюутнуудад мэргэжлийн болон хувь хүний хувьд хөгжих өргөн боломжийг олгодог гэдгээрээ алдартай. Төлөөлөгч маань сургуулийн амьдрал, тэтгэлэг, хөтөлбөрүүд болон элсэлтийн үйл явцын талаар сурагчдад маань үнэ цэнтэй мэдээлэл хуваалцлаа.

              "Augustana College" болон хүрэлцэн ирсэн төлөөлөгч Лиздээ гүн талархал илэрхийлье.

            • ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

            • Хобби сургууль Австрали улсын нэр хүндтэй найман их сургуулийн нэг, дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг "University of Western Australia"-ийн төлөөлөгчийг хүлээн авлаа.

              Энэхүү сургууль нь дэлхийн түвшний судалгаа, олон талт сургалтын хөтөлбөрүүдээрээ алдартай бөгөөд сурагчдад өргөдлийн үйл явц, боломжит тэтгэлэг, сургалтын орчин зэрэг үнэ цэнтэй мэдээллийг хүргэлээ. Ахлах ангийн сурагчид маань олон улсын оюутнуудад зориулсан дэмжлэг, сургуулийн амьдралын тухай сонирхолтой мэдээлэл хүлээн авсан нь тэдний ирээдүйн их сургуулийн сонголтод томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

              "University of Western Australia" болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөдөө гүн талархал илэрхийлье.

            • "Бид хамтдаа" сайн үйлсийн аян.

            • Нийслэлийн ерөнхий боловсролын 156 дугаар сургуулийн хүүхдүүдэд гутал, хувцас, тоглоом зэрэг материаллаг тусламжийг “Хобби” сургуулийн захиргаа, аж ахуй, эцэг, эхийн дэмжлэгтэйгээр “Cурагчдын Өөрсдөө Удирдах Зөвлөл”, “Скаут клуб”- ын гишүүн сурагчид сайн үйлсийн аян зохион байгуулж 11 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өглөө.

              Өнөөдрийн үйл ажиллагаанд Хобби сургуулийн 12б ангийн сурагч Удвал ая дуугаа өргөж 156 дугаар сургуулийн сурагчид урлагийн мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа зураг зурж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү аян нь тусч энэрэнгүй үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг нигүүлсэнгүй үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх, Хобби сургуулийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

            • "Бид хамтдаа" сайн үйлсийн аян

            • Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн хүүхдүүдэд гутал, хувцас, тоглоом зэрэг материаллаг тусламжийг “Хобби” сургуулийн захиргаа, аж ахуй, эцэг, эхийн дэмжлэгтэйгээр “Улаан загалмайн клуб”, “Интеракт клуб”- ын гишүүн сурагчид сайн үйлсийн аян зохион байгуулж 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө.

              Өнөөдрийн үйл ажиллагаанд Хобби сургуулийн 11а ангийн сурагч Эгшиглэн ая дуугаа өргөж 25 дугаар сургуулийн охидын хамтлаг бүжгээр мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа зураг зурж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү аян нь тусч энэрэнгүй үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг нигүүлсэнгүй үзэлтэй иргэнийг төлөвшүүлэх, Хобби сургуулийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

    • Login