• News

    Hobby School was the first to introduce the international AP curriculum and dual English-Mongolian learning into Mongolia. We pride ourselves in academics, and do our utmost best to ensure a comfortable learning environment for students and teachers alike.
  • News

            • ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ, ХҮЛЭЭЛГИЙН ЖАГСААЛТ НЭЭГДЛЭЭ!

            • Хобби Киндергартены 2027–2028 оны хичээлийн жилийн Бэлтгэл бүлгийн элсэлтийн бүртгэл болон Хобби сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн 2–11 дүгээр ангийн хүлээлгийн жагсаалтын бүртгэл нээгдлээ.

              Бүртгэлийн хугацаа:

              Бэлтгэл бүлэг: 2026 оны 11 дүгээр сарын 2-ноос 2027 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг дуустал.

              2–11 дүгээр анги: Хүлээлгийн жагсаалтын бүртгэл нээлттэй байх болно.

              Бүртгүүлэхдээ анхаарах зүйлс:

              Бүртгэлийг хүүхдийн регистрийн дугаараар хийх бөгөөд нэг регистрийн дугаараар зөвхөн нэг бүртгэл хүлээн авна. Иймд бүртгэлээ давхардуулан бөглөх шаардлагагүй.

              Анкетын бүх асуултад кирилл үсгээр, үнэн зөв, бүрэн гүйцэд хариулна уу.

              Бүртгэлээ илгээхээс өмнө оруулсан мэдээллээ сайтар нягтална уу.

              Бүртгэлийн линк: https://admissions.hobbyschool.edu.mn/register

              Дээрх линкээр нэвтэрч, элсэлтийн нөхцөл болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгэлээ хийнэ үү.

              Анхааруулга: Бүртгэл хийлгэсэн нь элсэлт баталгаажсан гэсэн үг биш болно.

            • ХОББИ СУРГУУЛИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 6–12 ДУГААР АНГИЙН ЖҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН

            • ДУНД АНГИ:

              I байр: Ж.Балжинням багштай 6D анги – “Царцаа Намжил” 56.4 оноо

              II байр: Д.Лхамсүрэн багштай 6B анги – “Тосгоны овгор” 55.0 оноо

              II байр: А.Дарьсүрэн багштай 7B анги – “Цагаан сүүний домог” 55.0 оноо

              III байр: Б.Вандансүрэн багштай 7A анги – “Цагаан сүүний домог” 53.6 оноо

              Шилдэг дүрийн шагналтнууд:

              Шилдэг эрэгтэй дүр: Д.Билгүүн (6D)

              Шилдэг эмэгтэй дүр: Д.Эгшиглэн (7A), Э.Бүжинлхам (7B)

              Шилдэг өгүүлэгч: Г.Мянгат, Б.Билгүүнбаяр (6B)

              АХЛАХ АНГИ:

              I байр: Ш.Гаравхүү багштай 9A анги – “Нууцыг задруулсан захиа” 58.8 оноо

              II байр: Т.Дөлгөөн багштай 12A анги – “Тамгагүй төр” 56.1 оноо

              III байр: Б.Энхчимэг багштай 11B анги – “Хамелеон” 55.8 оноо

              III байр: Э.Хурцбилгүүн багштай 12C анги – “Тамгагүй төр” 55.8 оноо

              Шилдэг дүрийн шагналтнууд:

              Шилдэг эрэгтэй дүр: Д.Ананд (9A)

              Шилдэг эмэгтэй дүр: Г.Номин-Эрдэнэ (12A), Д.Ариунзаяа (10B)

              Шилдэг өгүүлэгч: М.Тэргэл (9C)

              Эх зохиолыг тайзнаа бүтээлчээр амилуулж, авьяас чадвар, уран сэтгэмж, хамтын хүчээ нэгтгэсэн нийт сурагчид, тэднийг бэлтгэн чиглүүлсэн ангийн багш нар, СУИС-ийн багш нар болон дэмжин ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье!

            • 6-7 дугаар ангийн сагсан бөмбөгийн тэмцээний дүн

            • Хобби сургуулийн 6–7-р ангийн сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

              Эрэгтэй төрөлд:

              А.Дарьсүрэн багштай 7B анги — Алтан медаль

              Б.Билгүүдэй багштай 6C анги — Мөнгөн медаль

              Ж.Балжинням багштай 6D анги — Хүрэл медаль

              Эмэгтэй төрөлд:

              П.Отгонбаяр багштай 7C анги — Алтан медаль

              Д.Лхамсүрэн багштай 6B анги — Мөнгөн медаль

              А.Дарьсүрэн багштай 7B анги — Хүрэл медаль

              Шилдэг тоглогчид:

              Эрэгтэй — 7B ангийн №2 Э.Сорхан-Ивээл

              Эмэгтэй — 7C ангийн №30 Г.Халиун

              Тэмцээнд оролцсон нийт сурагчид болон амжилт гаргасан багууддаа баяр хүргэе!

      • Login