• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • “Их нүүдэл-2026” тэмцээн

            • Хан-Уул дүүргийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл-2026” тэмцээнд тус дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуулийн 27 багийн 600 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

              Багийн нэгдсэн дүнгээр Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургууль Тусгай байрт шалгарлаа.

              Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэе.

            • "Сүйн гэгээ” их наадмын бүжгийн амжилт.

            • 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан “Сүйн гэгээ” бүжгийн улсын чанартай урлагийн их наадамд 2000 сурагчидтай өрсөлдсөн манай сургуулийн сурагчид дунд насны ангилалд хамтлаг болон гоцлол төрлөөр амжилттай оролцож, дараах амжилтуудыг гаргалаа. Үүнд:

              Гоцлол төрөл

              Олон үндэстний бүжиг – 9а ангийн сурагч А.Хулан (Тэргүүн байр)

              Зохиомжит бүжиг – 6с ангийн сурагч Ч.Эмүжин (Гутгаар байр)

              Хамтлаг төрөл

              Зохиомжит бүжиг – Гутгаар байр

              6а ангийн сурагч Б.Арсун

              6а ангийн сурагч О.Номуунгоо

              6а ангийн сурагч Б.Ариунхишиг

              6а ангийн сурагч О.Сийлэн

              6а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ

              6с ангийн сурагч Ч.Эмүжин

              6с ангийн сурагч М.Мичидмаа

              7в ангийн сурагч Т.Амита

              7с ангийн сурагч Б.Нэмүүн

              9а ангийн сурагч А.Хулан.

              Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ амжилт гаргасан нийт сурагчид болон бэлтгэсэн М.Саруулбуян багшдаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

            • Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан” - Domestic round

            • New success of our school:

              Nyamkhand Otgonbayar: 1st place / Gold medal
              Yundari Mendbayar: 1st place / Gold medal
              Norjmaa Sugir-Erdene: 1st place / Gold medal
              Enkhtselmuun Enkhbat: 2nd place / Silver medal
              Michidmaa Munkhbayar: 3rd place / Bronze medal
              Khulan Batbaatar: 3rd place / Bronze medal

              Competition: Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан”
              Round: Domestic round

              “Гар зургийн уралдаан”-д амжилттай оролцлоо!
              Монгол Улсын Ардын зураач, Франц Улсын Ардын зураач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамжавын Чогсомын нэрэмжит “Гар зургийн уралдаан” 2026 оны 1-р сарын 31, 2-р сарын 1-ний өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
              Тус уралдаанд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож дараах шагналт байруудыг эзэллээ

            • УЛААНБААТАР КАП

            • Хан-Уул дүүргийн ЕБС-уудын дунд зохион байгуулагдсан “УЛААНБААТАР КАП” сагсан бөмбөгийн тэмцээнд Хобби сургуулийн Ү. Давхарбаяр дасгалжуулагчтай, Г. Нинжин ахлагчтай охидын баг 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. Мөн 11C ангийн сурагч М. Хүслэн тэмцээний шилдэг тоглогч-оор шалгарлаа.

            • ХУД-ийн Газарзүйн олимпиадын дүн мэдээ

            • Хан-Уул дүүргийн Газарзүйн олимпиадад амжилттай оролцож, улсын олимпиадад оролцох эрх авсан суралцагчид, багш нартаа халуун баяр хүргэе.

              Дунд ангийн ангилал

              Ундрам Ганибал (9A) – 2-р байр, улсад оролцох эрх

              Анхилуун Пүрэвсүрэн (9A) – 3-р байр, улсад оролцох эрх

              Ахлах ангийн ангилал

              Ивээл Ганзориг (11А) – 2-р байр, улсад оролцох эрх

              Багшийн ангилал

              Төмөрцоож Гантулга – 3-р байр, улсад оролцох эрх

              Оюундэлгэр Батдэлгэр – батламж, улсад оролцох эрх

              Нийт оролцогчдод баяр хүргэж, улсын олимпиадад нь улам их амжилт хүсье!

            • Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг хамт олон

            • Хан-Уул дүүргийн Дүрслэх урлаг-Технологи мэргэжлийн шилдэг хамт олон шалгаруулах уралдаанд сургалтын чанар,ажлын үр дүнгээр II байр эзэлж "Хан-Уул дүүргийн 2025 оны шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг" -ээр шалгарсан Хобби сургуулийн дүрслэх урлаг,технологийн багш нартаа баяр хүргэе!

            • Хобби сургууль – хоёр дахь жилдээ Great Place to Work боллоо!

            • Хобби” сургууль нь дэлхийн 5 тивийн 97 улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work Institute-ээр байгууллагын соёлоо үнэлүүлж, Монгол Улсын анхны “Ажиллахад таатай сургууль”-аар хоёр дахь жилдээ шалгарч, батламжаа гардан авлаа. Манай хамт олны итгэлцэл дээр суурилсан хамтын хүч, үнэт зүйлсийн нэгдэл, тасралтгүй сайжруулалтад чиглэсэн соёл ийнхүү олон улсын түвшинд дахин баталгаажсанд баяр хүргэе.

            • PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресс 2026 (11 дэх удаа)

            •  

              Манай сургуулийн мэтгэлцээний Hobby White баг — Г.Энх-Амгалан, А.Энх-Амьдрал, Б.Учрал — Монголын багийг төлөөлөн, цахимаар зохион байгуулагдсан PDA Ахлах Сургуулийн Парламентын Мэтгэлцээний Дэлхийн Конгресст оролцлоо.

              Тус баг 12 улсын 21 багаас 3 ялалт байгуулж, 175 оноо аван хагас шигшээд шалгарч, нийт дүнгээр 3-р байранд орсон байна. Мөн 10Б ангийн сурагч Б.Учрал Шилдэг илтгэгчийн шагнал хүртсэн бол Монголын баг үндэсний соёлоо онцгой таниулснаар Соёлын хувь нэмрийн шагнал хүртлээ.

              Hobby White багийн энэхүү бахархам амжилтад халуун баяр хүргэе!

              The 11th PDA High School Parliamentary Debate World Congress 2026

              Our debate team Hobby White — Enkh-Amgalan G, Enkh-Amidral A, and Uchral B — represented Team Mongolia at the 11th PDA High School Parliamentary Debate World Congress 2026, which was conducted online.

              Competing among 21 teams from 12 countries, the team achieved three wins, earned a total score of 175 ballots, advanced to the Semifinals, and finished 3rd overall.

              Individually, Uchral Batbold (Grade 10B) received the Best Speaker Award, while Team Mongolia was honored with the Cultural Contribution Prize.

              Congratulations to Hobby White for this outstanding achievement and for representing our school and country with excellence.

              Hobby Debate

            • “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” уриа дор Нийт багш, ажилтан албан хаагчдын сургалт зохион байгуулагдлаа.

            • “Хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг 2026.01.14-ний өдөр хүүхэд хамгааллын үндэсний зөвлөх, “Галт шувуу” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн, хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч А.Энхбаяр, нийгэм сэтгэл зүйн багийнхан чиглүүлэн зохион байгууллаа.

              Сургалтын хүрээнд:

              Хүүхэд хамгаалал

              Багш, боловсролын ажилтны үүрэг, хүүхэдтэй ажиллах арга зүй

              Кейс менежмент

              Хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

              Хүүхэд бүр эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч хөгжихөд хүн бүрийн оролцоо чухал билээ.

              Хамтдаа хамгаалъя!

            • IZHO 2026 – Олон улсын Математик, Физик, Мэдээлэлзүйн олимпиад

            • Энэ сарын 10–15-ны өдрүүдэд Казахстан улсын Алмата хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад 16 орны 170 багш, 750 гаруй сурагч оролцлоо. Монгол Улсыг төлөөлөн нийт 4 баг, 25 сурагч математик ангилалд оролцож, 4 мөнгөн медаль, 9 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.

              Хобби сургуулийг төлөөлөн математикийн багш А.Ууганбаяр болон 11А ангийн суралцагч Үнэнтөгсийн Эрхэс амжилттай оролцлоо.

              А.Ууганбаяр (багш) – Мөнгөн медаль, 2-р байр

              Ү.Эрхэс (сурагч) – Хүрэл медаль, 3-р байр

              Энэхүү олимпиадад оролцоход дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагууд болон ММЗАН-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

            • Hour of AI | Computer Science Education Week.

            • Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар зохион байгуулагддаг Hour of AI арга хэмжээнд Хобби сургууль оролцлоо.

              12-р сарын 10–12-ны өдрүүдэд Харолдын багшийн удирдлага дор 5-р ангийн сурагчид хиймэл оюун ухаан гэж юу болох, хэрхэн ажилладаг, бодит амьдралд—ялангуяа уур амьсгал, байгаль орчны хамгаалалд—хэрхэн ашиглагддаг талаар сонирхолтой хичээлүүдэд хамрагдлаа.

              Мөн хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах тухай чухал ойлголтуудыг хэлэлцэж, арга хэмжээг амжилттай дүүргэсэн сурагчдад сертификат гардууллаа.

              Last week, Hobby School proudly participated in the global Hour of AI event as part of Computer Science Education Week.

              From December 10–12, our Grade 5 students, guided by Teacher Harold, explored what artificial intelligence is, how it works, and how it can be used in real life—especially in climate control and environmental protection—through engaging, age-appropriate activities.

              Students also discussed the ethical and responsible use of AI and received certificates upon successful completion.

            • The Voice of Hobby!

            • Хобби сургуулийн 1-12 ангийн сурагчид та бүхнийг "The Voice of Hobby " дууны уралдаанд оролцохыг урьж байна.

              Хобби сургуулийн шилдэг дуу хоолойн эзэн та ч байж магадгүй.

              Англи Хэлний Заах Аргын Нэгдэл

            • Сургуулийн гар бөмбөгийн шилдэг баг, тамирчид тодорлоо!

            • 2025–2026 оны хичээлийн жилийн дунд,ахлах ангийн сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 12-р сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

              Тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн сурагчиддаа баярлалаа

              Ахлах анги эрэгтэй төрөл

              12А анги – Д. Лхамсүрэн багштай (алт)

              12С анги – О. Батжаргал багштай (мөнгө)

              10В анги – Б. Энхчимэг багштай (хүрэл)

              Ахлах анги эмэгтэй төрөл

              12В анги – Э. Нинжинноров багштай (алт)

              10С анги – Ж. Сүрэнханд багштай (мөнгө)

              10А анги – Д. Пүрэвсүрэн багштай (хүрэл)

              Дунд анги эрэгтэй төрөл

              9А анги – Г. Төмөрцоож багштай (алт)

              8D анги – Ж. Эрдэнэцэцэг багштай (мөнгө)

              8C анги – Г. Бат-Орших багштай (хүрэл)

              Дунд анги эмэгтэй төрөл

              9А анги – Г. Төмөрцоож багштай (алт)

              9В анги – Б. Нямчимэг багштай (мөнгө)

              7В анги – Б. Заяа (хүрэл)

              Шилдэг тоглогчид

              Б. Гал-Эрдэнэ – 12А анги

              С. Ану-Үжин – 12В анги

              Ц. Цэнгүүн – 9А анги

              Х. Анир – 9А анги

              Сурагчиддаа баяр хүргэе!

            • Model United Nations Conference 2025!

            • On November 22–23, Hobby School hosted its first-ever Model United Nations Conference, welcoming delegates from 20 schools across Ulaanbaatar. For two days, students engaged in structured debate, diplomacy, and meaningful global dialogue. Throughout the conference, delegates strengthened key skills including public speaking, critical thinking, research, negotiation, teamwork, and problem-solving. Each committee produced thoughtful discussions and well-developed resolutions that reflected the commitment of all participants. As our first MUN, HSMUN 2025 was a clear success and an important milestone for our school community. Thank you to all chairs, delegates, organizers, and volunteers who contributed to making the event possible. We look forward to continuing this initiative and supporting future student leaders. #HobbySchoolMUN #HSMUN2025 #FirstMUN #DiplomacyInAction #StudentLeadership #GlobalCitizenship

              Хобби сургууль 11-р сарын 22–23-нд анхны HSMUN 2025 хурлаа амжилттай зохион байгуулж, Улаанбаатарын 20 сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авлаа.

              Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанд сурагчид мэтгэлцээн, хэлэлцээр, дипломат ажиллагаанд идэвхтэй оролцож, олон төрлийн ур чадвараа хөгжүүллээ.

              Энэхүү амжилттай эхлэлд хувь нэмэр оруулсан бүх төлөөлөгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтнуудад баярлалаа.

            • Хувцас загварын “Гоодаль” тэмцээн зохион байгуулагдлаа!

            • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хувцас загварын Гоодаль тэмцээн маань амжилттай болж өндөрлөлөө.Гоодаль тэмцээн нь : Хувцасны эскиз зураг зурах ур чадварын уралдаан Хувцас зохион бүтээлт гэсэн 2 ангилал дор явагддаг билээ. Ингээд та бүхэндээ дүн мэдээгээ танилцуулъя.

              “ Уран сэтгэмжит загвар ” төрөлд:

              Тэргүүн байр: 10с ангийн сурагч Б.Аръяа, Ч.Энх-Эрдэнэ

              Дэд байр: 10а ангийн сурагч Г.Гэрэлт-Од, Б.Аззаяа,Б.Нандин

              Гутгаар байр: 10а ангийн сурагч Үжин, Гүнжинлхам, Номин

              “ Гоёлын загвар” төрөлд :

              10с ангийн сурагч В.Мөнхжин, О.Есү, Г.Маралмаа

              12с ангийн сурагч Б.Нандин

              9а ангийн сурагч О.Энхзаяа, Б.Цэлмүүн

              “ Чөлөөт загвар” төрөлд :

              10б ангийн сурагч Б.Баярчимэг, Т.Оюунжаргал

              9б ангийн сурагч Г.Нинжин

              10б ангийн сурагч А.Энх-Амьдрал

              “Recycle fashion” төрөлд

              9а ангийн сурагч С.Анир, Ц.Марал, А.Ирмүүн

              11б ангийн У.Мишээлт, 11с ангийн сурагч Г.Цэлмүүн

              12с ангийн сурагч З.Хүслэн нарын бүтээл тус шалгарлаа.

              Хувцасны эскиз зургийн ур чадварын уралдаанд:

              11с ангийн сурагч Б.Учрал

              10а ангийн сурагч Г.Үжин

              12с ангийн сурагч Г.Билгүүнгэрэлт

              Шилдэг загвар өмсөгчийн төрөлд:

              Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: 9б ангийн сурагч Д.Ариунзаяа

              Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: 10с ангийн сурагч Энхмэнд

              Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч: 12с ангийн сурагч Амарчингүүн.

              Бүх оролцогчдод баяр хүргэж, цаашдын уран сэтгэмж, авьяас бүтээлч байдалд нь өндөр амжилт хүсье!

            • "Уран жиргээ"-2025 наадам!

            • Хобби сургуулийн Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгээс 2025.11.20-ны өдөр зохион байгуулсан "Уран жиргээ"-2025 наадамд 6-12-р ангийн 28 сурагч оролцсоноос

              6-7-р ангийн ангилалд

              7е ангийн сурагч Б.Ундрам "Үнэг хэрээ хоёр" үлгэрээр 1-р байр

              6b ангийн сурагч Э.Сорхан-Ивээл Д.Пүрэвдоржийн "Чингис" шүлгээр 2-р байр

              6с ангийн сурагч Ч.Эмүжин Д.Содномдоржийн "Будаа" шүлгээр 3-р байр

              8-9-р ангийн ангилалд

              9b ангийн сурагч Д.Ариунзаяа Г.Жамъяны "Цасхан" өгүүллэгээр 1-р байр

              8а ангийн сурагч Б.Номинноров Д.Мөнхзулын "Эх орондоо унших шүлэг"-ээр 2-р байр

              8d ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ Ч.Чимэдийн "Би монгол хүн" шүлгээр 3-р байр

              10-12-р ангийн ангилалд

              11а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ Д.Цоодолын "Харамчийнхны дууль" шүлгээр 1-р байр

              12b ангийн сурагч Б.Нандин П.Бадарчийн "Эхийн сэтгэл" шүлгээр 2-р байр

              12b ангийн сурагч Э.Элдэв-Очир Р.Чойномын "Миний шүтээн" шүлгээр 3-р байр тус тус эзэллээ.

              Үгийн утгыг тайлан, уран яруу уншиж, үзэгч, оролцогч, шүүгчдийн сэтгэлийг цэнгүүлэн, урмыг бадраасан,өөрийгөө нээж, ялж оролцсон авьяаслаг сурагчдадаа, эрхэм шүүгч нартаа, зохион байгуулсан багш нартаа, үзэж сонирхсон хэн бүхэндээ баярлалаа.

              Уншиж сурна гэдэг анхны гайхамшиг

              Утгыг ойлгоно гэдэг удаах гайхамшиг

              Уянгад нэвтэрнэ гэдэг бүхний гайхамшиг

            • “Хобби” сургуулийн мэтгэлцээний клуб Бээжингийн ОУ-ын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ!

            • Манай “Hobby Debate Club”-ын нийт 16 сурагч Хятад улсын нийслэл Бээжин хотод 2025 оны 11-р сарын 14–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан, чансаа өндөр “Beijing International Schools Debating Competition” тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

              Энэ жилийн тэмцээнд 33 багийн 112 илтгэгч өрсөлдсөн бөгөөд манай сурагчид 2 насны ангилалд 4 багийн бүрэлдэхүүнээр хүч түрэн оролцов. Junior болон Elementary багууд анх удаа олон улсын тавцанд өрсөлдөж, үнэтэй туршлага хуримтлуулсан нь онцлох үйл явдал байлаа.

              Senior Division — Ахлах анги

              Hobby Red – О.Билгүүн (12A), Э.Булганхүү (11A), Д.Энх-Амар

              Hobby Blue – Баяржавхлан (11B), А.Хөхзэв, М.Нарангоо, Г.Билгүүн, Т.Мөнх-Оргил (11C)

              Hobby White – Б.Мишээл (11B), А.Номунсайхан (10C), А.Энх-Амьдрал (10B), Энх-Амгалан, Б.Учрал

              Elementary Division — Бага анги

              Hobby Elementary – Э.Арвинзул (8A), О.Цолмон, Ө.Энэрлэн

              Сурагчид маань нийтийн хөдөлгөөнийг зохицуулах ёс зүй, хиймэл оюуны зах зээлийн ирээдүй, Олимпийн шүүлтийн систем зэрэг өндөр төвшний, өргөн хүрээний асуудлаар 6 тойрог мэтгэлцлээ.

              Hobby Red баг 4 ялалт байгуулж хасагдах шат руу дэвшсэн

              Hobby Blue баг 3 ялалт байгуулж амжилттай өрсөлдсөн

              Түүнчлэн 12A ангийн О.Билгүүн нийт илтгэгчдийн оноогоор шилдэг 12-т багтаж чадсан байна.

              Сурагчдынхаа энэхүү амжилтад сэтгэлээсээ баяр хүргэж, үргэлж дэмжиж байдаг эцэг эх, багш нар болон сургуулийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

              Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе!

            • НҮБ-ын Загвар Хуралдаан

            • 11 сарын 16-ны өдөр Хобби сургуулийн НҮБ-ын Загвар Хуралдааны эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаан нь багийн ажил, дипломат харилцаа болон нийгмийн идэвхийг дэмжих үүрэгтэй билээ. Удахгүй дахин уулзацгаая.

    • Login